30 жилийн түүх агуулсан 8 боть худалдаанд гарлаа.
ОХУ-ын Горькийн нэрэмжит Утга Зохиолын дээд сургуулийг Утга Зохиолын Ажилтан-Орчуулагч мэргэжлээр төгссөн ирсэн залуу сэхээтэн хйиж бүтээх их үйлсээ эхлэсэн тэр жилээс өнөөдрийг хүртэл олон арван бүтээл туурьвсан байна. Yнийн хувьд энэ 8 боть бүгдээрээ нийлээд 150 мянган төгрөг бөгөөд магадгүй үнэтэй сонсогдож болох хэдий ч дотор нь орсон бүтээлүүд бол 150-аар зогсохгүй гэж З. Түмэнжаргал хэлж байлаа. Үүнд
1-р боть Гэгээн төр минь
2-р боть Улаан таван хошуунаас Улаан сарнай хүртэл
3-р боть Бурхан багшийн сургааль
4-р боть Н.В.Гогель Петербургын туужис
5-р боть Л.Н Толстой Бага нас, Ричард Бах Жонатан Ливингстон хэмээх Цахлай
6-р боть Гүүний цаана /англи өгүүллэгүүд/
7-р боть Yгийн цаадахи утга
8-р боть Соёлын мянган дурсгал /бисэн нийтлэлүүд/ багтсан байна.
Эдгээр хйиж бүтээсэн зүйлээсээ шилж түүвэрлэн 8 боть болгон Солонгос улсад хэвлүүлээд ирсэн бөгөөд маргаашнаас эхлээд худалдлаанд гарахаар болсон байна. Нийтдээ тус бүртээ 4000 ширхэг хэвлэгдсэн юм байна. Зах зээлд худалдаанд гарахаасаа өмнө улсын 21 аймагын төв номын сан, 340 сум, зарим нэг их дээд сургуулиудад үнэгүй тараагдсан байна. Эдгээр номын зарагдаад гарсан ашигаар нь түүний гэргий О.Цолмонгийн удирддаг Ерөөл сан руу оруулах бөгөөд 21 аймгаас нэг нэг өнчин хүүхдийг их сургуульд хэдэн ч жил байсан сургалтын төлбөрыг нь бүрэн даахад зарцуулах юм байна.
Ном сайн амгалан болтугай.
Т.Оргил /olloo mn/