Засгийн газрын боловсруулсан 2006 оны төсвийн төсөл буцах уу

Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн төсвийн төсөөлөл маш муу хийгдсэн байна гэх үзэл бодол, дүгнэлтийг зарим улс төрч, эдийн засагчийн зүгээс өгч байгаа. УИХ-ын гишүүн Л.Гүндалай төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр 2006 оны төсвийн төсөл муу болжээ. Буцаах нь зүйтэй гэх үгийг хэлсэн. Тэгвэл хэлэлцэж буй төсвийн төслийг муу гэж үзэхэд хүргэж болох үндэслэлүүдийг мөшгөе.

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БУУРАХ АТАЛ ТҮҮНЭЭС ОЛОХ ОРЛОГЫГ ӨСГӨЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ
УИХ-ын намрын чуулганаар Татварын тухай багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж батална. Тэрхүү хуулиар татвар төлөгчдийн ачааллыг багасгахын тулд татварын хувь хэмжээг бууруулах, улмаар нэг шатлалтай болгох тухай тусгагдсан байгаа. Татварын бащ хуулиудад өөрчлөлт орсноор төсвийн орлог 2006 онд 40 гаруй тэрбум төгрөгөөр багасах тооцоо гарсан.
Тэгвэл 2006 оны төсвийн орлогын доод хэмжээг 849.3 тэрбум төгрөгт хүргэнэ гэж төлөвлөжээ. Энэ оны орлогын төлөвлөгөөнөөс даруй 105.7 тэрбум төгрөгөөр илүү орлогыг төсөөлж байна гэсэн үг. Төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс давсан орлого болох 50.3 тэрбум төгрөгийн 41 тэрбумыг татвараас олно гэсэн нь тун хачирхал төрүүлэхээр. Татвараас олох орлого нь 40 тэрбумаар буурна гэсэн тооцооныхоо эсрэг татвараас 41 тэрбумыг нэмж олно гэх төлөвлөгөөг сөргүүлж байгааг хэрхэн тайлбарлавал зохистой юм бэ дээ. Засгийн газар өөрийн тайлбарыг хэлэхдээ Татварын хувь хэмжээ буурснаар түүний хүрээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, улсын төсөвт орох мөнгөний урсгал ихэснэ гэж байгаа билээ.
Гэвч энэхүү тайлбартаа Засгийн газар төдийлөн найдахгүй байгаа бололтой. Хэдийгээр хувь хэмжээг багасгах нь эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагааны гол хөшүүрэг болох ч Засгийн газар зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, 30 хувийн татвар төлдөг томоохон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын хэмжээ 100 сая төгрөг байгааг 500 сая болгон нэмэгдүүлэх гэнэ.

НАМУУДЫН АМЛАЛТЫГ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ТУСГАВ
Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг гурван чиглэлээр нэмэх тухай ярьж буй. Мөн 1990-ээд оноос хойшхи мөнгөний ханш уналт, үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг 120 болгон шинэчлэхээр болсон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханы яриагаар бол үүнд 22.6 тэрбум тёгрөг шаардлагатай. Гэтэл Засгийн газар тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, зөрүүг ойртуулахад зориулж, 12.2 тэрбум төгрөгииг л төсвийн төсөлд суулгаж өгчээ. Тэтгэврийн зөрүүг арилгах нь байтугай багасгах бололцоо тэр хэрээр хязгаарлагдаж байгаа юм. Уг нь Засгийн газар төрийн ордныг тойрч гороолсон тэтгэврийн хөгшдийг Ирэх оны төсөвт тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж багагүй мөнгө төсөвлөнө өө гээд буцааж байсан санагдана.
Мөн төслөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэх тухай дурдаж, 20 гаруй тэрбум төгрөгииг суулгажээ. Гэвч энэхүү нэмэгдэл нь бензин, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд хүрэхгүй байх урьдчилсан тооцоо харагдаж байна. Энэ онд гэхэд л бензин, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ төлөвлөсөн хэмжээнээс хэд дахин нэмэгдээд байгаа бөгөөд валютын ханшийн өөрчлөлт, гадаад зах зээлийн нөлөөллөөр цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар Үндэсний статистикийн газрын Статистик төлөвлөлт, бодлого зохицууладуын хэлтсийн дарга А.Дэмбэрэл ярьсан. Тухайлбал, Хятадын үндэсний валютын ханш чангарснаас хамаарсан үнийн өсөлт өнгөрсөн сараас эхлэн ажиглаж эхэлжээ. Гэтэл төсвийн төсөлд тусгасан дээрх 10 хувийн нэмэгдэл ирэх оны долдугаар сараас хэрэгжих юм. Тэр болтол ард түмэн үнийн шуурганд сөхчих нь дамжиггүй ба тус 10 хувийн нэмэгдлийг аваад ч өндийж ирэх эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэмжээг төсөлд чамлалттай суулгасан мэт.
Харин ирэх оны төсвийн төсөлд нэгэн олзуурхууштай төсөв тусгагдсан нь залуу гэр бүлд олгох 3.2 тэрбум төгрөг. Хэрэв энэхүү төсөв батлагдвал 2006 онд гэрлэсэн залуу хос бүр 250 мянган төгрөг улсын төсвөөс хүртэх эрхтэй болох юм. Мөн хүүхдийн мөнгө олгоход зориулж, 21.6 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд олгодог 3000 төгрөгийн тэтгэмжийг үргэлжлүүлэхээс гадна залуу гэр бүл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж буй нь 2006 оны төсвийн төслийн онцлог гэж хэлж болно. Намуудын сонгуулийн амлалт өрөөл татанхай байдлаар биеллээ олж байгаа нь энэ.

