Би зангиатай өссөн хүн, зүүхгүй бол хүзүүгээр сэнгэнээд хэцүү

Нүүрэндээ инээмсэглэл тодруулж, үгэндээ ёгтлол нуусан түүний хөгжилтэй, энгүүн яриаг уншигч та өөрийн эрхгүй шимтэн унших биз ээ.

ЖИВЭХ ШАХСАНАА БОДОХООР ОДОО Ч УСНААС АЙДАГ

-Арын сайхан хангайд төрж өссөн бил үү. Инээд алдсан жаахан хүү байсан байх даа?
-Найман хүүхэдтэй өнэр айлын отгон нь. Хануй, Тамирын голд зунд нь шумбаж, өвөлдөө мөс зөөж өссөн. Жаахан гэлтгүй боксчин байсан шүү.

-Боксчин гэнэ ээ. Хэдэн килограммын жинд тоглодог байсан юм?
-48. Медаль ч хүртэж амжаагүй. Ганцхан жил хичээллээд цэрэгт мордсон. Гэхдээ хотын аваргаар шалгарч явлаа.

-Голд шумбаж өссөнийх мундаг сэлнэ биз?
-Уг нь тиим. Харамсалтай нь одоо усанд хөлөө дүрэхээс ч эмээдэг. Хэрлэн голд живж үхэх шахсан тэр мөч айдас төрүүлээд байдаг юм.

-Юу болсон хэрэг вэ?
-Ангийнхаа хэдэн цэргүүдтэй усанд орж байгаад Хэрлэн голыг сэлэхгүйгээр алхаж гарсан хүнд бүгдээрээ сарын цалингаа өгөхөөр бооцоо тавилаа. Ингээд бидний дөрвөн нөхөр алхаад орчихсон. Нэг мэдэхэд хөл алдаж усанд живэх нь тэр. Аз таарч эрэг дээр үлдсэн цэргүүдийн шидсэн дугуйны дотуур хаймартай тааралдаагүй бол ч ингээд тоос хөдөлгөж явахгүй л байсан болов уу гэхээс одоо ч дотор арзайдаг юм.

-Цэргийн алба хаасныг тань мэдээгүй шүү. Сарын цалингаараа бооцоо тавьсан гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн үг вэ?
-Бүр жинхэнэ утгаар нь гурван жил, гурван сар алба хаасан. МУИС-ийн хоёрдугаар курст байхдаа гэнэт цэрэгт явмаар санагдаад аав ээждээ ч хэлэлгүй машинд ачигдаад Дорнод аймгийн дугаар ангид очиж билээ. Сарын цалин зургаан төгрөг байсан.

-Халагдахдаа баян иржээ?
-Өө, хар ажил хийдэггүй, жагсаалын дарга байсан болохоор юу ч хүртээгүй. Гэхдээ хоосонгүй. Халагдахын урд шөнө гэнэт өвдөж, аймгийн эмнэлэгт хүргэгдээд мухар олгойн мэс засалд орсон. Өглөө цуваа хөдлөхийг мэдэж байсан болохоор сэтгэл тогтдоггүй. Гэлдрээд эмнэлгийн гадаа гарлаа. Цуваа эмнэлгийн хажуугаар өнгөрөхөд манай ротынхон намайг тэвэрч аваад, уйлж дуулаад жигтэйхэн. Тэднййгээ үдэж мордуулаад, тасагтаа орж хэвтэх санаатай халаатаа тайлахад хармаанд баахан мөнгө хийчихсэн байсан. Хэд байлаа, одоо санахгүй байна. Эмнэлгээс гараад офицер,-ахлагч нараа дайлаад хармаандаа хэдэн төгрөгтэй, онгоцоор ирж билээ.

-Цэргээс ирээд үргэлжлүүлэн суралцсан уу?
-Гэртээ харьж амарчихаад, намар нь сургуульдаа орсон. Миний сурч байсан ангид М.Далайхүү, Д.Баярсайхан, Ч.Жумба гээд Архангайн гурван хүүхэд байсан. Д.Баярсайхан бид хоёр сургуульдаа багшаар үлдсэн.

