Уул уурхайн салбарын ажиллагсадын цалин өндөр гарчээ
Нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчдын цалингийн дунджийг тогтоох энэ судалгаанд долоон дүүргийн 195 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулжээ. Уул уурхайн салбарын ажилчид сард дунджаар 164,6 мянган төгрөгийн цалин авч хамгийн ахиу нь байгаа бол цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын ажилчид сард 147,9 мянган төгрөгийн цалингаар удаалжээ. Харин төрийн байгууллагын ажилтнууд дунджаар 86,0 мянга, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид 67,8 мянган төгрөгийн цалинтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт аж.
/МонЦаМэ агентлаг/