Moбиком компани анхны охин компаниа төрүүллээ

урлаг уран зохиолийн бүтээлийг ая, дуу, дүрсний өргөн сонголттойгоор мэдээллийн бусад хэрэгслээр авдаг тэр бүх зүйлийг авахыг хүсэж байна уу.
Тэгвэл өнөөдөр манай үүрэн телефоны тэргүүлэх компани болох Мобиком корпораци хүмүүсийн хамгийн ойрын хэрэглээнд анхаарлаа хандуулан энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах Монгол контент нэртэй охин компани байгуулснаа албан ёсоор зарлалаа.
Тус компани нь Мобисом корпораци болон контентын чиглэлээрээ дэлхийд тэргүүлэх компаниуд болох Солонгосын Omnitel компани, Японы Sumitomo корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалт, дэмжлэгтээр Монгол улсад Хөдөлгөөнт холбооны хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, тоон мэдээллийн салбарт тэргүүлэгч байх өндөр зорилготойгоор байгуулагдаж байгаа юм.
Технологийн хөгжлийн хандлагыг дагаад үүрэн телефоны хэрэглээ өдөр бүр нэмэгдэхийн хэрээр гар утас зөвхөн ярих харилцааны хэрэглээ байх үүргээсээ давж илүү их үүрэг гүйцэтгэдэг, илүү хэрэглээнд ойртсон комьпютерийн технологи болохыг зүй ёсоор шаардаж байгаа билээ. Энэ ч үүднээс тус компани нь Мэдээллийн технолгийн салбарын цоо шинэ гэж хэлж болох энэ үйлчилгээн дээр суурилж үйл ажиллагаа явуулахаар бий болж байгаа анхны компани бөгөөд бас Мобиком корпорацаас өрх тусгаарлан гарч байгаа анхны охин компани юм байна.

Тэгэхээр Контент гэж юу вэ?
Энэ нь интернэтийн сүлжээгээр дамжуулан гар утасны дэлгэцэн дээр ямар нэгэн хэлбэрээр хүрэх боломжтой оюуны бүтээлийг контент гэж байгаа. Контент гэдэгт утасны хонхны ая, дэлгэцний зураг, төрөл бүрийн Jaүa тоглоомууд, текстэн болон сонсох хэлбэрийн хөдөлгөөнт зурагтай мэдээ мэдээлэл, дуу хөгжим, видео клип гэх мэт гар утсанд хэрэглэж болох бүхий л төрлийн тоон мэдээллийн чанартай өгөгдлүүдийг хэлнэ.
Ном уран зохиол, оюуны бүтээл туурвилууд, дуу хөгжим, ая аялгуу, гэрэл зураг дүрслэх урлагын бүтээл туурвил, кино дүрст мэдээ, хөдөлгөөнт мэдээллүүд, программ хангамжийн бүтээлүүдийг хамруулж болдог юм байна.
Түүнчлэн бас нэгэн таатай мэдээлэл бол манай уран бүтээлчид олон мянган хэрэглэгчтэй, хүмүүсийн хамгийн ойрын хэрэглээ болсон гар утсаар дамжуулан өөрсдийн уран бүтээлийг олны хүртээл болгоход энэ үйлчилгээ хамгийн таатай, хамгийн хялбар үйлчилгээ бий болж байгааг хэлэхэд таатай байна.
Өөрөөр хэлбэл контентүүдийг бий болгодог боловсруулдаг эзэмшдэг контент провайдер болох уран бүтээлчид, студи, хөгжмийн зохиолчид, дуучид, хамтлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, программ хангамжийн компаниудын хийж бүтээсэн оюуны бүтээлүүдийг гар утсаар болон интернэтээр дамжуулан хүргэх зорилготой. Энэ утгаараа бүтээл туурвигчид болон эцсийн хэрэглэгч хоёрын хооронд тус компани технолгийн гүүр болж байгаа юм.

Монгол контент компани одоогоор Мобиком Корпорациас хэрэглэгчиддээ хүргэж байгаа богино хэлбэрийн мессеж дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүд, GPRS WAP үйлчилгээний контентийн үйл ажилагааг эрхлэх үндсэн зорилготойгоор ажлаа эхлүүлээд байгаа боловч цаашдаа зөвхөн гар утасны контентоор хязгаарлагдахгүй интернэтийн орчинд контент нийлүүлэх, монгол контентийг экспортлох чиглэлээр ажиллах зорилттой гэж тус компаний ерөнхий захирал н.Алтангэрэл нээлтэн дээр хэлж байсан юм.
Мөн Мобиком Корпорацийн хэрэглэгчдийн хүртээл болсон МобиМедиа үйлчилгээнд зориулсан контент бэлтгэж байгаа. Хэн бүний байнгын хэрэглээ болсон гар утсыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгох үүднээс ажиллаж эхлээд байгаа тус компаний ажил үйлсэд амжилт хүсэж байна.

Ж.Алт

/Olloo.MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button