Хүүгийнхээ хоолойг хэрчээд БУЦААН ОЁЖЭЭ

Төрүүлсэн эх нь дөнгөж ой гарч яваа бяцхан хүүгийнхээ хоолойг хэрчээд буцааж оёсон онц ноцтой хэрэг энэ сарын 16-нд буюу уржигдар өдөр гарлаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, XII хорооллын 59 дүгээр байранд оршин суух хаягтай 37 настай Б гэгч эмэгтэй тэр өдөр нэг нас нэг сартай хүү Б-гаа уйлаад байхаар нь толгой руу нь бахиар цохиж, улмаар заазуураар хоолойг нь хэрчиж амь насыг нь хөнөөжээ. Хэрэг бага үдийн алдад гарсан бололтой. 16-ны өдрийн 13.50 цагийн үед талийгаач хүүгийн цогцсыг тэвэрсээр ээжийнх нь эгч гэх нэгэн эмэгтэй Түлэнхийн төв эмнэлгийн Хүлээн авах дээр авчирчээ. Нэгэн эмчийн ярьснаар жаалхүүгийн толгой руу нэлээд цохьсон бололтой битүү хөх эрээн болчихсон, шуудхан хэлэхэд толгойг нь тасдчихсанаас өөрцгүй болтол хэрчиж орхисон байсан гэнэ. Бараг л хэсэгхэн арьсан дээр тогтож буй толгойг их биетэй нь үлдээхийн тулд тэгээ юү гэмээр ердийн утас зүүгээр оёсон байжээ. Ийнхүү нэгэнт амьгүй болсон хүүг хүлээн авсан эмнэлгийнхэн шуудхан цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа бөгөөд хүүгээ зэрлэгээр хөнөөсөн ээжийг урьдчилан саатуулах байранд хорьсон байгаа билээ. Эл хэргийн тухай мэдээллийг сонссон хэн ч тэр эхийг сэтгэцийн өвчтэй байх нь хэмээн таамаглах биз. Тэр ч үүднээс өчигдөр оройн 19.00 цагийн орчимд бид дээрх 59 дүгээр байрыг зорьж тэднийхийг мэдэх хэн нэгэнтэй уулзахыг хүслээ. Тухайн байр, орц жижүүртэй боловч биднийг очих үед жижүүрийн байх ёстой өрөө цоожтой байлаа. Харин энд тус айлын садангийн хүнтэй таарав. Талийгаачийг өчигдөр нутаглуулсан гэнэ. Хуруун чинээхэн хүүгийнхээ аминд хүрч, өнөөдөр хэрэгтний ширээний ард суугаад байгаа Б нь сэтгэцийн өвчтэй болоод хорь шахам жил болж буй аж. Тэрээр Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн эмч мэргэжилтэй юм байна. Олон жилийн өмнө оюутны дадлага ажлаа бидний нэрлэж заншсанаар Шар хад-ны эмнэлэгт хийж байсан Б-г шөнө эмнэлэг дээрээ унтаж байхад нэгэн өвчтөн дээрээс нь дараад хэвтчихсэнээс болж бүсгүй сэтгэцийн өөрчлөлттэй болжээ. Түүнээс хойш эмч болохоор дадлагажиж байсан эмнэлгийнхээ өвчтөн нь болж хувирсан Б байсхийгээд л Шар хад-нд хэвтэж, эмчийн хяналтад олон оныг орхисон байна. Харин хүүхэд л гаргавал эдгэрдэг талтай гэлцдэгийн дагуу хүнээ эдгэрч магадгүй гэж горьдсон ар гэрийнхэн түүний хүүхэд төрүүлэхийг зөвшөөрчээ. Олны яриа ч оргүй биш бололтой, Б хүүгээ төрүүлснээс хойш бүтэн жилийн турш хэн нэгний туслалцаагүйгээр хүүхдээ бусдын адил сайхан өсгөж, бөөцийлж байсан гэнэ. Ар гэрийнхэн нь ч үнэхээр түүнийг бүрэн эдгэрч хэмээн итгэж байтал ийнхүү нэг л өдөр эл эмгэнэлт байдалд хүрчээ. Харин сэтгэцийн өвчтэй хүнийг ийм жигшүүрт хэрэг үйлдлээ хэмээн телевизүүдээр гаргах зөвшөөрөл өгч, олон нийтэд цацсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргад үнэхээр гомдож байгаагаа садангийн хүн нь илэрхийлэв.
Ийнхүү эмгэнэлтэй, басхүү аймшигтай хэргийн тоо нэгээр нэмэгдлээ. Юу ч гэх билээ дээ. Ямартай ч, сэтгэцийн өвчтэй хүнийг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цагдаагийн хараа, хяналтан дор эмнэлэгт нь ч юм уу саатуулдаг байна. Тэр байтугай өвчлөлийн байдлаас нь хамаарч ял оноох, оноохгүйг шийдвэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээх чадвартай гэж үзсэн өвчтөнг эмчийн хяналтан дор ялыг нь эдлүүлдэг байна.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-18 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button