Улс төрийн сонин-ны тойм

Манай сайт өмнө нь тус сонины анхны дугаарыг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байсан. Харин энэ удаа 2 дахь дугаарт нийтлэгдсэн материалын товчлолыг хүргэж байна.

Т.ГантөмөрНамын бага хурал жигүүрийг хүлээн зөвшөөрөхгүй бол бид намаасаа гарч хөдөлгөөн болно

Намайг МАХН-ын гишүүн гэж битгий хэлээрэй гэж байсан олон хүн өнөөдөр УИХ-ын гишүүн сайд болсон байгаа

-Жигүүр идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байна. Асуудал юундаа байгаа юм бэ? Энхбаяр дарга одоо Ерөнхийлөгч болсон. Тэр намын амьдралд өмнөх шигээ хутгалдаж чадахгүй байгаа биз дээ? Тэр энэ асуудлыг шийдэхэд одоо нөлөө багатай болсон биш үү?
Би яг одоо намын удирдах зөвлөл ч юм уу, бага хурлын гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Сонин хэвлэлээс уншаад мэдээлэл аваад байхад манай Энхбаяр дарга харин ч илүү байгаа юм биш үү. Ямар нэгэн арга барил, мэдээллээр удирдах зөвлөлд байгаа өөрийнхөө хүмүүсээр дамжуулж байр сууриа илэрхийлэх гэсэн, боловсон хүчний ажилд хутгалдан орсон, зааж зааварлах гэсэн асуудал одоо хэвээрээ байна гэж би бодож байна.

М.Энхболд энэ том намын дарга гэхэд арай биш юмаа

-Энхболд дарга бие даасан үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу? Тэр анхнаасаа л Энхбаярын хүн байсан. Харин одоо салж чадсан уу?
Хувь хүний хувьд гэх юм бол хоёр өөр бодол санаатай л хүн шдээ. Гэхдээ би Энхболд даргыг үндэсний хэмжээний том намын даргын хувьд энэ олон түмнээс гарч байгаа янз бүрийн асуудлыг зөв дүгнэж, удирдах зөвлөлтайгээ хамтарч зөв байр суурь илэрхийлээсэй гэж бодож байгаа.
Би Энхболд даргатай 1996 оноос эхэлж хамтарч ажилласан. Нийслэлийн засаг даргад нэр дэвшиж байхад нь би ИТХ-ын олонх буюу МАХН-ын бүлгийн дарга байлаа. Энэ хүнийг манай МАХН-ын удирдах зөвлөл Нийслэлийн засаг даргаар тавих гэж маш их ажилласан. Энэ бүхнээ санаад, улстөрийн өрнөлтийг хараад Энхболд дарга маань нийгэмд, нам дотор бий болсон энэ асуудалд өөрийн гэсэн бодлоор, шинэчлэлийн талыг барьж, шинэ уур амьсгал шинэ бодлоор ажиллах юм бол намд үүсч бий болсон асуудлыг шийдэж чадна гэж бодож байна. Тэгэхгүй өнөө л хуучин арга барил, нэг хүний зангарагаар, тэр хүний мэдээллээр асуудал шийддэг юм руу оруулах гээд байнаа гэдэг нь намын цаашдын хөгжлийн гарц биш гэж бодож байна.

