Өөрөө бага ярьж зочныхоо үгийг сонс
Хамгийн гол нь өөрөө бага ярьж, болзооны зочны үгийг сонсох хэрэгтэй. Ингэх нь харилцаагаа цааш гүнзгийрүүлэхэд том алхам болдгийг эрчүүддээ хэлмээр байна.Мөн ямар ч гэнэтийн бэлэгт дургүй эмэгтэй гэж байдаггүй. Тухайлбал, би л гэхэд саяхан найз залуутайгаа муудалцсан. Би дуугаа хураагаад дуугарахгүй байсан чинь манай хүн гэнэт миний өмнө баглаа цэцэг гаргаад ирсэн. Өөрийн эрхгүй баярлаж бид эвлэрсэн дээ.
-Хэрэв тэр хүн болзсон хүн цагаасаа хоцроод байвал яах вэ?
-Цаг барина гэдэг соёл. Тэгэхдээ түүнийг ойлгож, юунаас болж хожигдов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Гэтэл ээжийнх нь бие муудсан байж болно, зам түгжрээд хожигдсон байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
Хамгийн гол аливаа юмыг хийхэд зориг байхад л хангалттай гэдэг шиг тэр хүн өөрийг тань болзоонд урьсан нь чухал. Харин удаа дараа болзооноос хоцорч, үнэн худал нь мэдэгдэхгүй шалтгаан хэлээд байвал ч тодорхой л доо.
-Танд эрчүүдийн хувцаслалтын юу нь тусдаг вэ?
-Гутал дээр нь л өөрийн эрхгүй нүд тусчихсан байдаг. Тэгээд гуталдаа зохицсон өмд өмссөн бол бүр чка. Арчлаад өмссөн гутал тухайн хүний шинж чанарын илэрхийлэл болдог. Ямар ч гутлыг тордоод өмссөн эр хүн дотоод соёлтой, гоо сайхны мэдрэмжтэй, өөрийгөө үнэлдэг хүн гэж би боддог.
Мөн сайхан цаг зүүсэн ямар ч эр хүн бүсгүйчүүдийн нүдэнд тордог шүү дээ. Бид сэтгэл сайхантай л бол хувцаслалт яах вэ гэж ярьдаг. Тэгтэл тийм биш. Үнэтэй, чанартай, цэвэрхэн хувцасласан хүн хэнтэй ч бардам харилцаж, өөрийгөө нээж чадна. Тэгээд ч хувцас эр хүний чадварыг илэрхийлдэг гэдэг.
/Өнөөдрийн Монгол /