Солонгост хөдөлмөр эрхэлдэг хүмүүс буцан явж чадахгүйд хүрээд байна.

Хэдэн айлын аав хань ижилээ орхин, хэдэн ч ээж хөхний сүүгээ эвэлгэн хилийн дээс нулимстай нүдээр давсан бол доо. Өнөөдөр Зууны мэдээ сонины хэвлэлийн зааланд Д.Сүхбаатар гэгч өөрийгөө маргааш надад амьд явах эрх алга гэж хэллээ. Энэ хүний ингэж хэлэх болсон шалтгаан нь 25-р суваг телевизээр хоёр долоо хоногийн хагас сайн дамнан гарсан Амьдралаа гэж… гэсэн нэвтрүүлэгт оролцсон Соёлмаа, Эрдэнэхүү нар намайг занал хийсэн. Наранцацралт гишүүн бүр над руу бүр дайрдаг боллоо гэж байх юм. Мөн тус хуралд сууж байсан 25-р суваг телевизийн сэтгүүлчийг танай телевиз хэмээн нэр цохон зааж байсан нь согтуу гэмээр харагдаж байв.
Д. Сүхбаатар надад ярих юм алга та нар асуух зүйл байвал асуу, би хариулья гэсэн мөртлөө асуулт асуухаар булзайруулж байсан нь тэнд цугласан хэвлэл мэдээллийн төлөөлөгч нарын гайхалыг төрүүлж байлаа. Тэрээр үнэхээр гүтгүүлээд байгаа бол сэтгүүлч нарын асуусан асуултанд бүрэн дүүрэн хариу өгөх байсан байх гэсэн дүгнэлтэнд миний бие хүрлээ. Зуучлах товчоо нь Солонгос, Тайвань хоёр улсын хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хувийн компани бөгөөд өнгөрөгч хугацаанд 18 мянган хүн бүртгэсэн бөгөөд үүнээс 13 мянга 600 гаруй хүн нь хөдөлмөрийн бирж дээр сонгогдон байгаа ба 8 мянган хүмүүс гадаад руу хөдөлмөр эрхэлхээр явсан бөгөөд 3700 хүн сүүлийн ээлжээр явсан гэсэн мэдээ байна. Нийт 13 мянга 300 хүн хөдөлмөр эрхэлэхээр явах юм байна. Сүүлийн үед Солонгос, Тайвань талаас ажиллагсадыг сонгох доо гол төлөв залуучуудын авах сонирхолтой болсон гэж байна. Манай улсаас эмэгтэйчүүдийг ав гэж хэлэх эрх байхгүй гэж ЗТовчооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ. Энэ хэвлэлийн хурал дуусаад сэтгүүлчид гарах гэтэл бөөн хүмүүс өөдөөс гарч ирлээ. Эдгээр хүмүүс хэн болох хаанаас ирсан тухай лавлан асуувал. Өмнө нь Солонгос Тайваньд ажиллаж байгаа ирсэн бөгөөд визны хугацаа дуусахаас өмнө Монголдоо ирээд 6 сар болсоны дараа дахин тухайн гадаад улс даа ажиллах эрх бүхий 30 гаруй тооны иргэд байв. Тэдний хэлсэнээр бид Солонгост хараар гарсан байсан гэвч Солонгосын тал нийт хараар ажиллаж байсан нийт иргэдэд зориулан хууль гаргаж тэнд байсан бүх хүмүүсийг нийгмийн даатгал, оршин суугаа хаягтай болсон ажил даа ч дуртай, Монголд ирээд 6 сар болоод бид одоо буцан явах хүсэлт гаргаж байна. Анх эндээс явхад бид тэнд очиод ажиллана гэхдээ визны хугацаа дуусхад ирсэн байна харин 6 сар болоод буцан явна гэж бодож ирсэн. Одоо Солонгосоос эзэд маань биднийг дууддаг танай улс руу нэрийг чинь явуулахаар та нар яагаад ирэхгүй байгаа юм бэ? гэж тэгтэл Зуучлах Товчоон дээр очиод Алтанцэцэг гэдэг бүртгэл хариуцсан хүн дээр очихлоор та нарын нэр ирээгүй байна гээд буцаадаг. Сүүлдээ бүр ажилын байраа солиод ирэхээ байсан гэж ам уралдан хэлэх нь нэг бодлын хонь хурга нийлсэн мэт байсан ч нөгөө талаар үнэхээр амьдрах гэж хэдэн төгрөг олж түүнийгээ ар гэртээ зарцуулах гэж мэрийж байгаа хүмүүсийн үнэн үг сэтгэлийн элрэл байлаа.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button