Монголчууд аа, сэрээрэй, цаана чинь олимп эхлэх нь

Нэгэн бодлын их өрсөлдөөний өмнө хүчээ нөөж байна уу гэлтэй амар гайхам дугжирч байх шиг. Бас болоогүй, Бээжингийн олимпоос алтан медаль авчирна гэж зүүдлэхээ яаж мартахав.
Харамсалтай нь зүүд, байдал хоёр нь алганы ар, өвөр хоёр шиг хол зөрүүтэй байсаар, шинээр байгуулах гэж буй үндэсний шигшээ багийн асуудал нь ч ар араасаа хэл ам дагуулсаар…

УСАН СПОРТ, ХӨНГӨН АТЛЕТИКААС ОЛИМПИЙН МЕДАЛЬТАН ТӨРӨХ ҮҮ
Ингэж асуувал монголчуудын дийлэнх нь боломжгүй дээ гэж хариулна. Гэхдээ эдгээр төрөлд ирээдүйд яахыг хэн ч таашгүй, олимпийн аварга төрөхийг ч үгүйсгэхгүй. Харин 2008 оны Бээжингийн олимпод би л лав медаль авна гэж тэдэнд найдаж чадахгүй нь.
Хачирхалтай нь Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй спортын бодлого баригчид шигшээ багийн асуудалд тун уужуу дотроор хандсан байх юм. Учир юу гэвэл энэ удаагийн олимпод монголчууд буудлага, чөлөөт бөх, жүдо, бокс, дугуй, хөнгөн атлетик, гимнастик, усан спорт, байт харваа, хүндийг өргөлт гэсэн төрлөөр шилдгүүдээ бэлтгэж оролцох юм гэнэ. Ёстой л харганын ноосыг түүж унгас бэлтгэхтэй адил сонстож байгаа биз. Уг нь монголчууд бид медаль авах найдвартай төрлүүдээ амжилтыг нь харгалзан байж шигшээ багаа байгуулж ирсэн уламжлалтай сан. Гэтэл өнөөдөр хэн гээч эрхэм нь ямар тооцоо судалгаа гаргачихаад дэлхий байтугай тивдээ ч нэр нь сонсогддоггүй спортын төрлүүдийг шигшээ багтаа өргөж авах-аар шийдсэн юм бол доо.
Хэн нэгний амбицаар спортоо дэмжсэн болж харагдахын тулд шигшээ багт спортын төрлийн тоог нэмсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Үгүй ядахдаа Катарт болох Азийн XҮ тоглолтод амжилт гаргах эсэхээр нь шалгуур хиймээр санагдана. Азийн олимпод ямар төрөл нь цоройгоод гараад ирэхийг харья л даа. Өөрөөр хэлбэл, Азидаа манлайлаагүй төрөл дэлхийд яах нь хэнд ч ойлгомжтой. Шигшээ баг гэдэг хэдэн тамирчин, дасгалжуулагч цуглуулаад л зааланд нүдээд байхыг хэлдэггүй л байлтай. Тэднийг алдрын тавцанд зогссон эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж. сүлд дууллаа эгшиглүүлэх хүртэл хэчнээн сая төгрөг, хүч хөрөнгө зарцуулдаг гэж санана. Ердөө ганцхан жишээ татъя.
Афины олимпод оролцох шигшээ багийг зургаан төрлөөр байгуулаад бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцох зардал, цалин хөлсөөс эхлээд бусад зардал нь 860 гаруй сая төгрөг болсон гэх тооцоо бий. Бүр тодруулбал, тэдний нэг жилийн зардалд 2000 онд 96, 2003 онд 170, 2004 онд 560 гаруй сая төгрөг хаясан байдаг.
Гэтэл одоо спортын 10 төрөлд баг тамирчин бэлтгэх гэж байдаг. Тэгэхээр хэчнээн сая төгрөг улсын, цаашилбал та бидний халааснаас гарах болох нь. Хэрэв бидэнд тиим их мөнгө байгаа бол медаль авчрах найдвартай жүдо, чөлөөт бөх, буудлага гэсэн хэдхэн төрөлд хангалттай цацмаар байна. Дараа нь алтан медаль авчир гэсэн даалгавраа өгье. Гэтэл хөнгөн атлетик, усан спорт, гимнастик мэтийн төрлийг шигшээ багт оруулна гэдэг он солигдох мөчид хэчнээн саяыг тэнгэрт ёслолын буудлага нэрээр цацдагтай агаар нэгэн буюу.
Өнгөрсөн олимпод манай хөнгөн атлетикийн тамирчин гүйх биш мөлхөх шахам л барианд орж ирснийг уншигч та мартаагүй л байгаа даа. Түүний үзүүлсэн амжилт хоёр цаг, 33 минут, 43 секунд буюу өнгөрсөн зууны 1928 оны олимпод хоёрдугаар байр эзэлсэн Чилийн тамирчны түвшинд хүрсэн төдий. Ямарав. Энэ нь Монголын хөнгөн атлетикийн хөгжлийн түвшин дэлхийгээс бараг 77 жилийн хойно хоцорсон гэсэн үг. Бодит байдал ийм байхад олимпийн дэвжээнд инээдэм болгох гэж буй мэт хэдхэн тамирчныхаа нүүрийг ширлээд зүтгүүлэх санаа дээд газрынханд баймааргүй л юм. Ядахнаа улс эх орны хөгжил, эдийн засгийн чадавхи өндөр бол мөнгөтэи хүн луувангаа ч иднэ үү, лаагаа ч иднэ үү гэх сэн. Даан ч…

