Чихийг хэрхэн цэвэрлэх вэ?
Чихний гоожиж байгаа булгийг хуурай аргаар буюу угааж цэвэрлэж болно.
1. Хуурай аргаар цэвэрлэхдээ чихний нарийн зондны үзүүрт хөвөнг сэвсгэр ороогоод том хүний чихний дэлбээг арагш дээш. хүүхдэд арагш доош татаж чихний сувгийг тэгшилж байгаад бэлдсэн хөвөнтэй зондоо зөөлөн оруулж булгийг уусган авч цэвэрлэнэ. Хөвөнгийн үзүүрт булаг наалдахгүй бол цэвэршлээл гэж үзнэ.
2. Бүлээсгэн ариутгах уусмалыг тариурт соруулаад үзүүрт нь нарийн гуурс углаад чихний сувгийн ар дээд ханыг дагуулан хүчтэй шахаж угаан булгийг гаргаад дараа нь хөвөнгөөр хуурай болтол цэвэрлэнэ.
Хуурайгаар нь цэвэрлэхдээ чихний сувгийн арьсийг гэмтээхээс сэрэмжил. Чих угаах үйлдлийг туршлагатай сувилагч буюу эмч хийж эцсийн хяналтийг эмч хийх ёстой.