Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжигчдэд өргөмжлөл гардуулав

Та бүхэн хийж байгаа ажлаа олон түмэнд таниулах, хүмүүст улам ойртуулах, иргэдийн оролцоог сайжруулахын төлөө цаашид хичээж, санаачлагатай ажиллах нь чухал хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Yндэсний хорооны дарга Ц.Элбэгдорж тус хөтөлбөрийн зарим ажилтанд өргөмжлөл гардуулах үеэр хэлсэн юм.
Дэлхийн ядуурлыг бууруулах өдрийн хүрээнд зохиогдож буй дээрх хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирж, баяр хүргэсэн Ерөнхий сайдаас Дорнод, Булган, Дархан-Уул, Хэнтий зэрэг аймаг, нийслэлийн зарим дүүргийн Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн дарга нар өргөмжлөл гардаж авлаа.
Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих ндэсний хөтөлбөрийг 2001 онд баталсан бөгөөд хүний хөгжлийн хүчин зүйл, чадавхийг дэмжин хөгжүүлэхэд шаардагдах эдийн засаг, нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүрээг өргөтгөх замаар амьжиргааны доод түвшнээс бага орлоготой өрхийн амьжиргааг сайжруулах, ядуурлын ирмэгт байгаа өрхийг урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж эхэлсэн юм байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button