Жимс хүнсний ногоог хатааж хадгалах тухай
Тусгай хатаагч төхөөрөмжүүд жимс хүнсний ногоог хатаах процессыг 2-3 дахин хурдасгадаг. Сүүлийн үеийн ийм төхөөрөмжүүд инфра улаан цацрагаар хатаадаг бөгөөд витаминууд өөр бусад тэжээлийн бодисуудыг хэвээр хадгалдаг сайн талтай.
Хүнсний төрлөөс хамааран , гэрлийн шарах шүүгээ / дуковк/ -нд 7-12 цаг хатаана. Харин гадаа наранд хэдэн өдөр хатаах шаардлагатай.
Хатаах жимс ногоогоо хэрчиж жижиглэвэл сайн,тэгээд хооронд нь наалдуулалгүй, зайтай тавиур эсвэл фольг цаасан дээр тавьж хатаана.
Алим лийр зэрэг жимс хэрчэсний дараа агаарт харладаг онцлогтой тул буцалж буй 1 хувийн рассолд 1-2 минуч чана. Исгэлэн амттай алимыг хатаахаар сонгож аваарай.
Лууван, манжин зэргийг буцалж буй усанд эсвэл давсны уусмалд 15-20 минут байлгаж дараань хатаана.
Хатаах явцад жимс хүнсний ногоог үе үе эргүүлж хөдөлгө.
Хатаасан жимс ногоог 2 хоног хуурай газар , цэвэр даавуугаар хучиж байлгана. Дараа нь зузаан цаасан хайрцагт ,цаасан уутанд эсвэл нягт хаагдах шилэн саванд хадгална. Хэрэв цаасан хайрцаг , уутанд хадгалавал ойр хавьд нь сонгино, сармис зэрэг их үнэртэй хүнс бүү тавь. Мөн тус өрөө чийггүй байх ёстой.
Ханьсонин