Л.Болд Лиценз бүрийг, эзэмшигч бүрийг бид хянаж байна
Тэрээр геологийн албаны ойгоос гадна ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилцсан юм.
Л.Болд даргын мэдээлснээр Монголын гөологийн албаны эх суурь хуучин БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1939 оны арав-дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаар хуралдаанаар Аж үйлдвэр ба барилгын яам-ны дэргэд Уул уурхай ба ашигт малтмалын трест-ийг байгуулахаар шийдвэрлэж, түүнд Төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд түүнчлэн алт болон бусад ашигт малтмалыг тэмтрэн шинжилж олох үүргийг хариуцуулснаар тавигджээ. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр, геологичдын хүчээр нийт нутаг дэвсгэрийн 99 хувьд 1200 000-ны масштабын геологийн зураглал хийж 80 гаруй төрлийн ашигт малтмалын олон мянган ордыг нээн илрүүлж судалсаар байгаа аж. Үүнд Ховдын Урт давааны вольфрам, Цэцэрлэгийн нуруу, Тэшиг, Тогоо уул, Сэмжит хад, Ламын худаг, Наран, Дөш хүрэн, Цагаан-Эрэг, Өвөлжөөний хар уул, Баянгол, Хөвчийн булаг. Цахиурт, Майхан толгой, Тэмээн чулуу. Шар сайр, Тэшиг голын алт, зэс, Оргих булаг, Майхан уулын нүүрс, Хөнөгийн гол, Хүүшийн сэрүүн уулын төмөр, Азаргын дөрөлжийн алт, полиметал зэрэг орж байна. Дотоод гадаадын хамтарсан болон гадаадын хөрөнгө оруулагч компаниуд өнөөдөр хайгуу-лын 4983, ашиглалтын 935 лиценз эээмшиж байгаагаас Айвенхоу майнз Монголиа инк ХХК Оюу толгойд алт, зэс, Баян айраг ХХК Завханы Шувуун уулд мөн алт, зэс, Сентерра гоулд Монголиа ХХК Бороо, Гацуурт, Сүжигтэй, Шивэтэд, Монгол газар ХХК Өмнөговийн Олон овоот, Архангайн Улаан чулуутад алтны үндсэн ордын хайгуулыг тус бүр амжилттай хийж байна.
Геологийн судалгааны ажилд улсаас энэ жил 1,8 тэрбум төгрөг төлөвлөж зарцуулжээ. Геологийн албанд ирүүлсэн мэдээ, тайлангаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд хувийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд нийт 63,2 тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийгдснээс 6,2 тэрбум төгрөгийн ажлыг дотоодын хөрөнгө оруулалттай нэгжүүд, 42,9 тэрбум төгрөгийн ажлыг Англи улсын хөрөнгө оруулалттай Айвенхоу майнз, Anglogold, QGX, Asiagold, Batu Mining, 3,9 тэрбум төгрөгийн ажлыг Кеймений арлуудад бүртгэлтэй Сентерра гоулд, 836 сая төгрөгийн ажлыг хөрш ОХУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд тус тус хийсэн бол энэ онд нийтдээ 92,9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байгаа аж. Мэдээлэл хийснийхээ дараа АМГТХЭГ-ын дарга Л.Болд сэтгүүлчдийн сонирхеон асуултад хариуллаа.
-Ашигт малтмалын салбарын Засгийн газрын агентлагийн хувьд энэ талын хуулинд орох өөрчлөлтийн талаар ямар саналтай байгаа вэ?
-Наймааны шинжтэй болсон лицензийн асуудлыг цэгцэлж хуулийн хүрээнд эдийн засгийн, эргэлтийн шинжтэй болгох санал дэвшүүлээд лиценз бүрийг, эзэмшигч бүрийг хянахаас ажлаа эхлээд байна.
-Танайд УМХГ-аас хийсэн шалгалтын дүн хэр гарав. Үүнтэй холбогдуулаад лицензийн наймааг гартаа оруулаад байгаа хэмээн шуугиан тариад байгаа танай газрын орлогч дарга Д.Жаргалсайхан, кадастрын албаны дарга Х.Хэрлэн нарын асуудал юу болж, ямар хариуцлага хүлээлгээд байгаа вэ?
-Шалгалтын дүн одоогоор хараахан гараагүй байгаа болохоор энэ талаар тоймтой хариулж чадахгүй нь. Гарсан даруйд мэдэгдэж мэдээлнэ. Д.Жаргалсайханы хувьд яамны хэмжээнд сайд томиллодог учраас тэр хүрээнд хамрагдах асуудал.
-Хэл аманд өртөөд буй Д.Жаргалсайхан эргээд танай газрын нэгдүгээр орлогч даргаар тавигджээ. Үүнээс үзэхэд та бүхэн яам мэднэ гэдгээр гараад байгаа хэл амтай эвлэрээд суугаад байна гэж үзэж болох уу? Та бүхэн яагаад үүний эерэг дуугарч өөрсдийн саналаа гаргаж тавьдаггуй юм бэ?
-Орлогч даргыг манай салбарыг хариуцеан Үйлдвэр, худалдааны сайд мэдэж ажилд томилдог, харин тэрнээс доош албаны дарга нарыг манай газар мэдэж тавьдаг учир бидний эрх мэдлээс хэтрээд байна.
-Нэгэнт уулзаж байгаагийнх шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн талаар та бүхнээс асуухгүй өнгөрч болохгүй нь.
-Засгийн газар шатахууны үнийг гэнэт, цочир байдлаар өсгөхгүйн төлөө байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх өсөж буй үнэ ханш, манай гол импортлогч орон хөрш ОХУ гаалийн татвараа нэмсэн зэргээр гаднаас гарцаагүй нөлөөлөх нь.
-Жижиг зах зээлтэй манайхан шиг оронд гадныхан тэгэж их нөлөөлөөд байх болов уу даа. Манайхан үүнийг далимдуулаад үнээ өсгөөд байгаа юм биш үү. Зарим нөөцтэй компаниуд үнээ нэмэхгүй гэж байна шүү дээ.
-Засгийн газраас ганц орны биш мөн хөрш БНХАУ болон улмаар БНСУ, Казахстанаас шатахуун импортлох асуудлыг ярьж судалж хөөцөлдөж, манай зарим компани оруулж ирж байгаа. Бид шатахууны үнийн тогворжуулалтын сан байгуулж бүрдуүлэх, импортлогч компаниуд шатахуун оруулж ирээд нөөцлөх 30 хоногт импортын татвараас чөлөөлөх зэргээр шатахуунаар тасрахгүй байх, үнийг их хэмжээгээр болон гэнэт цочир байдлэар өегөхгүй байх арга хэмжээг тус тус авч байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-17 249)