Айдас хүйдсийн дундахь хятад хороолол

хүн амын тооллогод тустай ажээ. Гэтэл сүүлийн усд нийслэлийн Баянзүрх дүүрэгт Хятад гэсэн нэртэй хороолол бий болжээ. Гурван жилийн өмнөөс л үүссэн гэж ойр орчмынхон нь ярих юм. Цайз захын баруун талын 3,8 километр буюу 1145 ам метр талбайг хятадууд эзэмшдэгээс Хятад хороолол гэх болжээ. За яахав ямар нэртэй байх нь дүүрч гэж бодъё. Хамгийн гол нь Баянзүрх дүүргийн 18,19 дүгээр хорооныхон болон Цайз захын орчмынхон энэ хавиар явахаас айдаг болжээ. Охид эмэгтэйчүүд бол бүр зүглэлтгүй гэх юм. Аймшиг төрүүлсэн энэ орчинд хэн ажиллаж амьдардгийг сонирхлоо. Уртаашаа 3,8 км үргэлжлэх газарт 11 том хашаа байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэг өрх 0,07 га газрыг хашаа, байшингийн зориулалтаар өмчлүүлнэ гэж заасан. Гэтэл энэ хавийн хашаа нь цэлийсэн том. Дотор нь нэг вагончик юм уу үргэлжилсэн шавар тагз барьсан байх аж.

Тэнд хятадууд ажиллаж амьдрах юм. Ихэвчлэн ноос, ноолуур, арьс шир авдаг гэх хаягтай. Гэвч орчныхон нь орой болохоор гагнуур хийж, төмөр балбаад унтуулдаггүй гэж ярьсан. Энд байгаа хэд хэдэн хашаан дээр самар, малын тэжээл өндөр үнээр худалдан авна гэсэн зар байлаа. Урагшаа малын тэжээл зөөснөөс ховордож, үнэ нь өссөн гэх яриаг батлах мэт санагдсан. Мөн хивэг, хар гурилыг их хэмжээгээр буулгачихаад жижиг шуудайд савлаж байгаа хятадуудтай ч тааралдлаа. Ерөнхийдөө иймэрхүү л ажил эрхэлж байгаа дүр зураг нүдэнд ил байсан. Хашаа нь шинэ банзаар барьсан цэлгэр сайхан хэдий ч эргэн тойронд хөглөрөх хог дэндуу их. Муу усаа ил задгай асгаж, дээр нь золбин нохой, гөлөг эргэлдэнэ. Энд хоёр давхар байшин байна. Хашааны гадаа Дөл төмрийн үйлдвэр гэсэн хаяг хаджээ. Хашааныхаа хойд буланд хаягдал төмрийг сарзайтал овоолжээ. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх энэ үйлдвэр 100-гаад ажиллагсадтай аж. Тэдний 60 гаруй нь хятад, үлдсэн нь монголчууд гэнэ.

Хашааны газрын зөвшөөрлийг хэрхэн авсныг сонирхвол бүгд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн нэр дээр хаягтай байлаа. Жэн Хуань гэж өөрийгөө танилцуулсан залуугаас өөр хэл нэвтрэх хүн олдсонгүй. Түүний ярьснаар Монгол хүний өмчилж авсан газрыг түрээсэлж авсан ажээ. Түрээсийн төлбөр сардаа 50-100000 төгрөг төлдөг гэж ярьсан. Тэгэхээр монголчууд өөрийн өмчилж авсан газраа эдгээр хятадад түрээслүүлжээ гэж ойлгож болох нь. Хамгийн гол нь хашаа байшингийн зориулалтын газар 0,07 га-гаас том байгааг тодруулах гэсэн боловч түрээслэгчид ямар нэгэн тайлбар хэлж чадаагүй. Харин газрын албаныхан Тэр орчмын газарт дахин хэмжилт хийж, хэмжээг хуулийн дагуу болгох юм гэсэн. Монголчуудын нэр дээр байгаа хэдий ч хятадууд түрээсэлж байгаа гэх энэ газрыг эхнээс нь яагаад ийм томоор олгосны учрыг тодруулж чадсангүй. Манай иргэд өөрсдийн нэр дээр авсан газраа түрээсэлснийг буруутгах аргагүй. Өмчийнхөө газрыг хэрхэх нь тэдний эрх. Гагцхүү өрхөд ногдох хашааны газраас илүү хэмжээтэй байгааг ч тэр хавийн иргэд ярьж байсан.

Мөн тэр хавийнхны Хятад хорооллоос болгоомжил гээд дайжих болсны учрыг олох гэж үзлээ. Оройхон болохоор согтуу хөлчүү хүмүүс тэнд цуглардаг байна. Мөн охид, бүсгүйчүүдийг элдвээр гоочилж, бүр заримыг нь барьж авч хүчирхийлсэн хэрэг ч нэг бус удаа гарчээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх албаныхны ярьснаар зөвхөн он гарсаар Хятад хорооллын орчимд хүчингийн хэрэг тав, хүн аминых гурав, хулгай дээрмийн хэрэг 10-аас дээш.гарчээ. Хятадын 15 иргэн нийлж байгаад Монголын хоёр иргэнийг зодож, хүнд бэртээсэн хэрэг ч энд гарчээ.

Тэгэхээр энэ хорооллоос холуур явах гэж тэр хавийнхан ихээхэн тойрч, байнгын түгшүүртэй байдаг нь гэмт хэргийн голомт болсон замбараагүй орчин үүссэнтэй холбоотой юм байна. Саяхан энд ажиллаж амьдарч байсан иргэдээс зургааг нь Монголд дахин нэвтрүүлэхгүй байх сануулгатайгаар албадан гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Цээсодном Энэ хавьд амьдрах арга алга. Бага насны охидтой манайх шиг айлд байнгын түгшүүр нүүрлэсэн. Хятадууд өдөр ч, орой ч ойр хавиар явах охидыг татаж, чангаана. Хэл үгээр доромжилно. Манай монголчуудын зарим нь хятадуудад хүүхэн олж өгч зуучилдаг гэсэн. Янхандалт гэдэг энд л байна гэж ярьсан. Дүүргийн цагдаагийн хэлтсээс байнгын эргүүл гаргаж, ойр орчмыг цэвэрлүүлснээр байдал арай дээрдэж байгаа ажээ.

Гэвч Хятад хороолол нэртэй энэ орчмыг хараа хяналтад авч, цэгцлэхгүй бол монголчуудын зарим нь айдас, түгшүүр дунд амьдарч байна. Хойноос ирээд хот манайх гэгчээр эдгээр даварсан хятадуудын эл байдлыг газар авахуулахгүй байх сан даа.

Я.МОНГОЛ
(өнөөдрийн монгол 2005-10-18 117)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button