Хилчид рүү гал нээжээ

Мэдээллийн дагуу хилийн заставаас эрлийн бүлэг гаргаж, тэр орчимд эрлийн ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулсан байна. Ийнхүү маргааш нь буюу 13-ны өдөр гэмт этгээдүүдийн хоёрыг нь саатуулж, 14-ний өдөр үлдсэн дөрвийг нь баривчилжээ. Дөрвийг нь ОХУ-руу хил давах гэж байхад нь отолт хийн саатуулсан гэнэ. Тэд баригдах үедээ тууж явсан адуугаа хоёр тасдан хөөж, улмаар хилчдийн өөдөөс гал нээсэн байна. Азаар энэ үеэр ямар нэг хохирол учраагүй агаад гэмт этгээдүүд Тува улсын харьяат Н.А.Акмерович, К.М. Николаевич, Ё.В.Базырович, Б.В.Минжитлович, С.С.Артытович, М.Б.Дондогсүрэнович нар болохыг нь тогтоожээ. Тэдний зарим нь өмнө ч хил зөрчин ирж, мал хулгайлж байснаа хүлээгээд байгаа аж. Хил зөрчигч этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэллээ.

(өдрийн сонин 2005-10-18 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button