Доргилт
Үүнийг улс төрчид Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сууринд ирж буй хүчтэй доргилт гэж үзэж байна. АН хэдийгээр УВДС-д 29 суудалтай ч тэд нь намын бүлэггүй учир Засгийн газрыг бүрдүүлэх улс төрийн хүчин биш болж байгаа ажээ. Ялангуяа парламентад бүлэггүй намын гишүүн Ерөңхий сайд байх нь хэтэрхий утга учиргүй зүйл гэж саарал ордонд ярьж байна. Ц.Элбэгдорж өөрийн Засгийн газрыг Өндег шиг хэврэг гэж хэлж байсан нь улам л биеллээ олсоор байгаа аж. Хүн нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж, эцэст нь хүргэх гэдэг ерийн сэтгэл зүйн үүднээс аваад үзсэн ч Ц.Элбэгдорж өөрийн Засгийн газрын төлөө байгаа нь зөвшөөрч болох зүйл. Үүний төлөө тэрбээр УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт нэр дэвшихээс татгалзаж, өөр бусад олон зүйлээ золисон. Гэтэл ахиад л түүний хувь заяанд тодорхойгүй байдал нүүрлэлээ. Түүнийг Ярьдаг Ерөнхий сайд, Огцорч ханадаггүй Элбэгээ гэх зэргээр гоочилж байгаа хэдий ч Засгийн газар нь ерөнхийдөө нуруутай ажиллаж байгаа гэж олон нийт уздэг. Тэр олон нийтийн дунд орж чаддаг, хүмүүстэй чөлөөтэй харьцдаг, нийгмийн санаа бодолд хамгаас ойр байдаг Ерөнхий сайд юм. Гэтэл энэ ойр дотно хүний маань хувь заяа үргэлж Улстөр, эдийң засаг, доргиж, дэнжигнэж байна. Энэ бол ард олны нийтлэг эрх ашгийн үүднээс ёстой Инээд биш, ханиад ажээ.
УИХ-ын 2004 оны сонгуулиас хойш манай улс төр гаднаасаа тогтвортой мэт харагдавч, дотроо үргэлж доргилт донслогоонд байж ирлээ. Үүнийг жишээлбэл Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг гэртээ тайван суугаад учир явдлыг сайтар цэгнэн бодож, үйлээ хийх гэхаэр л газар гүнээсээ чичирхийлэн орд өргөө нь доргин гарч гүйхэд хүргэж байлаа. Байдал ийм байхад юм бүтээх нь байтугай амь хоохойлох нь чухал бол дог билээ. Үүнийг Гималайн сарьдаг уулс болон Өмнөд Азид газар үргэлжлэн чичирхийлж байгаатай зүйрлэж болно. Тэнд үйл бүтээл бус зөвхөн сүйрэл, нуранги л болж байна. Улс орны хөгжилд улс төрийн тогтвортой байдал нэгдүгээр хүчин зүйл болдог гэсэн наад захын ил үнэн манайд хэрэгжихгүй байна. Байдлыг гаднаас нь энгийн цагаахан янзаар ажиглахад эрх барьж буй хоёр нам хоёулаа УИХ, Засгийн газрын тогтвортой байдлын төлөө байгаа мэт харагддаг. Өнгөрсөн наймдугаар сарын дөрвөнд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батласан. Энэ хуулийг гишүүдийн 93 хувийн саналаар батласан байх юм. Тэрхүү нэмэлт нь Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд дангаараа наймаас доошгуй суудал авсан бол бүлэг байгуулж болох бөгөөд намын вүлэгт зөвхөн тухайн иамаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн орно гэсэн заалт юм. Ийм заалт оруулснаа Их эвслийн төлөө хийж байгаа ажил гэж эрх баригчид ярьж байсан. Гэтэл ердөө хоёрхон сарын дараа ариун өгөөмөр сэтгэл-ээр оруулсан нэмэлт заалт үгүй болж, АН-ын бүлэг будаа боллоо
Дээрх заалт нь УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүд дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно гэсэн Үндсэн хуулийн 24-ийн нэгдэх заалтыг зөрчсөн гэж Цэц үзжээ. Цэцийн энэ дүгнэлтийг МАХН, Иргэний зориг-БНН, Эх орон намын гишүүд болон АН-аас Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар дэмжлээ. Өөрөөр хэлбэл хуралдаанд суусан 58 гишүүний 36 нь буюу 62,1 хувь нь Цэцийн дүгнэлтийг зөв гэж үзжээ. Энэ нь АН-ын хувьд ноцтой ялагдал болж байгаа төдийгүй парламент хяналтын бүлэггүй болон хэврэгтяж байна гэж зарим улстөрчид үзэж байна. АН бүлэггүй болсноор Засгийн газар огцрох уу гэсэн асуултад МАХН-ын дарга М.Энхболд УИХ-аас гарах шийдвэр тодорхой зүйлд нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ бид тогтвортой байдлын төлөө байна гэж тун битүү боловч түгшүүлсэн аястай хариулт өгчээ. Энхболд дарга тодорхой зүйл гэж Ерөнхий сайдыг хэлж байв уу, эсвэл Засгийн газрыг бүхэлд нь хэлж байна уу? гэдгийг таахад бэрх. Ямартай ч сая өнгөрч буй амралтын хоёр өдөр толгойлох улс .төрчдийн хувьд сэтгэл донсолж хямарсан цаг хугацаа болж үлдлээ.