ДАХИАД Л АЛДАГДАЛ…
2006 оны төсвийн төсөл өмнөх онуудын төсвийн загвар маягийг мөнөөх л янзаар нь давтсан гэгдэж байна. Юу гэвэл төсөв алдагдалтай хэвээр батлагдах нь тодорхой боллоо. Төсвийн нийт тэнцлийн алдагдал 2О03 онд ДНВ-ний 4.2 хувь, 2004 онд ДНБ-ний 2.2 хувьтай тэнцэж байсан бол 200,5 оны алдагдал ДНБ-ний 0.9 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Тэгвэл ирэх жилийн төсвийн алдагдал ДНБ-ний 3.5 хувь байхаар төсөлд дурджээ. Өөрөөр хэлбэл, манай улсын 2006 оны төсвийн нийт зарлага 894.7 тэрбум төгрөг болж, энэ оныхоос 119.6 сая төгрөгөөр нэмэгдэнэ.
Гэхдээ энэхүү алдагдал нь төсвийн хүрээний мэдэгдэлд зөвшөөрөгдсөн хэмжээнээс доогуур байгаа аж. Үүнийг тогтвортой байх төлөв гэж Сангийн сайд Н.Алтанхуяг хэлсэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд 6.3 хувь байх нь. 2004 онд 10.6 хувь хүрч байсан өсөлт ийнхүү буурах болсны шалтгааныг Засгийн газар экспортын барааны татвар, зах зээлийн үнээс хамаарсан гэж тайлбарлаад буй.
Ирэх. оны төсвийн тухай хуулийн төсөлд дотоод эх үүсвэрээс хийх нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 68 тэрбум 913 саяЮО мянган төгрөгөөр тооцсон нь урьд жилүүдтэй харьцуулахад өссөн тооцоо юм. Гэхдээ л Монгол Улсын төсөв гадаад эх үүсвэрийг дулдуйдахгүйгээр төлөвлөгдөж чадахгүи гашуун дүрэм энэ оны төсөвт ч мөрдөгдөх нь.

БАТЛАГДСАН ТӨСВИЙГ ӨРӨНД ТАВИАД ТҮҮХ УУ?
Ирэх онд улсын төсвөөс 12 аймаг нийтдээ 4.494.326.8 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна. Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсвөөс хөрөнгө хумслахгүй, харин ч орлого оруулахаар төлөвлөгджээ. Нийтдээ 26.719.162.1 төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн аймаг, хотуудын тоонд Булганыг шинээр оруулсан байна. Булган аймаг усны төлбөрийг нэмснээр улсаас татаас авахаа больж, 856 сая төгрөгийг төсөвт оруулахаар болж буй аж. Өөрийгөө санхүүжүүлэх аймгийн тоо нэмэгдсэн нь сайхан хэрэг. Гэвч Булган аймгийн хувьд төсвийн ачааллыг бууруулахын тулд ямар нэгэн бараа, үйлчилгээний үнийг нэмсний жишээ болж ч болох юм. Засгийн газар энэ мэт аргыг төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгелээ болгоход хүрвэл сайхан хэрэг биш, хамгийн явуургүй үйл ажиллагаа болох билээ.
Нөгөөтэйгүүр аимгуудын өр ирэх оны төсвийн хэрэгжилтэд хүндрэл учруулж мэдэхээр байна. Говь-Алтай аймагт л гэхэд дулааны үнэ 38, дизелийн үнэ 38, цэвэр усны үнэ 30 орчим хувиар өесөнөөс үүдэж, 500 сая төгрөгийн өр хуримтлагдсан бол Завхан 514 сая, Баянхонгор аймаг 238.3 сая, Өвөрхангай аймаг 113.6 сая төгрөгийн өртэй байна. Аймгуудад үүссэн өрийг шийдэх арга замыг төсөвт тусгаж өгөөгүй нь уг төсөлд бас нэгэн дутагдлыг үүрүүлж байгаа гэж болно. Төсөвлөсөн хэдэн төгрөгөө өр барагдуулахад зарцуулсан тохиолдолд аимгуудын хүрээнд төдийгүй улс орны хэмжээнд ноцтой байдал үүсч мэднэ.
Төсвийн санхүүжилт нь үнийн өсөлтийг гүйцэж чадаагүйгээс ялангуяа алслагдсан болон дизель станцтай аймгууд хүндхэн байдалд орсоор буй. Хэлэлцэж буй төслөөр бол баруун аимгуудын цахилгаан, дулаан, цэвэр усны зардалд төсөв дутагдахаар байгаа гэнэ.
Ямартаа ч ирэх оны төсвийн төсөл өөртөө дутагдал хийгээд ололт, аль алинийг багтааж. 2004 оны соигуулийн ур дүнд байгуулагдсан Их эвслийн Засгийн газрын явуулж байгаа бодлого, арга хэмжээний хэрэгжилтийн хоёр дахь жилийн хөтөлбөр, төсөөлөл, төлөвлөгөө гэж хэлж болох энэ төсөл буцах уу, эс буцах болов уу.

Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-18 117)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button