Монголын радио, телевиз чонын амнаас гараад барын аманд орох нь ээ

Одоо л нэг ОНРТ-ийн хууль хэрэгжиж, Үндэсний радио телевиз нам, төрийн хяналтаас гарах нь уу гэтэл үлгэр жаргах яагаа ч үгүй бололтой. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталж, охиноо хадамд гаргах гэж байгаа юм шиг захиа даалгавраар дарсан сан. Гэсэн ч зарим нь матрын нулимс унагасан бололтой.
Үндэсний зөвлөлийг бүрдүүлсэн 15 хүнийг хараад олон хүн Сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрийг санах болов. Байгуулагдаж дуусаагүй байхдаа л мөнөөх 15 дарга болох гээд үзэлцэж эхэлсэн сураг тархлаа. Улс төрчид радио, телевизэд нөлөөгөө алдахыг хүсээгүй хэвээр л. Олон нийтийнх гэж хаяглаад аль хэдийнэ савраа татсан байх учиртай МАХН-ын Удирдах зөвлөл мөнөөх 15-ыг шүүн хэлэлцээд, Үндэсний зөвлөлийн даргад МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Н.Содномдорж, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажив, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрэнпүрэв нарыг дэвшүүлэхээр ярьж буйг манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Олон нийтэд танигдаагүй мөнөөх 15-ыг хүмүүс хачирхан хүлээж авсан билээ. Гадаад харилцааны салбарт нэр дэвшсэн эмэгтэйг чуулганаар хэлэлцэх үеэр С.Оюун гишүүн Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Элчин сайд асан Д.Цахилгаан нарын томчуудыг ялаад гарч ирсэн гэдэгт нь гайхаж байгаагаа илэрхийлээд авсан. Баабарыг хүртэл өвдөг шороодуулсан нөхөд шүү дээ.
Радио, телевизийн дарга хэн байх вэ гэдэг анхаарал татсан асуудал болоод байна. Улс төрчид аль хэдийнэ охиноо хадамд гаргасан нэртэй ч Радио, телевизийн даргад хүнээ сойх ажилд хуруу ч, хошуу ч дүрсээр. МАХН-ын зүгээс боролдой Мягмарын нэрийг хүчтэй нисгэж байна. Б.Мягмар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг дааж, хамаг л роликуудыг нь хийсэн гавьяатай. ХХАА-н сайд Д.Тэрбишдагвын авгайн хамаатан энэ эрийг Ч.Улаан сайд нарын зүгээс лообийдож байгаа гэхээр мотор сайтай нэгэн бололтой. Арай ч дээ, боролдой Мягмар байхдаа яах вэ дээ гэсэн хэл яриаг сонссон Ерөнхийлөгч Хүнд хийж чаддаггүй ажил гэж байдаггүй юм, харин албан тушаалд тавьж л чаддаггүй болохоос биш гэж лүндэн буулгасан тухай ордныхон жиг жуг хийцгээв. Гэхдээ бас боролдой Мягмарыг зүтгүүлж гэрэл цохиулаад Горькийд хамт сурч байсан ТҮ -9-ийн захирал Ц.Энхбатыг сүнгэнүүлэх гэж байгаа гэсэн хар ч явна. Б.Ганболд уг нь байж болохоор хүн ч Үгэнд ордоггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй гэсэн хар толбо нь саад болох төлөвтэй. Гэсэн ч бүгдийнх нь но-г мэддэг Б.Ганболдоос эмээх хүн МАХН-д мундахгүй. Одоогийн Радиогийн дарга Б.Пүрэвдашийн нэр ч дуулдаж байна.
Харин АН-ыхан Ч.Куландагаа дэмжихээр шийджээ. Ялангуяа Алтан гадас-ынхан түүнийг Радио, телевизийн дарга болгоно гэж давхилдаж байгаа аж. Ч.Куланда МАХН болон АН-ын томчуудыг намнаж байсан Монгол таймс-ыг нам болгосон гавьяатай нэгэн.
Ийнхүү Үндэсний Радио, телевиз төрийн мэдлээс гарсан ч нам доторхи олигархуудын мэдэлд очих нь ээ.

Дугаар шилжих мөчид
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурал болж, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Н.Содномдоржийг даргаараа тавьжээ. Хөрөнгийн биржийг удирдаж асан Н.Золжаргал түүнтэй өрсөлдсөн аж. Тэр таван санал авч, үлдсэн арван хүн Н.Содномдоржид За гэсэн байна. Ийнхүү жилийн өмнөхөн УИХ-ын гишүүн байсан МАХН-ын улаан улстөрчийн гарт олон нийтийн буюу бусдаас хараат бус байх учиртай радио, телевиз очлоо.

(өдрийн сонин 2005-10-18 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button