Ц.Мөнх-Оргил ХЗДХ-ийн сайдаар очвол оронд нь хэн томилогдох бол?

Сонгууль болгоноор энэ муу монголыг ганц амьсгаагаар диваажин болгоно гэж амладаг улстөрийн намуудын үйл ажиллагаа ард түмнийхээ амьдралаас хол хэвээрээ л байна. Эзэнгүй суудлуудыг дор дор нь эзэнтэй болгоод ажлыг нь жигдэлж үр дүн нэхэх байтал талцаж бүлэг фракцаасаа тэр ч магадгүй, энэ ч магадгүй гэсэн бор шувуу нисгэсээр өвөлтэй золгох нь. Нөгөө бор шувуу болж нисээд байгаа нэрийн ихэнх нь албан тушаал сэлгэх хандлагатай. Иймэрхүү байдлаар бол улс орны хөгжил хүсээд байгаа шиг урагшлах янзгүй байна. Хамгийн чухал гэгддэг ХЗДХЯ сайдгүй гурван сар гаруй хугацааг үдлээ. Засгийн газраас санаачилсан бүхий л хууль, тогтоомжийн төсөл дээр ажиллах үүрэгтэй яам сайдгүй байгаа нь УИХ чанар чансаатай хуулиуд батлан гаргана гэхэд эргэлзээ төрөхөөр байгаа юм. ХЗДХ-ийн сайдад Ц.Мөнх- Оргил, Д.Одбаяр, Д.Идэвхтэн нарын нэр яригдаад байгаа. Гэтэл энэ гурван эрхэм гурвуулаа одоо албан тушаал хашдаг. Хэн нэг нь ХЗДХ-ийн сайдаар томилогдлоо гэхэд Гадаад хэргийн сайд юм уу, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч,
Хууль зүйн байнгын хорооны дарга гурвын аль нэг нь эзгүйрч дахиад бяцхан уралдаан болно. Нийслэлийн Засаг даргын алба бас л чухал. Ө.Энхтүвшин, Ч.Ганзориг, Ё.Отгонбаяр, Ц.Батбаяр гэхчилэн болох магадлалтай (магадлалтай ч гэж дээ, тодорхой дэмжигч хүрээллээс санал болгож байгаа) хүмүүс байна. Мөн л Ч.Ганзориг томилогдвол Сангийн дэд сайд, Ё.Отгонбаяр болбол орон тооны нарийн бичгийн дарга, Ц.Батбаяр болбол дүүргийн Засаг даргыг сонгох үүрэг МАХН-ын өмнө тулгарах нь. Нийслэлийн Засаг даргыг болохоор бодлоготой удаадаг, түүнд очсон хүний орыг шууд томилчихдог юм байхгүй. Ярьж хэлэлцсээр байтал бас л багагүй хугацаа алдчихна. ТӨХ-ны даргад АН ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Түвдэндоржийг болж өгвөл тавьчих санаатай байгаа юм билээ. МАХН ч бас санаатай, нөгөө л Сангийн дэд сайд Ч.Ганзоригийн нэр шивэр авир гэх болж. Хэн нь ч очсон голсон суудлыг нь бөглөх болно. Хэзээ, хэнээр гэдэг нь бас л тодорхой биш. Сүүлийн үед ямар ч хамаагүй албан тушаалын ор гарвал санаатай, санаагүйгээр өөрийн эрх ашигт хамаатай хүний нэрийг битүүгээр дэвшүүлж сонин, хэвлэлээр бичүүлдэг мода гараад байгаа. Энэ давтагдах нь ч ойлгомжтой. Л.Хангай ОХУ-д Элчин сайдаар явчихсан учраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын суудал эзэнгүй байна. Мөдхөн Р.Алтангэрэл Францад Элчингээр явж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүйрнэ. Хэн очиж болох тухай ч мэр сэр яриа гарчихаж. Гэхдээ яригдаад байгаа хүмүүсийн нэрсийг харахад жижигхэн хүрээнд хэдхэн хүн л байдаг.
Нэг үе АН албан тушаалын тухай ярихаараа Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж гээд дуусдаг болчихсон байсан шиг МАХН-д ч тиим хандлага ажиглагдаад байгаа. Боловсон хүчний асар их нөөцтэй нам гэх мөртлөө л УИХ, Засгийн газрын гишүүн хэдхэн хүн л ихэнх албан тушаалыг сэлгээд явж байдаг болчихсон. Түүнээсээ болоод элдвээр хэлүүлэх ч энүүхэнд.
Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд нэг нам засгийн эрх барьж байсан гэдэг утгаараа томилогдсон хүмүүс нь харьцангуй тогтвортой ажилласан. Харин одоо сэлгээд байвал нэг даргыг үдэж, нөгөө даргаа угтах гэсээр байгаад тухайн байгууллагын ажил унана. Завсар зайлхайгаар нь чоно борооноор гэгч болж тоглох сонирхолтой хүмүүс ч байгаа. Энэ бүхэн нь эцэстээ ажлын үр дүн харж хөгжлийн тухай ярихад хүнд болгоно шүү дээ. Нөгөө талаар сэлгээ хийхийн нэг учир дутагдал нь боловсон хүчин тогтвортой ажиллахад асар их саад тотгор учруулж байгаа.
Нэг дарга очоод багаа бүрдүүлнэ гэж баахан хүн халж сольдог, халагдсан хүмүүс нь хэл ам хийж, тэр нь нийгмийн бухимдлыг зузаатгадаг үзэгдэл 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш хийсэн томилгоонуудын зах зухаас харагдаж байна. Тэгээд ч дараагийн сонгууль дөхчихлөө. Ажлын үр дүн гарахгүй бол намууд ард түмэнд юугаа тайлагнаж санал гуйх юм бэ? Тиймээс намууд сэлгэж томилох хоббигоо аядаж иргэддээ наалдацтай ажил хиймээр байна.

(үнэн 2005-10-14 202)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button