Ардчилсан намыг бүлэггүй болгох операц амжилттай явагдаж дуусав

тухай асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэв. Гишүүд үгээ хэлж санаа бодлоо дэлгэсээр байлаа. Энэ өдрийн чуулган дээр МАХН-ын нөхөд их идэвхтэй үг хэлж бүлэг байгуулсан нь буруу байсныг нотолж байлаа. УИХ-д Ардчилсан нам бүлэг байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн тухай яриа намын бүлэг байгуулаагүй байхад, байгуулах тухай дөнгөж яригдах төдий байхад МАХН-ын бүлэг дээр энэ талаар яригдаж байсан байх юм. Тэд энэ үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан төдийгүй одоохон Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гээд буцаад ирнэ гэдгийг мөн бүгд мэдэж байжээ. Тэгэхээр МАХН-ынхан Ардчилсан намын бүлэг байгуулаад тэгээд элдэв тохироо хийлээ гээд шуугиулаад байсан нь зөөлнөөр хэлэхэд зүгээр л тоглоом байсан юм байна. Үүнийг Ардчилсан намынхан ч бас л мэдэж байсан, харин энэ зуур амжаад юу ч юм бодсон санасан зүйлээ амжуулаад авах л гэсэн бололтой юмдаг. Үүний баталгаа ч гэмээр юм уу даа УИХ-ын гишүүн Д. Арвины УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үгийг та бүхэндээ хүргэе. Тэрээр УИХ дахь бүлгийн асуудлыг боловеронгуй болгох хэрэгтэй. Би намын бүлгийн хурал дээр Ардчилсан намын энэ бүлэг байгуулах явдал нь Үндсэн хууль зөрчих юм бишүү гэхэд та бүхэн яахав яахав, удахгүй Цэцээс буцаад ирэх биз гээд байсан шүү гээд цааш нь Танай намын /Ардчилсан намыг хэлж байна/ тодорхой хэегийн хүсэл сонирхолыг бид хүлээж авч сэтгэлд нь нийцүүлсэн шийдвэр гаргаж өгч нэр нүүрээ барсаар ирлээ. Тиим байхад чинь та нар яагаад манай бүлгийг хардаад бид нар руу дайраад байгаа юм бэ гэж хэлж байв. Мөн Т. Бадамжунай гишүүн Цэцийн дүгнэлтийг зүгээр л хүлээгээд авах хэрэгтэй. Төр, засгаар дандаа ингэж тоглож болохгүй. Та нар яах гэж эвслээ тараасан юм бэ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдагтүй гэдгийг мэдэх үү. Та нарыг эрхлүүлж ханалаа. Одоо бид бусад эрүүл саруул сэтгэдэг нөхдийг бодъё гэж байхад Г.Адъяа гишүүн Цэцийн дүгнэлт зөв. Бид хүлээж аөах нь ч зөв гэж байв.
Ардчилсан намын бүлэг үдээс өмнө нэг цагийн завсарлага аваад эргэж хуралдаа орлоо. Хуралдаан эхлэхэд тус намын дарга Р.Гончигдорж үг хэлэхдээ, бид бүлэг байгуулсан нь Үндсэн хууль зөрчөөгүй. Үүнийг Цэцийн их суудлаар дахин хэлэлцүүлэхийг хүсье. Энэ маргаан улс төржиж УИХ, Засгийн газрын үйл ажил-лагааг саармагжуулах хор хохиролтой гэдгийг эрхэм гишүүд анхааралдаа аваасай гэж байв. Тэгээд гишүүд санал хураахад МАХН-ын гишүүд нилээд идэвхи санаачилгатай нь аргагүй оролцож байгаа нь тэдний пижигнэтэл гүйлдэн ирж саналаа өгч байгаагаас харагдсан юм. Ардчилсан намынхан хөрш намын нөхөд өөрсдөд нь санаа тавихаар гүйлдэн ирж байгааг харж хөгжилдөн инээлдсээр саналаа өгцгөөв. Ингээд 62,1 хувийн саналаар Ардчилсан нам бүлэг байгуулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн нь үнэн болж тус намын парламент дахь бүлэг байхгүй боллоо. Ингээд намаржин шуугисан намын бүлгийг намнах ажиллагаа төгсгөв. Болж өнгөрсөн үйл явдлаас харахад МАХН-ынхан эхнээсээ бүлэг байгуулахыг буруу гэж бодож байсан байх юм. Тэгвэл Ардчилсан намын дарга Р.Гончигдорж анх тус намын бүлэг байгуулагдахад УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн санал 93 хувь байсныг сануулж байлаа. Тэгээд яах гэж энэ хуулийг баталсан болж байна аа? Эхлээд баталсан. За тэгээд хэн нэгнээр Цэцэд өргөдөл гаргуулсан. Дараа нь хэлэлцээд анх гаргасан тэр шийдвэрээ хүчингүй болгочихов. Энэ хооронд юу болсон бэ гэвэл МАХН-ын дарга 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөгчгүг ялсан. Ингээд гүйцээ. Уг төрийг ингэж хийж, тоглож явуулдаг, бас ялдаг ажээ.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-15 248)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button