МАНАЙХАН ОЛИМПИЙН ӨРСӨЛДӨГЧ ҮҮ, ЭСВЭЛ ЖУУЛЧИН УУ
Олимпийн төрөлд медаль авахдаа биш олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж эв нэгдлийн бамбар дор улс гүрнүүд нэгдэж байгаа нь гол гэж өнөөх Биеийн тамир, спортын хорооны нөхдүүд ам таглаж болох. Харин үүнд надтай санал нийлэн эсэргүүцэх хүн бишгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь монголчууд анх 1964 оны Токиогийн олимпод оролцохдоо л энэхүү өрсөлдөөний талбарт жуулчин маягаар оролцсон. Үүнээс хойш бид олимпийн дэвжээнд үргэлж өрсөлдсөөр, тэмцэлдсээр, заримдаа муугүй амжилт үзүүлж, заримдаа ч хомоолоо хамсаар ирсэн.
Монголын баг тамирчдын хүртсэн 15 медаль энэ бүхний баталгаа. Тэгэхээр өрсөлдөгч биш жуулчин маягаар оролцохыг илүүд үзэх л юм бол хөлс хүчээ урсган байж өрсөлдөн амжилтын буухиаг залгуулж байгаа үе үеийн алдарт тамирчин, дасгалжуулагчдын хөдөлмөрийг дорд үзсэн хэрэг болно. Дахиад жишээ татья. Монголчууд олимпийн дэвжээнээс хүртсэн медалийнхаа чансаагаар өнөөдөр дэлхийн 204 орноос 51 дүгээр байрт явна. Сйднейн олимпод л бид ганзага хоосон ирсний буянд 150 дугаар байрт орж хойшоо гулссан.
Гэвч Афины олимпод тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр олимпод бэлтгэх үндэсний шигшээ багийг толгойлж, чадварлаг баг бүрдүүлсний хүчинд тэд амласан медалиа авчирч 150 гаруй орноос 71 дүгээр байрт орсон. Гэтэл агаар ус ойролцоогоос эхлээд Бээжингийн олимпод амжилт гаргах таатай боломж бидэнд бий гэх. Харин тэр таатай боломжийг хэн яаж ашиглах нь одоо ч тодорхойгүй. Тамирын голын мөсийг долоох шахам байж цуглуулсан хэдийгээ Биеийн тамир, спортын улсын хорооныхон жуулчлалд уу, эсвэл өрсөлдөөний талбарт өгөх үү гэдгээ дахин нэг нягталмаар санагдана.

