Малчид тэмээний ноосоор утас ээрч, Америкийн зах зээлд гаргах гэнэ

Танай Ерөнхий сайд бусдыг сонсч чаддаг хүн шиг санагдлаа гэж Шинэ Зеландын байгалийн хүрээлэнгийн төслийн удирдагч Сабинэ Шмидт дүгнэлээ. Дэлхий нийтээр ядууралтай тэмцэх өдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ядуурлын эсрэг ажилладаг төсөл хөтөлбөрүүдийн удирдагчдыг сонссон юм. Ядууралтай янз бүрээр л тэмцэж байна. Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Маркус Дубах хантаазтай ирсэн нь содон харагдана. Тэгээд монгол хэлээр төслөө танилцуулсныг хэлэх үү. Тэд Малчдад зориулсан бэлэн мөнгөний тусламж хөтөлбөр хэрэгжүүлсэн юм байна. Зудад өртсөн малчдад бэлэн мөнгөөр туслах төсөлд хамрагдах шалгуур нь Бүх малаа алдсан, эсвэл өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо арав түүнээс доош байх. Дундговь, Завхан, Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнгийн тухай ярихдаа Маркус Дубах Тухайн хүн өөрт хэрэгцээтэй зүйлээ өөрөө л хамгийн сайн мэднэ шүү дээ гэлээ.
Орон нутгийн комисстой хамтран амьдрал ахуйг нь судалсны үндсэн дээр тухайн малчны хувийн дансанд бэлэн мөнгө шилжүүлдэг аж. Бэлэн мөнгөн тус хүртэгчид зөв зарцуулах хариуцлага хүлээдэг гэж тэр ярьсан юм. Mөнгийг авсан малчид ихэвчлэн мал худалдаж авдаг гэнэ лээ.

СУРАХ ЭРХИЙН БИЧИГ ТАРААЖ БАЙНА
Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хөгжүүлэх төслийнхөн сурах Эрхийн бичиг тараасан байх юм. 10 мянган төгрөгийн үнэтэй уг эрхийн бичгийг нэг хүн дээд тал нь наймыг авах эрхтэй гэж менежер П.Болормаа тайлбарласан. Хөдөлмөр эрхлэлтийн газар ажилгүйчүүдээ бүртгэж, Дуртай газраа сурч болно хэмээн мөнөөх ваучераа өгдөг аж. Сургалтын байгууллагууд хүнээ сургасныхаа дараа мөнгөө Хөдөлмөр эрхлэлтийн газраас авдаг юм билээ. Одоогоор 24849 эрхийн бичиг эзэндээ очжээ.
Говийн санаачилга төслийнхөн Бидний хэлж чадах зүйл бол малчид шинэ бизнес эрхэлж чадна гэлээ. Төслийн хүрээнд 10 мянга гаруй малчдыг хамарсан 250 бүлэг бий болжээ. 500 гаруй малчин өрхийг хамарсан 57 хоршоо ч байгуулагдаж, Малчдын хоршооны орлого энэ сарын 1-ний байдлаар нийтдээ 1,3 тэрбумд хүрсэн гэж Говийн санаачилга төслийнхөн илтгэсэн.

БАЙГАЛИЙН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛ ЭРХЭЛДЭГ МАЛЧИД СҮЛЖЭЭНД НЭГДЭВ
Сабинэ Шмидт говийн байгалийг хамгаалахын тулд орон нутгийн оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэх ёстой гэсэн зарчмын дагуу ажилладаг герман эмэгтэй. Говийн загийг түлшинд хэрэглэхээс хамгаалахын тулд тэд малчдын нөхөрлөлийнхөнд Хорголын зуух санал болгосон. Тэдний дэмжлэгтэйгээр малчид 20-30 чиглэлээр сургалт авч амьжиргаагаа хөтлөх ур дүйд суралцдаг юм. Малчид нэгдэж, 80 гаруй нөхөрлөл үүсгэжээ. Харин одоо нөхөрлөлүүд нэгдэж тэмээний ноосоор утас ээрч, Америкийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгааг Сабинэ дуулгав. Бас байгалийн аялал, жуулчлал эрхэлдэг нөхөрлөлүүд нэгдэн Малчдын өртөө сүлжээ байгуулсан аж.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ядууралын эсрэг ажилладаг олон улсын байгууллагуудын чадавхийг монголчууд өвлөж үлдэх хэрэгтэй гэв. Ийм чадавхи бий гэж Сабина найдаж байна. Орон нутгийн чадавхийг дэмжихийн тулд тэд туршлага солилцох уулзалт байнга зохиодог аж. Сум бүрт байгаль хамгаалах олон нийтийн зохион байгуулагчдыг сургаж дадлагажуулж амжжээ.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЯДУУРЛЫН ЭСРЭГ ХАМТДАА
Ядуурлын эсрэг хамтдаа сангийн захирал Ц.Ариунаа уулзалтад оролцогчдыг төлөөлж, Дэлхий нийтээр ядууралтай тэмцэх өдрөөр хоёр цагийн турш биднийг сонссонд баярлалаа гэж Ерөнхий сайдад томорхов. Ядуурлын эсрэг сан-г НИК, Петровис компани санхүүжүүлдэг. Тус компаниудын борлуулсан 10 литр бензин тутмаас нэг төгрөг тус санд төвлөрдөг аж. Одоогоор тэд 18 аймгийн 64 иргэнд 51.2 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Ядуурлын эсрэг ажилладаг байгууллагууд цуглаж, ажлаа танилцуулж, туршлага солилцох хүсэлт гаргасан аж.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-18 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button