-Тэгээд Энхболд даргаас тийм найдвар харагдаж байна уу? Яг л Н.Энхбаярын аргаар өөрийн гэсэн хүмүүсээ хотын намын хороо, нийслэлийн засаг даргад гаргахаар хөөцөлдөөд байгаа юм биш үү?
Би саяхан 25-р суваг телевизийн нэвтрүүлэгт орсон л доо. Сурвалжлагч маань намайг дүүргийн засаг даргаар ажиллаж байсны хувьд, бас хотын намын хороонд дэд дарга байсны хувьд хотын намын хороон дарга ямар хүн байвал дээр вэ, саналаа хэлээч гэж асуусан юм. Би хариулахдаа, олон үнэлэмж шалгуур агуулсан, ер нь бол өөрийн гэсэн бодолтой, аливаа асуудалд ухаалгаар ханддаг, олон түмний санал бодлыг сонсож шийдвэр гаргадаг ийм хүн байвал дээр юм уу гэж саналаа хэлсэн. Энийг манай Энхболд дарга сонссон байна лээ. Тэр бичлэгийг авч л дээ. Тэгээд толгой сэжлээд, Би хотын намын хорооны даргаар 8,9 жил ажиллахдаа өөрийн гэсэн толгойгүй хүн байсан юм байна л даа, намайг Гантөмөр өөрийн гэсэн толгойгүй хүн гэж шүүмжиллээ гэж манай Энхтүвшин даргыг хүлээж авахдаа ярилаа гэж би сонссон. Би арай тийм биш байлгүй дээ гэж бодож байгаа. Тийм асуудлаар орооцолдож, тэгж ойлгож байгаа бол би Энхболд даргыг энэ том намын дарга байна гэхэд арай биш юмаа гэж бодож байгаа.
Би Энхболд даргыг толгойгүй гэсэн утгаар биш, бидний яриад яваа, хэлээд яваа…, энэ Энхбаяр чинь, Монгол Улсын Ерөнхийлөгч чинь энэ намын удирдах зөвлөлд, энэ бүх асуудалд чинь нөлөөлөөд байгаа юм биш үү гэж сонин хэвлэлээр яриад байгаа шиг битгий болчихоорой, Энхболд даргаа, энэнд нь битгий хальтараад орчихоорой. Та асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй, олон түмнийг сонсож зөв замаар шийдээрэй гэсэн утгаар хэлж байгаа болохоос биш Энхболд даргыг толгойгүй, найм есөн жил хүний толгойгоор явчихсан гэсэн утгаар хэлээгүй. Хэрэв энэ асуудлыг тэгж ойлгож өөртөө тусгаж, түүнийгээ хүнд илэрхийлж байгаа бол манай намын дарга ийм хүн байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна.

Биднийг сэтгэлзүйн дарамтаар мохоож мөлийлгөж
байхгүй болгох гэсэн байр суурь бариад байна уу даа…

-Одоо тэгээд нам яах гэж байнаа? Жигүүр одоо байгуулагдаад нэлээд удлаа. Нэг л эрч хүчтэй хөдөлж асуудал дорвитой шийдүүлж чадахгүй удаан байх шиг санадаад байна?
Би боддог юм. Їнэн сонины редакц хүртэл өгүүлэл бичиж, намын болохгүй байгаа бүхнийг дэлгэж, олон түмэн бүх хэвлэлээр санаа бодлоо илэрхийлж байгаа асуудал ерөнхийдөө намд төдийгүй нийгэмд үзэгдэл болоод байна. Энэ үзэгдлийг өнөөг хүртэл ингэж хуримтлуулж байна. Намын 24-р их хурлаар намын дүрмэнд ноцтой, хуучнаасаа ухарсан хэдэн заалтыг Энхбаяр дарга өөрөө хийсэн, өөрөө энэ намыг ийм болгосон. Тэр нь намд гэхээсээ илүү Энхбаяр даргад ашигтай хувилбар байж магадгүй. Хуучин дүрмэнд жигүүр байж л байсан. Хэн ч ойлгодоггүй, анзаардаггүй, өнөөг хүртэл олон түмний дунд жигүүр гэдэг ойлголт байгаагүй шдээ. Бага хурлын гишүүдийн гуравны нэг хувь нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлд жигүүр байж болно, намын дүрмийн дагуу байгуулна, жигүүр нь намын үйл ажиллагааны эсрэг чиглэгдвэл бага хурлын гишүүдийн олонхийн саналаар татан буугдана гэсэн заалт бий. Ийм байсан юмыг 50+1 болгож цензур тогтоож, тэгээд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө намаас нь хөөж, таван жил намын гишүүнчлэлээс хасч, нэг ёсондоо үндсэн хууль зөрчиж хүн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэхийг нь хаасан. Өнөөдөр асуудлыг ийм хэмжээнд авчирсан нэг шалтгаан бас энэ….

