МАХН-аас гарсан 11 гишүүдэд хариу хэллээ.
Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд эдгээр гишүүд тэр дундаа Ч.Чимэдсүрэн, Батбаатар нарын үгүйсгэн хариу хурал хийлээ. Уг хуралд аливаа хүн намд орж болно, мөн гарж ч болно гэхдээ хүмүүсийг уриалсан, шинэ залуу гишүүд дэмжигч нар МАХН-аас татгалзах хэрэгтэй гэсэн мэдээллийг цацах нь байж боломгүй зүйл хэмээн Д.Тэрбиш хэллээ. Өнөөдрийн хуралд Б.Мөнхбаяр БЗД-ийн ЗДТ-ын газар ажилтай, МАХН-ын гишүүн, Д.Очирчулуун ХУД-ийн иргэн, МАХН-ын гишүүн, Д.Энхболд БЗД-ийн намын хорооны гишүүн, Д. Тэрбиш БГД-ийн намын хорооны гишүүн нар байлцлаа. Тэрээр цааш нь хэлэх дээ тэдгээр 11 гишүүн үнэхээр өөрчлөлт шинэчлэлийг хийхгээд байгаа бол нам дотороо байсаны улмаас хийж чадна. Гарах мөрөөрөө гарч болно харин шинэ залуу гишүүдийг уриалаад байгаад их гайхаж байна гэлээ. МАХН-ын нийт залуу гишүүдийг эдгээр 11 хүн төлөөлөнө гэвэл худлаа. 11 гишүүн гарч байгаа гэсэн боловч хоёр л хүний нэр ил тод байгааг юу гэж ойлгох вэ? үнэхээр гарч байгаа мэдэгдэл хийж байгаа бол 11 гишүүн бүгдээрээ байхгүй яасан юм бэ? гэж байлаа. Ч.Чимэдсүрэн нь анх МАХН-д 2004 оны 03 сарын 01-нд элсэн орсон нь үнэн бөгөөд энэ 1 жил гаруй хугацаанд намаас явуулж байгаа ажилд оролцдоггүй байсан мөн намын анхан шатны байгууллага дээр ямар үйл ажиллагаа хийгдэгийг ч бараг мэдэхгүй хэмээн хэллээ. Өнөөдөр болсон хурал хэвлэл мэдээллийн хэрэгслийн багахан хэсэг л оролцлоо. Ямартай ч Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн, МАХНам хоёрын хооронд ард түмэн шинэ залуу өсөж буй хойч үе маань үрэгдэх вий хэмээн сэтгэл эмтэрч байна.
Т.Оргил /olloo mn/