Н.Энхбаярын гар нам байтугай хүчний байгууллага руу гүнзгий дүрээтэй байна

зүтгүүлж байна-
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбатыг улируулан ажиллуулах боломжгүйгээ ил тод илэрхийллээ. Энэ бараг тодорхой шахам шийдвэр байв. Өмнөх Ерөнхийлөгчтэй нэлээдгүй гар нийлэн ажиллаж байсан Ерөнхий шүүгчийг шинэ Ерөнхийлөгч тэртээ тэргүй авч хаях нь ойлгомжтой асуудал. Харин түүний оронд хэнийг томилох бол. Улс төрийн хүрээнийхэн Нийслэлийн Ерөнхий шүүгч асан С.Батдэлгэрийг бараг энэ суудлын эзнээр тодруулчихаад байна. Мэдээж энэ бол хамгийн магадлалтай хувилбар. Ерөнхий прокурор М.Алтанхуягийг харин Н.Энхбаяр яагаад хусаагүй вэ. Тэр бас л Н.Багабандийн баруун суганы хүн байгаагүй билүү. Энэ асуултыг харин ажиглагчид өөр хоорондоо тун хоржоонтойгоор тавьцгааж байна. Ямартай ч М.Алтанхуяг Ч.Ганбат хоёр хүнийхээ хувьд асар ялгаатай кадрууд болох нь түүхийн энэ зурвасхан үед илүү тод харагдав.
Талийгаач Ш.Отгон билэгийн өмгөөлөгч байсан М.Алтанхуягийг Н.Багабанди эргэл-зэж тээнэгэлзэлгүйгээр Улсын Ерөнхий Прокурорын алтан сэнтийд залж орхисноос хойш бас ч гэж олон жил өнгөрчээ. Тухайн үед найзынхаа өмгөөлөгчийг Ерөнхий прокурор болгочихлоо гэх хорон шүүмжлэлийн бай болж байсан Н.Багабанди харин одоо юу бодож суугаа бол. Ч.Ганбат хүнтэй ойртож өгдөггүй, их зантай ч юм шиг жожигдуу хүн. Энэ зангаасаа болж тэр ихэнхдээ тодорхойгүй харагддаг. Монголын бохир улс төр хариуцлагатай албан тушаалтнуудаа аль , нэгэн дээвэр дороо хийж авах гээд тал талаас нь шахчихдаг хэцүү талбар болохоор энэ эрхмийн хэл ингэсхийгээд тушигдахаас өөр яах билээ. Харин М.Алтанхуяг сав л хийвэл саарал ордонд гишүүдийн далыг алгадаад гуйж явдаг хүртээлтэй, сэргэлэндүү эр. Тэгэхээр харахаас дөлгөөн, итгэл төрүүлэм дулаан төрхтэй энэ эрхмийн Н.Энхбаяртай тун халуун үерхэж байгааг гайхаад байх юмгуй билээ.
М.Алтанхуяг орлогч нараа хүлээж авах гээд ойрд тун завгүй гүйж байна. Б.Цэрэнбалтав хуучин ,ажилдаа үлдэж ажиллах нь тодорхой шахам харагдаж байгаа бол талийгаач Ц.Жамъянсэнгээгийн оронд хэн ирэх нь тун чиг бүрхэг байсаар байв. Гэтэл сүүлийн үед ЦЕГ-ын дарга, генерал Д.Сандаг-Очирыг тийш нь тушаал буулган зайлуулах төлөвлөгөө явж, түүнийг нь эрхэм прокурор эвтэйхэн шийдвэрлэх нууц даалгавар аван хөөцөлдөж байгаа тухай саарал ордноор жиг жуг хийх болов.
