Ж.Бушийн амь насанд энэ намар халдана гэж Нострадамус зөгнөжээ

Харин Оросын хамгийн их уншигчтай КП сонин Нострадамусын зарим зөгнөлийн үнэн эсэхийг шалгах ховорхон боломж олдсон тухай сүүлийн дугаартаа бичжээ. Тус сонинд Оросын шинжээч Дмитрий, Надежда Зима нар хандсан байна. Тэд 2005 онд болох үйл явдлын тухай Нострадамусын шүлэглэсэн мөрүүдийг тайлж уншсан гэдгээ мэдэгджээ. Тэдний тайлснаар энэ оны намар онцгой үйл явдал болж дэлхийн геополитикийн байдал үндсээрээ өөрчлөгдөх аж. Эл явдал АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн амь насанд халдсанаар эхлэх гэнэ.
Нострадамусын урьдчилан хэлсэн нэг бус зөн биеллээ олсон боловч үйл явдал болсны дараа тайлдаг. Харин Оросын шинжээчид энэ онд болох хоёр үйл явдлыг онцлон тайлсан аж. Эхнийх нь их гүрний удирдагчдын нэгний амь насанд халдсанаар дэлхийн улстөр, эдийн заегийн байдал үндсээрээ өөрчлөгдөх, хоёр дахь нь өрнөдөд хүний махаар хооллодог Ганнибалтай дүйцэхүйц аймшигтай дайсан бий болох гэнэ. Эдгээрийг Нострадамус зөгнөн хэлснийг тайлахад хэцүү биш байсан боловч гол нь хэзээ болох, хэн гэдгийг тодорхойлох хамгийн хэцүү байсан гэж Дмитрий ярьжээ.
Судрын шүлэглэсэн мөрөнд хэлсэн цаг хугацааг тодорхойлохын тулд хэд хэдэн итгэлцүүрээр бодлого бодох шаарлагатай байсан байна.
Судрын 157-д Цустай ам цусанд хөвнө гэснийг ойлгоход бэрх боловч франц эх дээр ам гэсэн үг Воисһө / Буш/ гэж бичигддэг аж. Яаж ч бодсон дан ганц хүний аль нэг эрхтэн цусанд хөвнө гэж ой тоонд буухгүй. Үүнийг Цусанд будагдсан Буш цусанд хөвнө гэж хөрвүүлжээ. Судрын дагуу энэ оны намар Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн амь насанд халдах гэнэ,
Үр дагавар нь хүн төрөлхтний түүх эре өөрчлөгдөж дэлхийн геополитикийн байдал танигдахын аргагүй болно. Хэрвээ энэ аймшигт зөн биеллээ олбол буруутнаар лалын аль нэг алан хядагч бүлэг тодорно. Үйл явдал нүд ирмэхийн зуур эрчимтэй үргэлжилж 2006 онд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг дайран довтолсноос дутахгүй хэд хэдэн аймшигт алан хядлага болох аж. Эл явдлаас болж америк, европчуудын. айдас хүйдэс, хямрал дээд цэгтээ тулж эдийн засаг урд өмнө байгаагүй уналтад орж бүх нийтийг хамарсан өлегөлөнгийн аюул заналхийлнэ. Америк алан хядагчдаас дутахгүй хариу цохилт өгч лалын ертөнц хэл толгойгоо алдана. Энэ үед буюу 2005-2006 онд Америк, лалын талууд аль аль нь цөмийн зэвеэг хэрэглэж хоёр гүрэн урд хожид үзэгдээгүй ядуурал, өлегөлөн, өвчин эмгэг, тахалд нэрвэгдэнэ /26/ гэж их зөнчийн судрыг Оросын шинжээчид тайлжээ.
Дээр дурдсан үйл явдлууд европчууд лалын шашинтны дунд гүнзгий ангал гаргана гэсэн нь Нострадамусын номлолын гол үзэл санаа аж.

(үнэн 2005-10-14 03)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button