Хятадууд галаас амьд гараад зугтжээ
Дуудлагын дагуу гал унтраах 63-р анги очиж Эхо компанийн барилгын нэгдүгээр давхарт дулаалгын хөөсөнцөр хавтан шатаж байхад нь унтраасан байна. Энэ шатаж байсан барилгын дөрөвдүгээр давхарт байсан 18 настай Хятадын иргэн Г, О нарын амийг аварчээ. Харин гал унтарсны дараа өнөөх хятад эрчүүд сураггүй зугтан алга болсон байна.
Тэрчлэн Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан түймэр унтралгүй Вангийн цагаан уул руу орж ирээд байгаа аж. Ойрын өдрүүдэд буюу Матад сумын нутагт дэгдсэн түймрийг унтраахаар ажилласан өдрүүдэд салхи шуургатай байсан учир ингэж хүндэрч байна гэсэн мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ирээд байна. Ер нь хуурайшилт ихтэй ойрын өдрүүдэд нийт нутгийн 10 орчим аймагт түймэр гарах эрсдэлтэй байгаа тул хадлан тэжээл бэлтгэхдээ болгоомжтой ажиллахыг холбогдох газруудаас анхааруулж байна.
Б.Хэрлэн.
2005.10.15, Өдрийн сонин