-УИХ-ын гишүүн М.Далаихүү мөн үү. Та хоёр чинь нэг ангийнх мөртлөө яахаараа нэг тойрогт дахин дахин өрсөлдөөд байсан хэрэг вэ?
-Мөн, мөн. Далай 1992 онд УИХ-ын гуравдугаар тойрогт сонгогдсон байсан. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл намайг энэ тойрогт дэвшүүлээд хоёулаа тулах нь тэр. Энэ ч бас анхных биш ээ. Анх 1990 онд Архангай аймгийн даргын сонгуульд тулсан юм. Би МҮДН-аас, Далайхүү Ардчилсан намаас нэр дэвшээд би нэрээ татан буцаж ирсэн.

ТАРБАГАНЫ ШҮД ЦУГЛУУЛЖ ЯВСНЫХАНД ХООСОНГҮЙ

-Хотод анх орж ирэхэд ямар санагдаж байсан бэ?
-Төрсан эгчдээ хөтлүүлж хотод ирсэн. Төв замын түрэмгий улаангэж урт автобуснд суусан. Одоог бодоход ямар машинд дайруулчихна гэх биш. Хааяа л нэг машин өнгөрдөг байж. Юм үзээгүй надад Их сургууль их гоё. Нэг сонин зүйлийг ярихад аав ээж намайг дагаад хотод ирсэн юм. Тиймээс эхнэр авч, өрх тусгаарлатлаа ээжийнхээ гарын цайн дээр өссөн. Ээжийн цайнаас жаахан хөндийрвөл толгой өвддөг, тиим хэвлүүхэн бацаан байлаа.

-Анхны цалин…?
-Их өндөр цалин авсан. Оюутан байхдаа Төв аймгийн Угтаал суманд барилга дээр ажиллаж 600 гаруй төгрөгийн цалин авсан. Яагаад ч юм бэ, би тэр үед өөрийгөө цаашид өндөр цалинтай болох байх гэж бодож байсан.

-Нэлээд эртнээс хувийн унаатай болсон санагдана. Хэдэн оноос хойш нийтийн унаанд суусангүй вэ?
-1980 онд багш болоод оюутны байранд хоёр жил амьдарч байлаа. Тэр байранд олон ч багш профессорууд амьдарч байсан болохоор профессорын байр гэдгийм. Дараа нь орон сууцанд орсон. 1984-1988 онд Эрхүүд деканаар ажиллаад ирэхдээ Жигули-тэй ирсэн. Намайг авчрах үед Монголд дөрөв тавхан Жигули байсан. Түүнээс хойш янз бүрийн маркийн машинаар тасраагүй. Одоо Ланд-тай л байх шив дээ. 1988 оноос хойш нийтийн унаанд суугаагүй юм байна шүү.

-Цэрэг байсных буу дуугаргана биз?
-Багадаа их сонирхолтой байсан. Манай нутаг тарвага элбэгтэй. Дээр үед ан авд хорхойтой болгодог тогтолцоо байсан гэх үү дээ. Зурам, тарваганы арьс авчрах зуны даалгавар өгнө. Хавар үхэр тэрэг хөллөөд, ангиараа зурманд явж, ус цутгаж агнадаг байв. Одоо санахад тарваганы шүдййг хүртэл цуглуулдаг байж. Бодвол гадагш гаргадаг байсан байх. Нэгдүгээр ангиас наймдугаар анги төгстөлөө зурманд явсан даа. Одоо бол зориуд чонын авд явна, мэдээж хоосонгүй.

ХААЛ ГАНЫ БАРИУЛ, ШҮҮГЭЭНИЙ ТАТУУРГА, БҮГД АЛТ

-Мөнгөнд хэрхэн ханддаг вэ. Хааяа тор бариад SHOP хийхийг тань харж болох уу?
-Дэлгүүр хэсэх их дургүй. Машинаа бариад хааяа эхнэр хүүхэдтэйгээ дэлгүүр орно. Бушуухан буцаж гараад, гадаа хүлээж байх нь дээр байдаг юм. Хүмүүс харна гэдэгтээ биш. Эхнэр, хоёр том охинтой болохоор тэд хамаг асуудлыг шийднэ. Гадаадаас ирэхдээ л тэдэндээ зориулж бэлэг авна. Миний авчирсан бэлэг нөгөө гуравт маань ямар ч нөхцөлд тохирдог. Дээр үед гадагшаа явахад хүн хэдэн төгрөг өгнө тэрэнд нь бэлэг бэлдэж ирдэг. Одоо намайг явж байгааг ч, ирж байгааг ч тоохоо больж.

