Ашигт малтмалын лицензийн хугацааны талаар

Лицензийн хугацаа их байх нь ашигт малтмалын олборлолтонд төрөөс тавих хяналт хангалтгүй болох, улсад ашигтай лицензийн гэрээ байгуулах нөхцөл хязгаарлагдмал болох зэрэг сөрөг талтай байдаг. Хуулийн энэ гажууд гэж болох заалтыг өөрчлөх шаардлагатай болов уу гэж санал хэлэлцүүлэхээр энэ нийтлэлийг бичсэн юм.

Ашигт малтмалын лицензийн хугацаа
Ашигт малтмалын лиценз гэдэг тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд хайгуул хийх буюу ашигт малтмалыг төрөл бүрийн хэлбэрээр олборлон ашиглах онцгой эрх өгсөн баримт бичиг юм. Онцгой эрх эдэлнэ гэдэг нь тухайн иргэн, хуулийн этгээдээс бусад хэн ч тухайн газарт ашигт малтмалд хайгуул хийх буюу олборлолт хийн ашиглах эрхгүй гэсэн їг болно.
Манай хуулиар хайгуулын лицензийг 3 жилээр, ашиглалтын лицензийг 60 жилээр олгодог бөгөөд энэ хугацааг сунгуулах давуу эрх ч бас лиценз эзэмшигчид хуулиар олгогдсон байдаг ажээ.

Yүнтэй харьцуулан үзвэл
Япон улсад ашиглалтын лиценцийн хугацаа дээд тал нь 5 жил байдаг бөгөөд тухай бүр сунгаж дахин гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Гэрээний биелэлтэнд маш хатуу чанга хяналт тавьдаг.

ОХУ улсад хайгуулын лиценз 5 жилээр, ашиглалтын лицензийг дээд тал нь 20 жилээр, 2 лицензийг хамтад нь өгөх бол 25 жилээр өгдөг бөгөөд гэрээний биелэлтийн явцад хатуу хяналт тавьдаг. Тухайлбал гэрээний биелэлтийн талаар жил бүр тайлагнах үүрэгтэй байдаг. Монголоос ялгаатай хуулиараа заавал сунгах давуу эрх өгдөггүй бөгөөд харин анх лиценз олгохдоо тусгайлан тохиролцсон бол давуу эрх өгдөг. Ашиглах лицензийг 20 жилээр сунгаж болдог.

Саудын арабад ашиглалтын лицензийн 5 жилээр өгч мөн тийм жилээр сунгадаг байна.
Энэ мэтээр жишээ дурьдан үзэхэд бүгд л ойролцоо хугацаагаар лиценз өгдөг юм байна.
Ядуу буурай ганц нэг улсаас бусад аль ч орнуудад лицензийн гэрээний хэрэгжилтэнд маш сайн хяналт авдаг бөгөөд богино хугацаагаар лиценз олгож байгаа нь хяналтыг найдвартай болгож өгдөг байна. Харин Монголд үүний эсрэгээр нэг лиценз авчихвал хяналт байдгийг эргээд мартчихаж болдог нь гайхалтай. Бүр ашиглахаа болиод удсан лицензийг хожим нь хүчингүй болгож байгаагаа сүртэйхэн зарлаж сонсогддогийг л бид мэдэх билээ.
Онцлон дурьдахад аль ч улсын хуулийг үзсэн лицензийн хугацаа бага бөгөөд ашигт малтмалыг ашиглах нөхцлийг бий болгохын хамт хяналт сайн тавьх ёстойг ч сайн бодолцсон байдаг ажээ. Шалгуур давсан уурхайнуудыг л ажиллуулж, тэдний боломж нөхцлийг нь бүрэн ашигладаг байна. Харин манайхан шиг төлөвлөгөө биелүүлэх гэсэн мэт лицензийг шуурхайлан өгөх, аль болох олон уурхай нээх бодлого баримталдаггүй бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button