С.Зоригийн хэргийн асуудлаар Олон улсын Парламентын холбооноос Ерөнхий сайдад хариу ирүүлэв
мэргэжилтнүүдийн тусламж авах хүсэлтээ илэрхийлсэн захидлыг ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Андерс Жонсонд энэ оны есдүгээр сарын 28-нд илгээсэн юм. Үүний дагуу ноён Андерс Жонсон Ерөнхий сайдын захидлын хариуг энэ сарын 6-нд ирүүлэхдээ Таны хүсэлтийг энэ оны 10-р сарын 15-16-ны өдрүүдэд болох ОУПХ-ны 113 дугаар ассамблейн үеэр Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороонд уламжлах болж байгаадаа баяртай байна гэж өгүүлжээ. Тэрбээр мөн 113 дугаар ассамблейд оролцохоор ирсэн, Монгол Улсын Ерөнхий сайдын захидалд дурдагдсан холбогдох орнуудын төлөөлөгчидтэй тусгайлан уулзаж түүний хүсэлтийг биечлэн уламжилж туслалцаа хүсэх болно гэдгээ илэрхийлсэн байна. Энэ уулзалтуудынхаа талаар эргэж мэдэгдэхээ ч бас захидалдаа дурьджээ.
Мөн захидалд С.Зоригийн хэргийн буруутныг олох чин эрмэлзэлтэй байгаа МУ-ын Ерөнхий сайдын хүсэлтийг Хүний эрхийн хороо өндрөөр үнэлж сайшаах нь лавтай, энэ хэргийг илрүүлэхийн төлөөх бүхий л хичээл зүтгэлийн үр шим нэгэн өдөр гарна гэдэгт итгэлтэй байна гэж дурджээ хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
2005.10.15, Өдрийн сонин