-Гадаадын хэчнээн орноор явсан бол. Хамгийн сайхан нь хаанах вэ?
-Заримдаа тоолдог юм аа. Ямар ч байсан зуугийн талд хүрсэн шүү. Хамгийн сайхан орон Вьетнам. Далай дотор нефть олдворлож байгаа объект дээр очсон. Энэтхэгийн Бомбей хотоос тиим газар аваачсан. Далай дотор цамхаг барьчихсан, нисдэг тэргээр шууд очоод буудаг. Гаднаас харахад жаахан мэт боловч яг дэргэд нь очихоор хот шиг юм билээ. Орон сууц, амьдарч байгаа нөхцөл зэрэг нь үнэхээр гайхамшигтай. Их тансаг. 14 хоног ажиллаад, 14 хоног амраад буцаж ирнэ. К.Сайраан гишүүнийг Элчин сайд байхад Египетийн Каир, Кувейтэд очсон.

-Арабын шейхүүдийн амьдралыг сонирхов уу?
-Сонирхсон. Кувейтын хүн амын 30-40 хувь нь үндсэн иргэд. Тэд ажил хийдэггүй мөртлөө олон эхнэртэй, тансаг улс байдаг юм билээ. Бүгдээрээ ихэр юм шиг адилхан сахалтай. Би Ерөнхийлөгч Н.Багабандитай хамт айлчлалаар очсон болохоор биднийг Шейхийн ордон гэгчид байрлуулсан. 144 дэртэй орон дээр унтана. Унтлагын өрөөнд нь дэрнээс их юм байхгүй. Бүх юмаа дэрээр чимэглэдэг. Жигтэйхэн өргөн ортой. Хаалганы бариул, шүүгээний татуургаас эхлээд бүх юм нь алт. Алтгүй юм гэж байхгуй. Хурлын өрөөний хана нь нэлдээ торго. Шейхын хурлын суудлын дэргэд усан оргилууртай. Одоо манайд Кувейтын сангийн хөрөнгөөр зам тавьж байгаа. Тэр сангийн хөрөнгө замбараагүй, 200 тэрбум доллар гэж ярьдаг.

-Тэд Танд ямар нэг зүйл дурсгал болгож бэлэглэсэн үү?
-Цүнх өгсөн. Би барьдаггүй, зүгээр л хадгалдаг. Мундаг ганган цүнх бий. Харин би гадаадад явах болгондоо өөртөө зангиа авдаг. Надад одоо өлгүүр дүүрэн зангиа бий.

-Хамгийн үнэтэй нь?
-120 ам.долларынх хамгийн чанартай нь. Би чинь угаасаа зангиатай өссөн амьтан шүү дээ. Багш хүн учраас. Зангиагүй явж чаддаггүй. Хүзүүгээр сэнгэнээд байх шиг сонин санагддаг юм / инээв/.

ГИШҮҮН БАЙСАН А.БОЛАТЫГ ЗУРАХАД ХЯМДХАН

-Хааяахан дээл өмссөн нь шаггуй зохисон харагддаг.
-Өвөл зун, хавар намрын олон дээлтэй. Гэхдээ нэг их өмсдөггүй юм. Хадам эгч миний дээлийг урладаг.

-Гишүүд дотроо нэлээд ахмадад тооцогдох байх. Хэр шүтлэгтэй вэ?
-Ариун Буддагаа л шүтнэ дээ. Энэтхэгээс ирэхдээ зандангаар урласан бурхан багшийн аравнайлсан сийлбэрийг авчирч байлаа. Манайх Ногоон дарь эхийг шүтдэг юм. Өндөр Гэгээний ойгоор гаргасан үзэсгэлэн худалдаанаас түүнийгээ бодон байж худалдаж авсан. Ийм түүхэн үеэр, тэр олон лам хуврагаар шүншиглүүлж авсандаа бэлэгшээж байгаа. Зулаа өргөөд, зүг мөрөө гаргана. Ямар нэгэн онцгои үйл явдал, алс хол явахдаа Гандантэгчэнлин, Дашчойлин хийд, Гүрү Дива Ренбүүчи багш дээрээ очдог..

-Шог зураг зурах. Энэ нууц авьяасаа хэдийд илрүүлэв?
-Цэрэгт байхдаа ханын сонин гаргаж, Тоншуул-ын зургийг хуулж зурсаар амтанд нь орсон доо. Удалгүй Ц.Байды, Ж.Барамсай нарын шавь болж, акулуудын хормойноос зуурсаар байгаад зураач болсон. Одоо мянга орчим зурагтай.

