Зөв сайхан хувцаславал Таны үгийг хүмүүс дагадаг
Тэгвэл эрхэлж буй ажил мэргэжлээс чинь хамааран гурван төрлийн хувцаслалт байдаг ажээ.
Хуучинсаг стиль
Хуульч, банкир , төрийн албан хаагчид ингэж хувцаславал зохино.
– Сонгодог костюм
– Костюм ба цамцны өнгө дээд зэргээр хослох
– Эмэйгтэйчүүдийн хувьд хөнгөн будалт
– Алт юмуу мөнгөн цаг
– Сонгодог хэлбэрийн ээмэг
– Намхан юмуу дунд зэргийн өсгийтэй гутал
– Өвдөгний орчим урттай юбка
– Эрчүүдийн хувьд сайн механик цаг , хуримын бөгж ба запонкоос өөр юу ч зүүх ёсгүй.
Харьцааны стиль
Олон хүмүүстэй харьцдаг компанийхан болон худалдааны салбарынхан ингэж хувцаслана. Yүнд
– Сонгодог загвартай хамгийн их түгсэн костюм эсвэл гоёмсог цамц ба жакет
– Хувцасны материал нь аль болох үнэтэй тансаг байх.
– Цамц ба костюмны өнгө хослох албагүй.
– Эрчүүдийн хувьд заавал бүрэн костюм биш өөрөөр хэлбэл жинсэн өмдөн дээр пиджак өмсөж болно.
– Эмэгтэйчүүдийн хувьд тансаг хийцтэй өмдтэй костюм өмсөж болно.
– Эмэгтэйчүүд хөнгөн будалт хийнэ.
Уран бүтээлч стиль
Загварын ертөнц , дизайнерууд рекламны ажилтнууд, гоо сайхан, бизнесийхэн , шоу бизнесийнхэн
– Хачин чамин хийцтэй ноосон цамц,хачин чамин жакет, эрэгтэйчүүд зангиа зүүх хэрэггүй.
– Эмэгтэйчүүд сонгодог загвартай өмд өмсөж болно.
-Нүүр амаа сайтар будна.
Судалгаанаас үзвэл хүний хувцаслалтаас хамааран цалин нь өөр өөр байдаг бөгөөд зөв сайхан хувцасладаг хүмүүсийн цалин буруу хувцасладаг хүнийхээс 20 орчим хувь өндөр байдаг байна.