Шинэ Ерөнхийлөгч лавтай арваад жил мөрөөдөөд бүтээж чадахгүй бэйгаа нэгэн ажлаа энэ удаад гүйцээж байж салахаар тун ч нарийн аргаар үзэж байна. Багын анд шанага хочит М.Ганболдыгоо Цагдаагийн Ерөнхий газрын дарга болгочихыг манай хүн үнэхээр их хүсэмжилдэг. Нөгөөх нь даан ч нэр нь сэвтэй кадр. Төмөр замын цагдаад байхаас болох бүтэхгүй асуудлуудад орооцолдож эхэлсэн М.Ганболд хэдэн жилийн өмнө олон тонн спиртийг ус болгон хувиргаж онц ноцтой хэрэг үйлдэн тухайн үед Улсын мөрдөн байцаах газрыг толгойлж байсан хашир хандгай Д.Алтангэрэлд үйлдэл дээрээ баригдаж шившгээ тарьж байсныг олон нийт мартаагүй. Улаан цагаан спирт ачсан машиных нь кабинаас эхнэр нь буун ирж, барих хорих дээрээ тулан асуудал өндрөө автал хойшоо академид явлаа гээд сэмхэн оргочихсон М.Ганболд хэдэн жилийн дараа Н.Энхбаярыг Ерөнхий сайд болмогц эх нутагтаа инээд хөөр болон бууж байв. Тэр үед манай Ерөнхийлөгч бас л найздаа одоо чамайг цагдаагийн дарга болгоноо гээд амлачихсан байсан. Гэвч нөгөө хэрэг нь хуучирч өгдөггүй шинээрээ сөхөгдөж төлөвлөгөө нурсан. Бас дээр нь Д.Алтангэрэл мэтийн аюултай кадрууд цөллөгөнд явсан ч энх тунх, ид үедээ ханхайгаад арай л ил цагаан зүтгүүлчихэж болоогүй. М.Ганболд өөрөө үйлдсэн хэргүүдийнхээ материалыг бүрэн устгаж чадсан хэмээн найздаа гүрэлздэг ч тэр нь захын сонинуудын архивт зурагтай хөрөгтэйгөө, бичлэг сэлттэйгээ байгаад байдаг. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан мэдээг Москвад хүлээж авсан М.Ганболд баярласандаа хашгиран босч ирээд ширээ нүдэж одоо миний үе ирлээ хэмээн орилж байсныг дэргэд нь байсан улс Монгол руу факсдан тэдний үе ирснийг чимээгүйхэн мэдээлж байлаа.
Улс төрийн золиос болон тахлагдаж, хэнээс ч хараат бус хүчний байгууллагынхаа үндсэн имижийг бүр мөсөн алдаад байсан цагдаад элдэв албан тушаалын хэнээрхэл, талцалдаан битүү нүүрлэсэн хүнд хэцүү үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Генерал Д.Сандаг-Очир нар чардайн байж цэг тавьж чадсаныг Монголын олон нийт мэднэ. Хэргийнхээ материалыг бариад улс төрийнхөн рүү гүйдэг, эрүүгийнхэнтэй сүлбэлддэг, нэр нөлөөтэй эрхмүүдийн орооцолдсон онц ноцтой хэргүүдийг захиалгаар үнс нурам болгон хийсгэж, ёс зүйгээ хэдэн арван саяар худалдаж, хоорондоо эрээ цээрээ алдан хэвлэлээр хэрэлдэж байсан бохир бү-дуүлэг цагдааг шавар шавхайнаас нь салгуулж аваад одоо найздаа бэлэг болгон барих гэж байгаа Ерөнхийлөгчийг юу гэж ойлгох вэ. Нөгөө шударга ёсыг тогтоогч Ц.Нямдорж яагаад дув дуугүй хараад сууна вэ. Цагдаа шиг чухал байгууллагыг тиим болчимгүй, хууль бус үйлдэл хийж гаршсан, албан тушаалын хэнээтэй этгээдэд өгч болох хэрэг үү. Ц.Нямдорж сайд байхдаа хууль хүчний байгууллагаас нэр нь еэвтээгүй хүн хайгаад тамтгаа барж байгаа тухайгаа нэг биш удаа мэдэгдэж байсан. Тэрхүү өндэр шалгуурын өмнө ярс хийтэл ёсолсон залуухан, цоглог генералын үйл ажиллагаа олон нийтийн болон хэвлэл мэдээллийнхний, мэн шал хөндлөнгийн ажиглагчдын өмнө ч нүүр бардам үргэлжилсэн цөөн жилүүд өнгөрлөө. Цагдаа элдэв болох бүтэхгүйгээсээ ангижирч салав. Ямар ч байсан улс төржин талцалдах шившгийг нь бүр мөсөн арчсан. Хатуу ширүүн энэ салбарыг сүржин хөөргөн биш хувь хүнийхээ хувьд жинтэй ноён нуруулаг, бас улс төрийн аль ч хүчнийг дагаж далдайдаггүй, улстөрчдийн хэнийг ч аялдаж хөлд нь сөхрөөгүй Д.Сандаг-Очир хаана ч ямар ч албыг хашаад явчихна. Гагцхүү цагдаа хэний гарт очих нь вэ гэх айдас, тодруулбал болгоомжлол ард иргэдэд тань аль хэдийнэ төрөөд эхэллээ шуу, ноён Ерөнхийлөгч өө. Таны гар намаасэа зуураастай байгааг ойлгож болно. Харин хууль хүчний байгууллагаас зуурах гээд байгааг тань ойлгож чадахгүй нь ээ.

Д.МАНДАХТУЯА
(өдрийн сонин 2005-10-17 249)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button