-Гишүүдийн хөргийг зурж байв уу?
-Хааяа санаандгүйгээр зурж байсан. Хүнд үзүүлдэггүй, ямар нэг байдлаар гаргая ч гэж боддоггүй. Зүгээр харж суухад гарт өөрөө ороод ирдэг хүн байдаг. Жишээ нь, чамайг зурахад хэцүү юм байна. Манай гишүүн байсан А.Болатыг зурахад их хямдхан шүү дээ. Өвөрмөц онцлогийг нь гаргачихад л танихаар хүмүүс олон байдаг. П.Жасрай гуайг бол нүд, чихийг нь зурчихад л андахгүй байх жишээтэй.

УУРЛАСАН ЭСЭХИЙГ ДУУГААР МИНЬ МЭДЭЖ БОЛНО

-Зарим үед бухимдалгүй яахав. Миний дууны өнгөөр л илэрдэг байх. Нэлээд чанга, түрлэгтэй болж ирдэг. Ер нь уурладаггүй. Ямагт уурлахгүй гэж бодож явдаг. Уурлана гэдэг өөрийгөө л зовоож, өвчин хураахын нэмэр.

-Сурган хүмүүжүүлэгч, дараа нь төрийн түшээ гээд муу зуршлаас үргэлж хол явж. Одоо архи, тамхинд хэрхэн ханддаг вэ?
-Цэрэгт байхдаа тамхи татаагүй хэрнээ Эрхүүд байхдаа сурч билээ. Одоо бол нэг хайрцаг тамхийг арваад хоног татдаг. Архийг унаж тустал уухгүй ч бас хэрэглэнэ. Орон нутагт явахад хурал цуглааны дараа ангийнхан, эсвэл хэн нэг нь шил юм бариад ороод ирнэ. Баярлалаа гээд цүнхэндээ хийчихэлтэй биш. Тэр хүн чинь хамт ууж суух сонирхолтой л байгаа шүү дээ.

-Залуу сэтгэлгээтэй болоод ч тэр үү, хааяа дискоддог гэж сонссон юм байна?
-Тэгэлгүй яахав. Тойрогтоо очоод үеийнхээ байтугай одоогийн бүх бүжгийг бүжиглэж чадна. Дискодоод, манго татаад, вальс эргээд л. Гоё шүү дээ.

-Олон бөхийн өлгий Архангайн нутгийн зөвлөлийн дарга, Танд цолтой бөхчүүд төрөх болгонд бэлэг бэлдэх гэж шаггүй ажил ундарна биз?
-Нутгийн зөвлөлөө анх өөрөө байгуулснаас хойш арван жил ажиллалаа. Манайх шиг 100 гаруй улсын цолтонтой аймаг байхгүй. Энэ жил гэхэд л далай аварга, харцага, начин гурав төрлөө. Би нутгийн зөвлөлийн дарга байхдаа хөөрхөн зовдог байлаа.

-Яагаад?
-Олон бөх төрөөд хэцүү байна шүү /инээв/. Нөгөө хэдэн компаниуд маань нуруугаа авахуулсан морь шиг л болчихсон. Алив, хэдэн төгрөг бөөгнүүлээдэх, тэрэндээ өгье гээд л үүрэгддэг. Нутгийн зөвлөлийн дарга байхын зовлон их. Д.Мөнх-Эрдэнэ арслангаа гавьяат цол авахад нь чадан ядан гүйсээр яг цайллагынх нь өмнө Баянгол зочид будлын үүдэнд шагналын УАЗ-469-ийг нь би өөрөө барьсаар л очиж байлаа. Тэр үедээ бол мундаг том бэлэг. Одоо ч бөхийн дэмжээ нь баян болж, машин тэргийг нь өгчихдөг болж.

-Далай аваргынхаа цолны найранд бэлтгэж бөөн хөл хөөрцөг болов уу?
-Далай аваргын маань цолны найрын урилга сая ирчихээд байна. Харамсалтай нь яг энэ өглөө би Сан-Франциско руу нисэх гэж байдаг. Гэхдээ цол авсан орой нь очиж баяр хүргээд, хүндэтгэл үзүүлдэг. Харин нутгийн зөвлөл нэгдсэн журмаар очиж мялаалга хийдэг тогтсон уламжлалтай. Хувь хүн хадаг сүүгээ юутайгаа өгнө, хамаагүй.

У.ОРГИЛМАА
(өнөөдрийн монгол 2005-10-18 117)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button