Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийг араандаа зуув
Гэвч цэрэг нь байгаад даргаасаа өндөр албан тушаалд очсон Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийгоо амар заяа үзүүлэхгүй бололтой. Намрын чуулган дээр тэрбээр Засгийн газрын хэлж, ярьж шоудах нь ихдээд, хийсэн юм алга гэж хатуухан сануулга өгсөн. Үүнийх нь хариуд хавар, зун, намрын туршид уулзъя гэж Төрийн ордныг тойрон жагссан ахмадуудтай уулзахдаа Ц.Элбэгдорж Засгийн газар ажил хиймээр л байна. Харин УИХ хийлгэх нь үү яах нь вэ
гэчихжээ. Энэ үгийнхээ хүчинд ч ширүүхэн уур амьсгалд болсон ахмадуудын уулзал-таас амь аврагджээ. Ерөнхий сайдыг ингэж хэлэхийг телевизээр харсан Ц.Нямдорж дарга Ц.Элбэгдорж одоо тэгж асуудлыг бусад руу чихэж амиа хоохойлон уран донгодож явдгаа боливол таарна. Хэзээ байхдаа УИХ Засгийн газрыг ажил хийлгэхгүй байсан юм хэмээн тун ч ууртай байна. Энэ янзаараа бол УИХ, Засгийн газар хоёр нэг хэсэгтээ л таарамж муутай байх бололтой. Ц.Нямдорж даргын араанд зуугдсан Ц.ЭлбэгДоржийн ирээдүй бүрхэг боллоо хэмээн хэлэлцэх хүмүүс ч олон болжээ.
(үнэн 2005-10-14 202)