ШИГШЭЭ БАГИЙН УДИРДЛАГЫН СУУДАЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ
Үндэсний шигшээ багийн удирдлагын суудалд санаархагчид гэдеэндээ ид хөлөө жийлцэж байна. Юутай ч шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг тендерээр сонгон шалгаруулна гээд байгаа. Тендер гэдэг хуйвалдаан. Үүний жишээ гэвэл шавь нь олимпийн дэвжээнээс хүрэл медаль авчихаад байхад гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохыг шигшээ багийн дасгалжуулагчийн албанаас нь өнгөрсөн тавдугаар сард халсан нь ойлгомжгүй хэвээр үлдсэн. Бүр амжилт гаргаагүй төрлийн дасгалжуулагчидтай нь хамт шүү. Уг нь гавьяа байгуулсныг нь шагнахаа байя гэхэд ажлаа үргэлжлүүлэн сайн хийгээрэй гээд хэлчихэд юу нь болохгүй гэж.
Үүнээс хойш туүний шавь нар тив, дэлхийн аваргаас медаль хүртсэн ч өнөөх л тендерт уралдах шалгуур нь өөрчлөгдсөнгүй. Тэгэхээр үүнд олимпоос медаль авчрах тамирчин бэлтгэх дасгалжуулагч олон байгаа бололтой гэж найдахаас даа.
Тэгвэл ердөө хэдхэн сарын өмнө шигшээ багийн захирлаар сүр дуулиантайгаар томилогдож байсан Бадамхатаныг ажлаа эхэлж ч амжаагүй байхад Өөрийнхөө хүсэлтээр ажлаа өг гээд БТСУХ-ных нь удридлага дарамталж байгаа тухай үнэгэн шогшоотой яриа Спортын төв ордноор тэнүүчилж явах. Хэн нэгнийг ажлаас халах, сэлгэх нь дурын хэрэг болсон гэж ойлгогдохоор байгаа биз. Харин түүний оронд өмнө нь тус хороонд санхүүгийн алба хариуцаж байсан Энхбаатар гэгч томилогдох сурагтай. Ер нь шигшээ багийн удридлагын суудалд чадалтай авьяастай нь гол биш, хэн гэгч, хэний багийн хүн бэ гэдэг л чухал бололтой. Үнэндээ энэ суудалд тухлагчид шигшээ багийн төсвийг атгах учир мөнгө саах сайхан боломж гэдгийг хэн хүнгүй мэдэх. Үүнийг далдлах арга нь тендер гэгч будаггуй халхавч. Энэ мэтчилэн БТСУХ-ны дарга удирдлагууд суудлын төлөөх хуйвалдаанаа үргэлжлүүлсээр…
Харин тэд олимпод хэнийг яаж, хэрхэн бэлтгэвэл амжилт үзүүлэх вэ гэдгээ л одоо хэр нь умартсаар байх шиг. Гэвч олимп биднийг хүлээхгүй. Эцэст нь суудлын төлөөх цусгүй дайныг хэн хүнгүй мартана. Тэгэхээр нь өнөөх хэдэн тамирчнаа амжилт муутай оролцлоо гээд ард түмнийхээ өмнө бариад өгөхдөө сэтгэл төвдөхгүй.
Олимп гэдэг БТСУХ-г тэргүүлж байгаа хүмүүсийн асуудал биш. Хэдэн тамирчдын ч асуудал биш. Энэ бол эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгах нэгэн том гарц, боломж билээ. Олимпийн медалийг зөвхөн зүүдлэх бус зөвлөлдөж, хэлцээд шигшээ багаа байгуулсан шиг байгуулаад, тамирчдаа бэлтгэсэн шиг бэлтгээд очиход Бээжин алга тэнийлгэхгүй гэж үү, бидэнд. Сэрцгээе, монголчууд аа. Цаана чинь олимп эхлэхэд 1023 хоног үлдлээ.

Ц.ОЮУН
(өнөөдрийн монгол 2005-10-18 117)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button