Ц.Элбэгдорж Хүний хөгжлийн илтгэл бол хөгжлийн толь юм

Манай улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хаахна нь явна вэ, жилд ямар амжилт, бас ямар ухралт гарсан байна вэ гэдгийг харж, цаашид чухам юунд анхаарах вэ гэдгийгээ тодорхойлоход Хүний хөгжлийн илтгэл чухал ач холбогдолтой гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнөөдөр төрийн ордонд болсон Тэгш бус ертөнц дэх худалдаа, зээл тусламж, аюулгүй байдал сэдэвт 2005 оны хүний хөгжлийн илтгэлийг Монголд танилцуулах арга хэмжээний үеэр хэллээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Монгол Улс Мянганы хөгжлийн зорилт-д тусгагдсан асуудлаар 2015 онд хүрсэн байх түвшний гуравны хоёроос илүү хувийг хангаж чадна гэж тооцоолж буйг дурдаад, манай улсын хувьд хамгийн хэцүү бөгөөд анхаарал татаж байгаа зорилт бол хүн амын ядуурлыг хоёр дахин бууруулах зорилт юм гэв. Ядуурлын асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, үүний үр дүнд төрийн байгууллагуудын бүх түвшинд ядууралтай тэмцэх асуудалд бодитой хандах болж байгааг Ерөнхий сайд олзуурхан тэмдэглэлээ.
Тэгш бус ертөнц дэх худалдаа, зээл тусламж, аюулгүй байдал сэдэвт 2005 оны хүний хөгжлийн илтгэлийг өнгөрсөн сард Нью-Йорк хотноо анх түрүүн албан ёсоор танилцуулжээ. Монгол Улсын Засгийн газар, НYБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан Хүний хөгжлийн илтгэл-2005-ыг танилцуулах арга хэмжээний үндсэн илтгэлүүдийг Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Долгоржав, Yйлдвэр, худалдааны яамны газрын дарга В.Энхболд, НYБ-д суугаа байнгын төлөөлөгч асан, Элчин сайд Ж.Энхсайхан нар тавьж хэлэлцүүлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button