Хаврын халгай таны ядаргааг арилгана.
Аяга халуун усанд амны том халбагаар халгай ханд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, 8 хоносны дараа сайтар зайлсны эцэст шүүж авна.Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. 500 гр ийм ундааг 3 долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог. Ер нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагдсан юм.