Yндэсний зөвлөлийн даргаар өөрийн хүнээ тавихаар тохирчээ

Монголын Үндэсний радио, телевизийг олон нийтийн радио, телевиз болгож хууль баталснаас хойш нэлээдгуй хугацаа өнгөрөв. Хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийг батлалгүй өдийг хүрсэн. Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийг өнгөрөгч пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас томилсон билээ. Үндэсний зөвлөлийн 15 хүний дөрвийг Ерөнхийлөгчөөс, дөрвийг Засгийн газраас, долоог нь УИХ-аас санал оруулсан бөгөөд тэднийг ямар нэгэн саадгүйгээр шуудхан баталсан. Эдгээр 15 хүнээс бүрдсэн Үндэсний зөвлөл нь улс төр, нам энээ тэрээс хараат бусаар бие даан үйл ажиллагаагаа явуулах учиртай. Гэтэл энэхүү Үндэсний зөвлөл нь нэг намын хараат байх үндэс бүрэлджээ.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг олон ажил шил даран хүлээж буй. Эхний ээлжинд тэд дотроосоо даргаа тавих учиртай. Дараа нь олон нийтийн радио болон телевизийн гүйцэтгэх захирлаар хэнийг тавихаа шийднэ. Гэх-дээ дундаасаа бус гаднаас хүн сонгож томилох учиртай. Гэтэл МАХН-ын Удирдах зөвлөл дээрх дарга захирлуудаар хэнийг тавих талаар хэд хэдэн удаа хуралджээ. Юун нөгөө бусдаас хараат бус байх гэдэг цаасан дээр л үлдэх бололтой.
МАХН-ын Удирдах зөвлөл Олон нийтийн радио, телевизийн хуулийг зөрчин Үндэсний зөвлөлийн даргаар хэнийг тавихаа хүртэл ярилцаж тохирчээ. Удирдах зөвлөлөөр Үндэсний зөвлөлийн даргыг хийх найдвартай намын төлөөлөл болох гурван хүний нэр яригдсан аж. Хамгийн эхэнд экс УИХ-ын гишүүн, одоогийн Монголын Үйлд-вэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Н.Содномдорж уг албан тушаалд тавигдахаар яригдаж. Хэрвээ Н.Содномдорж болж чадахгүй бол Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Х.Чилаажавыг зүтгүүлэх юм байна. Энэ хоёр нөхөр бүтэлгүйтвэл бас нэг нөөц хүн бий. Энэ нь Хадгаламж банкны экс захирал, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Г.Цэрэнпүрэв аж. Энэ гурван нөхрийн аль нэгээр Үндэсний зөвлөлийг удирдуулах нь зөв гэдэг дээр Удирдах зөвлөл хатуу тогтсон сурагтай. Мөн тэднээрээ дамжуулан Олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх захирлаар өөрийн намын хүнээ тавих гэнэ. МАХН-ынхан өөрсдиин дээрх хүмүүсээр дамжуулан Олон нийтийн радио, телевизэд өөрсдиин ноерхлоо тогтоохоор хичээж байна.
Тэднийг ийн хууль зөрчин өөрсдиин санаархлаа хэрэгжүүлэхээр нууцхан хуралдаж байгааг АН-ын Гүйцэтгэх зөвлөл огт мэдээгүй байгаа гэнэ. МАХН-ынхны хэрэгжиж эхлээд буй хуулийг зөрчиж байгаа талаарх уг мэдээллийг Удирдах зөвлөл дотроос авсан бөгөөд ирэх долоо хоногийн дуулиан болох бололтой.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-17 249)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button