Хил дамнасан анхны дархан газар байгуулна
Хан Хэнтийн дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Онон Балжийн байгалийн цогцолборт газар нь биологийн ховор төрөл зүйлээр баялаг, ОХУ-ын нутаг дэвсгэрт 100-гаад км газар сунан байрладаг ажээ.
Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ОХУ-ын дархан газрын судлаачид, алс дорнодын салбарын эрдэмтэдтэй хамтран Онон Балжийн цогцолборт анхны судалгааг хийж байна.
Хил дамнасан дархан цаазат газар байгуулахад БОЯ, ОХУ-ын Байгалийн нөөцийн яам, Германы байгаль хамгаалахад туслалцаа үзүүлэх сангаас санхүүжүүлэх юм байна.
Улс оронд хил хягаар гэж байхаас биологийн төрөл зүйлд хил хязгаар байдаггүй гэж Дэлхийн байгаль орчныг хамгаалах нийгэмлэг үздэг аж.
Ц.УРГАМАЛ
(өнөөдрийн монгол 2005-10-17 116)