Та АНУ-д тэтгэлэгээр суралцах боломжтой.

Энэ бол АНУ-д суралцах боломж буюу Глобал Удирдагч Хөтөлбөр юм. TOEFL-ийн шалгалт өгчихсөн мөн тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй оюутан залуус маань гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах мэдээлэлгүйгээс тэр бүр сонголтоо зөв хийж чаддаггүй байна. Глобал Удирдагч сангаас 2005 оны 6-н сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд буй Глобал Удирдагч Хөтөлбөр-ийн зорилго нь авъяас чадвартай Монгол залуусыг АНУ-гийн хөгжингүй, оюутан төвтэй их сургуульд суралцуулах боломжийг олгодог байна. Хамгийн хурдтай глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзэлтэй ирээдүйн удирдагч нарыг бэлтгэх хөгжүүлэх зорилготой байгууллаг байна. Хөтөлбөрт оролцогч нарыг сонгон шалгаруулах явц нь өрсөлдөөн ихтэй бөгөөд шалгарсан нэр дэвшигчдийн суралцах сургалтын төлбөрийн 60 хувийг санхүүгийн тэтгэлэг нь хичээлийн болон хөтөлбөрийн шаардлагуудыг амжилттай биелүүлсэн дээр үндэслэн 5 хүртлэх жилээр сунган олгогдох нөхцөлтэй юм байна. Одоогоор тус хөтөлбөрийн шугамаар АНУ-ийн Дикинсоны Их Сургуульд зургаан оюутан амжилттай суралцаж байгаа юм байна. Шинэ хөтөлбөр нь 2006 оны 1-р сарын 9-нд эхлэх бөгөөд оролцох сонирхолтой хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй мэдээ мэдээллээр ханган энэ оны 10 сарын 25 хүртэл бүртгэх юм байна. илүү ихийг мэдэх хүсэлтэй бол 305904 залгаж асуугаарай.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button