Ардчилсан нам цаашид хэрхэн ажиллахаа ярилцлаа
холбоотойгоор үүссэн улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж цаашид хэрхэн яаж ажиллах талаар гишүүдийнхээ санал бодлыг сонссон байна. Хоёрт, УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлж буйтай холбогдуулан төсөвт оруулах Ардчилсан намын гишүүдийн саналыг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Ч.Содномцэрэн, Л.Гансүх, А.Бакей, С.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Ардчилсан намын парламент дахь гишүүд төсвийн хэлэлцүүлэг дээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, төсвийн хөрөнгийг хөдөө орон нутаг руу хандуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр чиглүүлье гэдэг дээр санал нэг байгаа аж. Мөн хүүхдийн мөнгийг цаашид нэмэгдүүлэх дээр хатуу зогсохоо илэрхийлсэн байна. Харин УИХ-д бүлэггүй болсон тус нам цаашид хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр З.Энхболд, М.Энхсайхан нарын гишүүдийн гаргасан улс төрийн нам бүлэгтэй байх талаар цаашид хуулийг өөрчлөн боловсронгуй болгох нь дараа дараагийн парламентад хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж УИХ-ын тухай хуулийн зарим заалтыг ч өөрчлөх шаардлагатай байгааг ярилцлаа.
Ирэх онд болох Монголын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг төр, засгаас тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйтай холбогдуулан Ардчилсан намын гишүүд санал бодлоо мөн өчигдөр хэлэлцсэн байна. Энэ үеэр ирэх жилээс эхлэн УИХ-ын чуулганыг Төрийн ордоны Их танхим буюу АИХ-ын танхимд хуралдуулж байя, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдааныг УИХ-ын чуулганы танхимд шилжүүлье гэсэн санал гарчээ. Энэ нь гадаад, дотоодын зочин гийчин ихээр ирэх ойн жилээс эхлэн төр, засгийн хуралдааныг олон нийтэд нээлттэй, үйл ажиллагааг ил тод болгох гэсэн зорилготой юм байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-18 250)