Өнөөдөр ядууралтай тэмцэх өдөр

Ядуурал өрх гэр бүл, ард иргэд, улс үндэстнийг түйвээж байна. Ядуурал тогтворгүй байдал болон улс төрийн үймээн дэгдээж, зөрчил, мөргөлдөөнийг өөгшүүлж байна. Өнөөдөр энә дэлхий дээр 800 сая гаруй хүн өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдолд нэрвэгдэж байна. Өдөр бүр 30,000 хүүхэд ядуурлын улмаас эндэж байна.
Дээр дурдсан тоо баримт Туйлын ядуусын оролцоог нэмэгдүүлэх Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө уриан дор тэмдэглэж байгаа энэ жилийн Ядуурлыг бууруулах олон улсын өдрийн утга учир, ач холбогдлыг улам өндөрсгөж байна. Энэхүү уриа нь бид ядуу хүмүүс, тэр тусмаа туйлын ядуу, ялангуяа хөгжлийн үйл явцаас ихэнх тохиолдолд завсардан хоцордог тэр л хүмүүст хүрч чадсан цагт ядуурлыг бууруулж чадна гэдгийг тод томруун сануулж байгаа юм. Гагцхүү тэдэнтэй түншилж, аливаа тэгш буе үзэгдлийг устгахын төлөө хамтдаа тэмцэж байж гэмээнэ бид ядуурлын бүх хэлбэрийг сая устгаж чадах билээ.
2000 онд дэлхийн 189 орны төр засгийн тэргүүн нарын баталсан Мянганы Тунхаглал, Мянганы Хөгжлийн Зорилтууд нь туйлын ядууралтай тэмцэх, мөн даян дэлхийн сая сая хүмүүсийн амьдралыг мэдэгдэхүйц, бодитойгоор дээшлүүлэхийн төлөө чинээлэг, хөгжингүй орнууд, нөгөө талаас ядуу буурай орнуудын түншлэлийн нэгэн тод томруун жишээ болж байна. Мянганы Хөгжлийн Зорилтууд хүний хөгжлийг хөхүүлэн дэмжих үндсэн цар хүрээг тодорхойлж байгаа билээ. Уг цар хүрээ нь 2015 он гэхэд бүх хүүхдэд бага боловерол олгох, эх хүүхдийн эндэглийг бууруулах, ХДХВ/ДОХ болон бусад халдварт өвчний тархалтыг хязгаарлах, туйлын ядуурал, өлегөлөнд өртсөн хүмүүсийн тоог хоёр дахин бууруулах зэрэг өргән асуудлыг хамарч байна.
2005 оны 9 дүгээр сард Дэлхийн удирдагчид Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө эргэж буцалтгүй санаа шулуудсанаа, мән урьд нь НҮБ-ын бага хурлууд, Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр тохиролцеон НҮБ-ын хөгжлийн зорилго, өргән цар хүрээтэй асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэхээр дахин хуран чуулсан билээ. Дэлхийн удирдагчид 2006 он гэхэд хөгжлийн эдгээр зорилтуудад хүрэхэд чиглэсэн үндэсний хөгжлийн стратегиа батлахаар тохиролцлоо. Хөгжингүй орнууд зээл тусламжаа нэмэгдүүлэх, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын өрийг тэглэх, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийг хөхүүлэн дэмжих зорилго бүхий худалдааны бодлого баримтлах замаар буурай хөгжилтэй орнуудын МХЗ-ыг хэрэгжүүлэх хүчин чармайлтад дэм үзүүлэхээр тохирсон болно.
Эдгээр чин эрмэлзлэл нь ядуурлын эерэг тэмцэл, үйл ажиллагаанд эрч хүч нэмэхийн зэрэгцээ бид ярьсан амласнаа, ялангуяа дэлхийн хамгийн ядуу, буурай ард түмэнд амласан амлалтаа биелүүлж, тодорхой ажил хэрэг болгохын төлөө шаргуу ажиллах ёстойг анхааруулж байна. Ядуурлыг устгах олон улсын энә өдөр нийт хүн төрөлхтөнд сайн сайхан амьдрах боломж, бололцоог улам нээхийн төлөө даяар олноороо, чинээлэг, буурай орнууд цөмөөрөө, хүч чармайлтаа нэгтгэцгээе!

Кофи А. Аннан

2005-10-17

Olloo.NM

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button