/Эхлэл, төгсгөлийг Улстөрийн сонин-ын №002 –оос уншина уу/

ДАХИН ХУВЬСГАЛЫН БОСГОН ДЭЭР

Хорт ургамлыг үндсээр нь
МАХН бол нэг толгойтой мянган сүүлтэй могой юм. Энэ нам нэг л удирдагчийг дагаж явдаг. Харин АН бол мянган толгойтой ганц сүүлтэй нам. Лидер болгон нь тал тал тийш зүтгэх боловч ард нь зөвхөн гишүүд нь дэмжинэ гэдгийг мэддэг учраас түүгээрээ холбогддог билээ л.
Н.Энхбаярын 7 жилийн дарангуйллын төгсгөл ойртож байна. Түрүүчийн дугаарын арын нүүрэнд Дарангуйлагчийг дарцгаая нэртэй ухуулах хуудас гаргасныг та харав уу? Н.Энхбаяраас бусад нь чухамдаа дарангуйлагчид дотроо тамганууд юм шүү. Харин Н.Энхбаяр бол 7 жил дарангуйлаад одоо унаж байгаа нэг муу долоо л юм. В.И.Ленин тэр хоёр адилхан гилбэрүүд. Тэд коммунистууд
Түүнийг Ерөнхийлөгч болоход хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт АН-ынхан нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, хоёрдугаарт сонгуулийн компанийг С.Баяр удирдсан.
Харин ялах нэг хүчин зүйл байсан нь С.Баярыг тэр эргээд няслахыг оролдов. Н.Энхбаярт тус болсон хэн ч болов түүнээс сайн юм хүлээх хэрэггүй гэдгийг С.Баяр огт мэдээгүй байсан бөгөөд саяхан Одоо л миний нүд нээгдлээ гэж хэлсэн байна. Гэвч болоогүй нүдээ бүр сайн нээх цаг ирнэ.
Мэдээж С.Баяр няслуулчихаар амьтан байгаагүй учраас тэсч үлджээ. Түүнээс бус С.Баярын оронд Ё.Отгонбаярыг нарийн бичгийн дарга болгохыг сонирхож байсан гэдэг. Харин өнөөдөр Ё.Отгонбаярыг тэр хотын дарга болгох гэж зүтгүүлж байна.
МАХН-ынхан Н.Энхбаяр ерөнхийлөгч болмогцоо урьд нь Н.Багабанди зүгээр л ерөнхийлөгчөө хийгээд явсан шиг холдчихно гэж бодож байж. Гэвч тэр зүгээр явчихъя гэхэд даан ч их булхайтай л даа.
Харин шинэ Ерөнхийлөгч эргээд намтайгаа зууралдсанаараа өөрийгөө бүрмөсөн баллуулах ажил хийж байгаагаа мэдэхгүй байв л гэж.

/Сэтгүүлч А.Баатархуягийн бичсэн нийтлэлийн үргэлжлэлийг Улстөрийн сонин-ын №002 –оос уншина уу/

АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛӨӨ АРИЛЖИХ УУ

Монгол Улсын Їндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл. Энэхүү нэр нь хүртэл сүрдмээр байгууллага манайд бий болсоор арваад жилийн нүүр үзлээ. Төрийн гурван өндөрлөг гэх Ерөнхийлөгч, УИХ – ын дарга, Ерөнхий сайд нар түүний гишүүд нь. Гурван том дарга гишүүн нь байна гэхээр бүр ч сүрдмээр. Юу хийдэг, ямар шийдвэр гаргадаг нь лав л ил биш, мань мэтээс од шиг хол гэхэд хилсдэхгүй.
Ажлын под хийсэн аппараттай, шат шатандаа дарга, референттэй лут газар. Ажлын албыг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх уртаас урт гуншинтай нууцлаг нэгэн ноён удирдана…
…Аюулгүйн зөвлөлийн энэ албанд томилогдох хүмүүсийн нэрс саарал ордны жиг жуг- ийн хүрээнд аль хэдийнээс тодорч эхэлсэн. Тэдний нэг нь Д.Цогтбаатар…
…Д.Цогтбаатарыг саарал ордон дахь Айвенхоу компанийн төлөөлөгчдийн нэг гэдэг нь андуу ташаа таамаг, алдсан эндсэн үг биш гэдгийг дээрх ярианаас ойлгосон. УИХ- ын гишүүд энэ тухай ам амандаа ярьдаг, арайч дээ гэж халагладаг боловч ил хэлж шүүмжилж чаддаггүй нь харамсалтай. Айх, түвэгшээх шалттгаан байж таарна. Тэр нь Д.Цогтбаатар зөвлөх Сү.Батболд сайдын гарын хүн, Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадруудын нэг, Айвенхоу компанийн төр дэх тавиулуудын төлөөлөл гэх дэгс бус яриа…
…Д.Цогтбаатар Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдвоос Айвенхоу Майнз компаний нэгэн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй очно. Тэр нь Монгол Улсын Засгийн газар, Айвенхоугийн хооронд байгуулах тогтвортой байдлын гэрээг Їндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр чирж орон хэлэлцүүлж, зөвшөөрүүлэх асуудал.
Монгол орны алт зэсний том авдрыг газар шороотой нь авчихаад, одоо төрийн хамгийн чухал албануудын нэгэнд төлөөний хүнээ томилуулаад, өөрт ашигтай гэрээгээ байгуулж авчихаад дураараа дургина. Айвенхоугийн гар хөл мөн урт сунаж байгаа биз.

Г. Мөрөн

/Дэлгэрэнгүйг Улстөрийн сонин-ын №002 –оос уншина уу/

ЭРҮҮЛ НИЙГЭМ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН НАМ БОЛОХ
ЭХНИЙ АЛХМАА ХИЙЖ БАЙНА

МАХН-ын залуу гишүүд намаасаа гарч байгаагаа зарласан нь Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн нам болох үйл явцтай холбоотой бололтой. ..
…Одоогийн мөрдөж байгаа хуулиар нам байгуулахын тулд 801 гишүүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй, тэдгээр нь аль нэг намын давхар харьяалалгүй байх ёстой юм байна. Тиймээс тус хөдөлгөөний залуучууд өмнө нь харьяалагдаж байсан намуудынхаа батлахыг буцаан өгч эхэлж байгаа нь энэ болов уу…

САЯТАН ЕРӨНХИЙЛӨГЧ
…ХХБанкны 76 хувийг MCS компани эзэмших болж мөнгөө шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Їүний учир нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ХХБ-ны хувьцааны 76 хувийг ганцаараа эзэмшиж байгаа бөгөөд түүнийгээ MCS компанийн хувьцааны 49 хувиар арилжжээ.
Харин тэрхүү 49 хувьд нь дуурийн театрын өмнө сүндэрлэх Шангрила зочид буудлыг дүйцүүлж барих болжээ. Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд олсон бүх мөнгөө ийнхүү MCS компаниар дамжуулан угааж, хууль ёсны өмч болгохоор оролдож байгаа юм…

Ардчилсан намын өмнөх хөшөө намынхаа ирээдүйг зөгнөсөн мэт

Ардчилсан намын өмнөх хөшөөг нэг их ажигч биш хүн харсан ч дээдэс ба доодос нь эвлэршгүй зөрчилдөхийг зөгнөсөн мэт ажээ. Намын дээдэс нь намын нэр хүндийг өөртөө ашиглах учиртайг зөгнөсөн мэт намын сүлдийг өөртөө наажээ.
Харин суурь нь намын удирдагчид ба гишүүдийн зөрөлдөөнийг зөгнөсөн мэт дээд хэсэг нь доод хэсгээсээ тэс зөрсөн харагдана. Хөшөөний суурь нь намын үзэл бодлыг хадгалсан олонхийг төлөөлж байгаа ба хөрс шороонд бат суужээ….

Үргэлжлэлийг Улстөрийн сонин-ын №002 –оос уншина уу

Ж.Алт

/Olloo.MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button