Малгайгаа хэрхэн цэвэрлэх вэ
Гэхдээ тун сайхнаар цэвэрлэж болно шүү. Малгай дээрээ бага зэрэг хивэг жигдхэн цацаад алгаараа цэвэрштэл нь үрэх хэрэгтэй. Дараа нь сэгсэрч хөнгөвтөр саваадаад төмөр самаар самнана. Гадуур зарж буй эрдэнэшишийн хөөсөнцрийг /поп кор/ нунтаглаад хивгийг орлуулж болно. Хэрэв малгайд чинь тосон толбо тогтвол бензинээр арч. Хиймэл үслэг малгайг бол угаалгын нунтаг уусгасан усаар л арччих. Дараа нь цэвэр даавуугаар арчаад, сүүдэртэй газар олгож хатаана. Хатасан хойно нь ширхгийг нь дагуулан сойз юм уу, самаар самнаарай. Ноосон малгайг угаахдаа… Нэхмэл ноосон малгайг савангийн хөөстэй бүлээн усанд угаадаг. Хэрэв малгай чинь цайвар бөгөөд их бохирдсон бол савантай усанд 3-4 цаг дэвтээх хэрэгтэй. Угаахдаа мушгиж болохгүй харин хөөсөнд нь зөөлөн базна шүү. Хумиж нэхсэн хэсгийг тэнийлгэж татаж болохгүй. Хэрэв индүүдэх шаардлагатай бол дотор талаас нь чийгтэй алчуур тавьж индүүдээрэй.