Хамар битүүрээд удвл тархинд нөлөөлөх аюлтай

Мөн харшлаас болж хамар битүүрч зовиурлаж болох. Иймэрхүү шинж тэмдэг нь 2-3 долоо хоног үргэлжилдэг талтай. 3 долоо хоног илүү хугацаагаар хамар чинь битүүрч , зовиурлаж байгаа бол энэ нь архагшиж байгаагийн шинж. Мэдээж салхи авч , нус гоожин, хамар битүүрсний тоогоор л өөрийгөө архаг өвчтэй болчихлоо гэж үзэж болохгүй л дээ. Эм ууж , дусаалга хэрэглээд 10 ба түүнээс дээш хоноход хамрын битүү нь арилахгүй байгаа бол , мөн толгойгоо тонгойлгоход нүүр чинь хүндэрч байгаа мэт мэдрэгдэж , хөндүүрлэж байвал мэргэжлийн эмчид үзүүүлэх нь зөв.Мөн нүүрний хөндүүр шүдэнд чинь нөлөөлж , бас хамраас нь идээ бээр шиг ногоон нус гарах нь ажиглагддаг байна. Энэ нь улам даамжирч нүдний ухархайгаар өвтгөн нүд болоод тархинд ч халдвар түгээх аюултайг анхаарах нь чухал.Эмч өвчнийг үнэн зөв оношлохын тулд өвчтөний тархины зургийг авах тохиолдол ч гардаг.
Тухайн өвчнийг эмчлэхэд харшлын эсрэг болоод нармайн эд эсийг нарийсган хатааж нус гоожих явцыг зогсоох үйл ажиллагаатай эмнүүдийг хэрэглэдэг. Мөн хамраа утах , зөөлөн эд эсийг нь шарах зэрэг эмчилгээ ч ордог. Бүр хүндэрсэн тохиолдолд нармайг угаан цэвэрлэж төрөл бүрийн эмийг дотор нь суулгаж өгдөг байна.
Хамраа бүтүүрхээс урьдчилан сэргийлэх нь тун амархан .Юуны түрүүнд элдэв тоос шороо, тамхины болоод бусад утаа униараас хол явах. Мөн хүйтэнд хамар амандаа аль болох хүйтэн агаар оруулалгүй, битүү ороож дулаахан явж бай. Бас нэгэн анхаарах ёстой зүйл бол өрөө тасалгаандаа үргэлж цэвэр агаар оруулж бай.
Хувийн соёл сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button