Ганц хүний хийрхлийг залуустай холбох хэрэггүй
өмгөөлегч Ч.Батбаатар нар намаасаа гарах болсноо мэдэгдэн бусаддаа у риалга гаргажээ. Гэтэл тэдний МАХН хэсэг цөөн хүний эрх мэдэлд орсон, авилга хээл хахуульд идэгдсэн, залуу гишүүдийн үг, үзэл бодлыг хаан боогдуулдаг хэмээх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилгоор хийсэн гэж үзэж тус намын залуучууд няцаалт өгсөн байна.
Нийслэлийн бүх дүүргийн МАХН-ын үүр, хороодод ажилладаг залуучууд нэр хүндэд нь халдсан дээрх гүтгэлгииг няцаахаар төлөөллөө гаргажээ. Намынхаа залуучуудын эрх ашгийг хамгаалж буй залуу гишүүн Д.Тэрбиш, Д.Очирчулуун нартай ярилцлаа.
-Ч.Чимидцэрэн, Ч.Батбаатар нарт хандан мэдэгдэл гаргах болсон шалтгаан юу вэ?
-МАХН олон жилийн түүхтэй. 156 мянган гишүүн дэмжигчтэй. Гэтэл саяхан Ч.Чимидцэрэн, Ч.Батбаатар нар мэдэгдэл гаргахдаа бүх гишүүн залуучуудыг дэмжиж байгаа юм шиг ойлголт төрүүлж байв. Намаасаа татгалзахыг уриалсан уг мэдэгдэл нь МАХН-ын залуучуудын дуу хоолой, хүсэл, эрмэлзэл биш юм. Тиймээс уриалга гаргасан залуучуудад хандаж хэлэхэд залуучуудынхаа нэрийг барьж нийгэмд битгий бухимдал үүегээч. Мөн та бүхний ярьж, мэдэгдээд байгаа олон баримт гэдэг дотор чинь батлагдсан зүйл нэгээхэн ч алга. МАХН залуучуудынхаа үгийг сайн сонсч дэмжиж ажилладаг. Саяхан болж өнгөрсөн 24 дүгээр их хурлаар .залуу даргатай болж залуучууддаа илүүтай анхаарах болсон.
-Нийслэлийн МАХН-ын хороонд шаардах бичиг хүргүүлсэн. Одоо болтол хариу өгөхгүй байна гэж байсан. Энэ тухай та нар мэдэх үү?
-Сонин хэвлэлээр залуучуудын шаардах бичиг хүргүүлсэн тухай гарсан байна. Бид нийслэлийн намын хорооноос энэ талаар тодруулахад ямар нэгэн шаардах бичиг ирээгүй гэдгийг мэдэгдсэн.
-Ч.Чимидцэрэн, Ч.Батбаатар нар бусад залуучуудтайгаа хэр ойр дотно байв. Хэзээ МАХН-д элссэн хэр идэвхтэй гишүүн байсан бэ?
-2004 онд МАХН-д элссэн боловч үүрийнхээ ажилд оролцдоггүй байсныг нь бид нэлээд сайн судалж үзээд мэдсэн. Ийм байж миний үгийг сонедоггүй гэсэн яриа гаргаж яваад нь харамеч байна. Тэдний мэдэгдэлд 11 залуу гишүүн намаасаа татгалзсан гэж байгаа ч үнэндээ өөрсдөөс нь өөр хүн байхгүй. Ер нь МАХН-ын 24 дүгээр их хурлаас хойш залуучууд өөрсдийн дуу хоолоигоо хүргэж, залуучуудаа идэвхтэй ажиллуулж
шинэ лидерүүд төрүүлэхийн төлөө Залуу үе-Социнтерн гэдэг клуб ажиллуулж эхэлсэн. Цаашдаа дэлхийн Социнтерн-ий залуучуудын байгууллагатай холбоо тогтоож ажиллана. Манай клуб намын гишүүн гэж ялгаварлахгүй, бүх залуучуудад нээлттэй байх болно. Залуучууд минь бие бие рүүгээ үгэн чулуу шидэлгүй эвлэлдэн нэгдэж, нэгийгээ хүндэлж ажиллацгаая. Намын батлах гэдэг төрийнхөб ордон руу шиддэг улаан лооль биш гэдгийг ухаарах хэрэгтэй. ИГнгэснээр нийгэм эрүүлжихгүй.
Ц.ЦОЛМОН
(өнөөдрийн монгол 2005-10-17 116)