Улам сайн барилдах болно

Энэ нь Далай аварга цолны мялаалга хийх гэж байсан залуу аваргад Монгол Улсын төрөөс өгсөн том бөгөөд гэнэтийн бэлэг байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дурьдахдаа Чөлөөт бөхийн төрлөөр дэлхий, тив, олон улсын чанартай тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, үндэсний их баяр наадамд гурав түрүүлж олон удаа шөвгөрч, спортын өндөр амжилт үзүүлж байгааг үнэлж хэмээн онцлон дурьдсан байлаа. Г.Өсөхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гавьяатынхаа тэмдгийг дөнгөж зүүгээд гарч ирэн есөн хөлт цагаан тугны хажууд аав, ээж хоёртойгоо дурсгалын зураг авахуулж байхад нь анхны сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр хэлэхдээ Сэтгэл өндөр байна, би баяртай байна. Миний бөхөд гаргасан амжилтыг өндрөөр үнэлсэн Төр засаг, ард түмэндээ их баярлалаа. Мөн хамт барилдаж, дэмжиж явсан бөхчүүддээ их баярлаж байна хэмээн хэлээд цааш нь Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа гэв. Би ард түмнийхээ энэ их итгэл найдварыг алдахгүйн тулд цаашид улам сайн барилдах болно гэлээ. Тэрээр уул мэдээг гэнэт сонссон бололтой их сандруухан орж ирсэн гэж тэнд байсан сэтгүүлчид ярьж байлаа.
Далай аваргын аав, ээж хоёр өөрсдөө шагнуулснаас ч хувь илүү хөөр баяртай байцгаасан бөгөөд аав Гэлэгжамц гуай бидэнд хэлэхдээ Миний хүүгийн бөхөд гаргасан амжилтыг ингэж өндөр үнэлсэн Төр засаг, ард түмэндээ баярлаж сэтгэл өндөр хөөр баяраар дүүрэн байна. Төр түмний минь энэ их хайр хүндлэл бөхөд ээлтэй ард түмний минь сэтгэл санааны ач тус юм гэж ах нь бодож явна. Та бүхэндээ баярлалаа шүү гэж хэлье дээ хэмээв.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-18 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button