Чих булагтахын учир

Энэ нь чихний цочмог үрэвслийг дутуу эмчлэх, архаг ангин, нармайн гуурс томорсон үед үүснэ. Эдгээрээс хагийн нөлөөтэй нь нармайн гуурс томрох явдал юм. Зарим эцэг эхчүүд энэ өвчнийг анзаарахгүй орхидог. Энэ нь туйлын буруу. Нармайн гуурс томром үед хамар битүүрч, шингэн цус гарах, унтахдаа хурхирах, амаа ангай амьсгалах, ханиад дандаа хүрэх шинж илэрнэ.
Ийм шинж тэмдэг илэрвэл заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.
Эмчлүүлэхгүй удвал хэнгэргэн хальсанд янз бүрийн хэмжээтэй нүх үүсэж, сонсгол муудна. Сонсголын яс идэгдэж үгүй болсноор сонсгол дамжихгүй болж дүлийрнэ. Чихээр хатгаж өвдөнө.
Эхний 1-2 хоногт хүйтэн жин тавьна. Цаашид бүлээн жинг /37-40 / 4 цаг тутам тавина. Эрчилсэн хөвөнгөөр хамрыг сайн цэвэрлэж содын бүлээн уусмал хамарт дусаана. Чих үргэлжлэн хатгаж өвдвөл эмчид үзүүлж эмчлүүлэх нь зүйтэй. Чихнээс байга булаг гоождог бол чих хамар хоолойн эмчид тогтмол үзүүлэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ чихний сонсголыг жилд нэгээс доошгүй шалгуулж байх нь зүйтэй. Чих булагтах өвчнийг уйгагүй сайн эмчлүүлбэл чих булагтахгүй сайн талтай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button