Ноёдын үхэл чуулганд гэсэн монгол үгийг биелэл өнөөдөр ч үргэлжилж байгаа мэт ээ. Бүлэг тарах эсэхийг хэлэлцсэн хуралдаан дээр эрхэм гишүүд бие биеэдээ ихэд дайралцан хурц гашуун үг шидлэж байлаа. Л.Гүндалай Мэхт мэхэндээ гэгчээр булэг тарсан нь Р.Гончигдорж өерийнхөө найруулсан хоронд өөрөө хордоод байна гэж байхад гишүүн Т.Бадамжунай Цэцийн дүгнэлтийг зугээр л хүлээгээд авах хэрэгтэй. Төр, засгаар дандаа ингэж тоглож болохгүй. Та нар яах гэж эвслээ тараасан юм бэ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдгийг мэдэх үү? Та нарыг эрхлүүлж ханалаа. Одоо бид өөр бусад эрүүл саруул сэтгэдэг нөхдийг бодъё гэж АН-ын гишүүдэд хандан шулуухан хэллээ. Тэрбээр Бид өөр бусад эрүүл саруул , сэтгэдэг нөхдийг бодъё гэсэн нь ИЗ-БНН, Эх орон намтай эвсэх тухайгаа хэлж байгаа үг бололтой. МАХН АН-ыг жийж дээрх хоёр намтай эвсэх тухай асуудлыг нэлээд эртнээс ярьж эхэлсэн тухай зохих үндэстэй мэдээлэл тараад байгаа билээ. Энэ тухай Хувьсгалт намын залуу дарга М.Энхболдоос лавлахад Хэвлэлд гарч байгаа мэдээлэл бүрт хариулт өгч байх бололцоо байхгүй. Тэр асуудлыг манай нам Удирдах зөвлөл, намын бүлгээрээ ярьж байж шийднэ гэсэн хариулт өглөө. М.Энхболд асуултыг огт үгүйсгэхгүй байгаа нь анхаарал татаж байв.
Ингэж дээрээ эх толгойгүй бужигнан эх орны хөгжил дэвшил, ард иргэдийн аж төрлийн төлөөд тодорхой хийсэн зүйлгүй бор өдөр шар хоног-ийг элээж байна. Зохих түвшингийн эх сурвалжийн узэж буйгаар бол энэ долоо хоногт багтаж Засгийн газарт ямар нэг юм болох бололтой. Ингэсний дараа АН-ын ээлжит бус их хурал хуралдаж өөрсдийн гэм алдлааг хамгийн нарийн хэмжүүрээр шүүн хэлэлцэх бололтой. Шинэ эвсэл үүсч Засгийн газар ахин эмхлэгдэх болбол түүнийг хэн тэргүүлэх тухайд Хувьсгалт намын фракцуудын хооронд ноцтой тэмцэл өрнөнө гэж зарим эх сурвалж үзэж байна. Гол өрсөлдөөн Шадар сайд Ч.Улаан, намын дарга М.Энхболд нарын хооронд болох байх, гэхдээ Шадар сайд нь хуучин Засгийн газартаа нэр хүндтэй байсан, тэдний талаас ихээхэн дэмжлэг хүлээнэ гэж үзэж байна. Үйл явдал ийнхүү урагшилж байна.
Ц.ЦЭРЭНПИЛ ӨМ-ын тоймч
(өнөөдрийн монгол 2005-10-17 116)