Өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ

Германд болж өнгөрсөн сонгуулийн дүнгээр үүссэн улс төрийн нөхцөл байдал Монголд сонгуулийн дараа бий болсон байдалтай ижил төстэй байгаа энэ үед ноён У.Дрессенийг Элчин сайдын үүрэгт ажилдаа орж байгаа нь онцлог явдал болж байна хэмээн УИХ-ын дарга тэмдэглэв. Герман улс нь баруун Европод байдаг Монгол Улсын гол түнш гэж ойлгон харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байдаг төдийгүй Европын Холбоотой ойр дотно харилцаа бэхжүүлэхэд манай байр суурийг дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаагаа ноён Ц.Нямдорж илэрхийлэв.
Элчин сайдаар ажиллана гэдэг бол надад маш том хариуцлага, үүрэг ноогдож байна гэсэн үг. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ гэдгээ ноён Элчин сайд мэдэгдэв.
Мөн уулзалтын үеэр германы виз олголтын асуудал дээр хүндрэл учрах болсон тухай ярилцахад Герман улс нь дэлхийн соёлын нээлттэй орон болох зорилгын дагуу монголын иргэн бүрт германд зорчих асуудлыг нээлттэй байх визийн уян хатан бодлого явуулж, иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байхын төлөө ажиллана хэмээн ноён У.Дрессен ярив хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

(өдрийн сонин 2005-10-18 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button