Дизель түлшний үнэ хамгийн их нэмэгдэх нь
тэрэг багтах аргагүй дараалал үүсч, эмх замбараагүй байдал үүссэн тухай мэдээлэгдсэн. Тухайн үед шатахуун импортлогч компаниудын удирдлагуудтай холбогдоход Шатахууны үнийг нэмэх асуудал манай удирдлагын түвшинд огт яригдаагүй байгаа. Тийм ч амархан нэмчихдэг юм биш. Өндөр үнээр гэрээ хийсэн шатахуун ирэх долоо хоногийн сүүлчээр орж ирнэ. Хэрвээ үнэ нэмэгдвэл 20-30 орчим төгрөгөөр л нэмэгдэх байлгүй дээ гэж Алтжин группийн гүйцэтгэх захирал Б.Буянжаргал хариулсан. Харин Магнай трейд ХХК-ийн ерөнхий захирал Р.Ганзориг Энэ талаар надад мэдэх юм алга. Аль нэг телевизээр шатахууны үнэ нэмэгдэж байгаа гэж мэдээлээд иргэдийг үймүүлсэн бололтой. Угаасаа зуныхаас өвлийн шатахуун илүү үнэтэй нийлүүлэгддэг шүү дээ. Гэсэн ч манайх энэ сардаа л лав бүтээгдхүүнийхээ үнийг нэмэхгүй гэсэн юм. Ер нь 2005 оны 12-р сар хүрэхэд шатахууны үнэ литр нь 1200 орчимд хүрч мэднэ гэсэн үг мэргэжилтнгүүдийн амнаас унаж байсан эртнийх. Өнөөдөр шатахуун борлуулагч компаниудын удирдлагууд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх талаар Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт /АМГТХЭГ/ санал тавьсаар байгаа гэсэн. Ер нь шатахууны үнэ нэмэгдэж мэдэх цаг үеийг тааруулаад томоохон компаниуд иргэдийн дунд зохиомол мэдээлэл тарааж бүтээгдэхүнийхээ борлуулалтыг өсгөж байгаа мэт явдал болсныг ч холбогдох албаныхан онцоллоо. Юутай ч түлшний үнийг огцом өсгөхгүй байх талаар бүх арга хэмжээгээ авч байгаа гэж АМГТХЭГ-ынхан т йлбарлаж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Амшигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Үйлдвэрлэл хангамжийн зохицуулалтын газрын дарга Г.Сандуйжаваас зарим зүйлийг тодруулав.
-Хэдийгээр одоо шатахууны үнэ нэмэгдэх хөдөлгөөн орсон ч бас ч харьцангуй удаан барилаа гэж түлш импортлогч компанийн удирдлагууд ярьж байна?
-2005 он гарсаар газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын Роснефть,Сибнефть, Лукойл компанийн борлуулалт хариуцсан Аннайс ХХК, Казахстан улсын эрчим хүч, эрдэс баялгийн яамны Газрын тосны асуудал хариуцсан газар, Хятадын үндэсний газрын тосны корпорациц, Чайна ойл зэрэг компанийн удирдлага, төлөөлөгчидтэй удаа дараа уулзаж, хэлэлцээр хийсэн. Ингэснээр энэ оны, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар шатахууны тасалдал гараагүй. Сүүлийн дөрвөн сарын туршид дотоодод борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт гарсангүй.
-Одоо шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй болсон уу?
-Дэлхийн томоохон биржүүдэд газрын тосны үнэ хэлбэлзсээр байна. Тухайлбал, өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард түүхий тосны дундаж үнэ Нью-Иоркийн бирж дээр 53,9 ам.доллар байсан бол тавдугаар сард буурах хандлагатай болсон. Гэтэл сүүлийн гурван сард эргээд л 63,35 ам.доллар болж өслөө. Есдүгээр сарын 1-ний өдөр Нью-Иоркийн бирж дээрх газрын тосны үнэ 71,48 ам.доллар болсон нь түүхэнд байгаагүй өндөр үнэ байлаа. Яг одоогийн байдлаар 64,12 ам.доллар байна . Газрын тосны томоохон ордууд байдаг. Шинэ Орлеана мужид Катрин Рита хар салхи дэгдсэн зэрэг байгалийн гамшгаас шалтгаалж газрын тосны үйлдвэрлэл буурч байхад Хятад, Энэтхэг зэрэг оронд хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг дагуулж байна л даа. Үүнээс гадна манай улсад гол импортлогч болох ОХУ-ын Засгийн газраас энэ сарын 1-ний өдрөөс эхлэн экспортын татвараа 32,18 хувиар нэмж, 179,9 ам.доллар болгон шинэчлэн тогтоолоо.
-Одоо тэгээд түлшний үнэ хэд орчим төгрөгөөр нэмэгдэх хандлагатай байна вэ?
-ОХУ дотоодын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрээс гарах үнийн тонн тутамд А-80 автобензин 14600 рубль байсныг 10-р сараас 15250 рубль, АИ-93 17900 рубль байсныг 19000, дизель түлш 15400 рубль байсныг нь 16050 болгосон. Үүнтэй уялдаж Оросын тал Монголд Наушкаар нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ хилийн үнийг аравдугаар сарын 1-ний өдрөөс нэмсэн. Дэлхийн томоохон биржүүдийн газрын тосны үнийн хэлбэлзэл, нийлүүлэгч талын нөхцөл байдлаас шалтгаалж аль ч оронд шатахууны борлуулах үнэ хэлбэлздэг. Энэ нөхцөл байдлаар тооцоолж үзсэнээр АИ-92 бензиний жижиглэнгийн үнэ 798, дизель түлшний үнэ 917 төгрөг болж нэмэгдэх төлөвтэй.
Б.Хаш.
2005.10.15, Өдрийн сонин