Хүний хөгжлийн үзүүлэлтээр Монгол улс 177 орноос 114-т оржээ.

Энэ жилийн Дэлхийн хүний хөгжлийн илтгэл нь өнөөгийн тэгш бус ертөнцөд хүний хөгжлийн түвшинг тодорхойлоход чухал хүчин зүйл болох тусламж, худалдаа, аюулгүй байдал гэсэн гурван чиглэлд гол анхаарлаа хандуулсан байна. Дайн дажингүй, мөргөлдөөн сөргөлдөөнгүй, хүн ам нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан, мэдлэг боловсролтой, байгалийн үлэмж баялагтай, олон улсын тусламж дэмжлэг чамлахааргүй авч буй улсынхаа хувьд бид хүний хөгжлийн түвшингээр хавьгүй дээгүүрт орох бүрэн боломжтой. Бид яагаад 114-т байгаа вэ гэвэл хүний хөгжлийн гурван шалгуурын нэг болох амьжиргааны түвшин маань ерөнхийдөө доогуур, ядуурлын түвшин их өндөр хэвээр байгаа, ядуурлыг бууруулж чадахгүй байгаатай шууд холбоотой гэж НҮБ-д суух Байнгын төлөөлөгч асан, элчин сайд Ж.Энхсайхан илтгэлдээ дурдлаа. Монгол улс ядуурлын түвшингээрээ хөгжиж буй 103 орноос 44 дүгээрт бичигджээ. Нэг хүнд ногдох ДНБ 1850 ам.доллар гэсэн үзүүлэлтээрээ 177 орноос 137-д орсон байна. Дэлхийн нийт экспорт 2003 оны байдлаар есөн триллион ам.долларт хүрээд байхад 2004 онд манай улсын гадаад худалдааны эргэлт 1.9 тэрбум ам.доллар байжээ.Гадаадын хандивлагчдаас Монгол улс 1991-2004 онд нийт 1.4 тэрбум ам.долларын тусламж авсан бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өсч харин зээл тусламжийн хэмжээ буурах зөв хандлагатай явж байгаа аж. НҮБХХ-өөс Хүний хөгжлийн илтгэлийг 1990 оноос эхлэн жил бүр эрхлэн гаргаж байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг шинжлэн судлах бие даасан, хараат бус шинжээчид илтгэлийг бэлтгэж дүн шинжилгээ, санал дүгнэлтийг дэлхийд нэртэй эрдэмтэн, судлаач, төр засгийн болон иргэний нийгмийн байгууллагын удирдагчдын санаа, мэдээлэл, туршлагад тулгуурладаг аж.

/МонЦаМэ агентлаг/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button