Эхний 10 жилд 1.1 тэрбумыг авчээ

Түүний ашиглалтын байдлыг үе шатуудаар нь авч үзвэл 1990-1992 онд 336,5 сая, 1992-1996 онд 525,4 сая, 1996-2000 онд 224,3 сая, 2000-2002 онд 63,2 сая ам. доллар ногдож байна. Улс орны хэмжээний өр, зээлийн асуудлыг төр, засгийн эрх барьсан улс төрийн хүчин, түүний байгуулсан Засгийн газартай холбон авч үзэх нь зүйтэй юм.
Харин хөнгөлэлттэй зээл гэдэг нь ашиглаж төлөх хугацаа нь 20-40 жил, эхний 5-10 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг, хүү нь жилдээ гурван хувиас бага байдаг ажээ. Үүнийг хөгжиж буй орнуудад зээлийн тусламж гэж нэрлэх бөгөөд түүнээс хүртэхээ гол зорилгоо болгодог байна.
Арилжааны зээл гэдэг нь төлөх хугацаа бага, төлбөрөөс чөлөөлөгдөх хөнгөлөл байхгүй, хүү нь зах зээлийн ханшаар, арилжааны нөхцөлөөр тодорхойлогддог. Манайд жилийн 4,6-8 хувь орчим хүүтэй байдаг бөгөөд 1997 оны долдугаар сар хүртэл 108,9 сая ам.долларын ийм зээл авчээ.
Богино хугацаатай зээл гэдэг нь ашигласны дараах жилээс төлбөр нь эхэлдэг, өндөр хүүтэй (манайд 12,7 байсан) туйлын хатуу нөхцөлтэй байдаг.

(өнөөдрийн монгол 2005-10-18 117)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button