Химийн хорт бодисоо тоолж эхэллээ
Сүүлчийн тооллогоос хойш улсын хилээр 125 тн азон задлагч бодис, 8700 гаруй тн хүчил, 94 сая ам.долларын авто бензин оруулж ирсэн байх юм.
Мөн хилээр оруулахыг хориглосон мөнгөн усыг хулгайгаар импортлон хэрэглэж байгааг тогтоожээ. Химийн хорт бодисын хэрэглээ жил бүр нэмэгдэн хот суурин газарт химийн хорт бодисын ууршилт үлдэгдэл ихэсч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж эрдэмтэд үзэж байна. Мөн арьс ширний үйлдвэрт ажиллагсдын хордлогын түвшин байх ёстой хэмжээнээс хоёр дахин илүү байгаа нь судалгааны явцад илэрчээ.
Энэ судалгааг алтны уурхай болон шатахуун түгээгүүрийн газарт ажиллагсад, аммиактай харьцдаг байгууллагуудад үргэлжлүүлэх аж.
С.СОСОР
(өнөөдрийн монгол 2005-10-18 117)