Оддын эрэлд-2 гала концерт сайхан боллоо.

Энэ дөрвөн залуус бол 166 дугаартай Насанбуян, 168 дугаартай Гантогоо, 0098 дугаартай Ганбаатар, 356 дугаар бүхий Эрдэнэбаатар нар юм. Энэ жил хоёр дахь удуугаа од гарган ирэхээр эцэсийн шалгаруулалтанд оролцогч бүр 3 дуу дууллаа. Англи дуугаар хэлний чадвараа гайхуулан, дараа нь өөрсдийгөө шаггүй найрагч, ая зохиогч болохоо баталж нэг дуу дуулж байв. Үзэгч хөгжөөн дэмжигч нар нь халуун дулаанаар чи шүү… үзүүлээд өг… хэмээн өөрсдийн санал өгсөн ирээдүйн од-оо дэмжиж байлаа. өнгөрсөн 15-ний орой UB-Palace-ийн концертын их танхим 3500 хүний суудалтай бараг дүүрсэн бөгөөд оролцогч хүүхдүүд маань анх удаа тайзан дээр гарч байгаа гэхэд ер сандрахгүй байсан нь тэднийг од болохоор зориг шулуудсаныг харуулна. Эцсийн шатанд үлдсэн дөрвөн залуу авъяасаа уралдуулах энэхүү сонирхолтой шоунд рок попын одод оролцон нь бүр л сонирхолтой болгож байлаа. Тухайлбал Салхи, Татар, Нэгэн зүгт болон НYБ-ийн элч Т.Ариунаа, МУГЖ Насантогтох болон ая зохиогч Л.Тайванбат, түрүү жилийн од болох Энхжин, хамгийн олон үзэгчдийн таашаалыг өөртөө авч чадсан Бямба-Эрдэнэ нар болон В.А.Т, Кюза зэрэг хамтлаг, дуучид ая дуугаараа тэдэнд амжилт хүсэн байх юм. Феналын тоглолтон дээр шигшигдэн үлдсэн авъяаслаг дөрвөн залуугийн хэн нь шилдэгийн шилдэг вэ? гэдгийг урьдаас таашгүй. Харин одоо 1616 руу ирсэн санал л хэнийг од болгох торгон агшинг шийдэх юм байна. Оддын эрэлд-2 уралдаант шалгаруулалтын нийт 9 сарын хугацаанд голлох үүрэг реоль үүрсч байсан хүмүүс бол шүүгчид. Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУГЖ, НYБ-ийн хүүхдийн элч дуучин Ариунаа, Донж төвийн тэргүүн Төгөлдөр, Хөгжмийн зохиолч Пүрэвдорж, Оддын эрэлд-1-ийн ахлагч Дашдондог, хөдөө орон нутгийн шалгаруулалтанд хамт явсан дуучин Тайванбат нар байлаа. Тэд нөгөө хаа ч байсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг мөн энэ тайзан дээр ч хамт гарч ирэн өөр өөрсдийн дүгнэлтийг өгсөөр л байлаа. Тоглолт дундуур тайзны араар сонин сурхад шүүгчид бүгд л сайн байна. Бэлтгэл дээр сайн байсан гэвч тайзан дээр бүр сайн байна гэж Ариунаа дүгнэлтээ хийж байхад Донж Төгөлдөр гадаад төрөх нь эднийг эрс өөрчилсөн удрьд байсан хүүхдүүд огт өөр болж чадсан гэж байсан. Yнэхээр ч анх гарч ирж байсан Насанбуян одоогоосоо алга урвуулсан мэт болсон. Гантоо, Ганбаатар, Эрдэнэбаатар нар бүгд л дэлгэцний өмнө эрс өөр болсон. Эцэст нь хамгийн сайн шүүгч бол үзэгч бид юм. Од төрүүлэх үү, Мод тарүүлэх үү гэдэг нь ганцхан биднээс шалтгаална. Ингээд нийт Оддын эрэлд 1,2 –т оролцсон бүх хүмүүст хэчээгээрэй хэмээн хүсэж байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button