Иргэншил гэж хэн бэ, Тэд мөргөлдөх үү
Энэхүү ажлыг гүйцэтгэгч төслийн удирдагч Д.Баярхүүтэй ярилцлаа.
-Номын гол үзэл санааг хэлнэ үү?
Ном таван үндсэн хэсэгтэй.
Хөндсөн гол сэдэв нь Нэгдүгээр хэсэгт Түүхнээ анх удаагаа глобал бодлого олон туйлт болон иргэншлийн хүрээг хамарч өрөнжих гэдэг нь орчин үежих гэдэг ойлголтоос арай өөр бөгөөд эдийн засгийн болон нийгмийн модернизаци нь өрнийн ба өрнийн бус нийгмийг хослуулан ямар нэг универсал иргэншил бий болгоход чиглэдэггүй тухай юм.
Хоёрдугаар хэсэгт иргэншил хоорондын хүчний тэнцвэр өөрчлөгдөж өрнийхөн нөлөөгөө харьцангуй алдаж, харин Азийн иргэншлүүд эдийн засаг, цэрэг, улс төрийн хувьд хүчирхэгжиж, лалын орнуудын хүн амын хэт их өсөлт бусад хөрш орнуудад тогтворгүй байдал бий болгох үр дагаварыг авчирч буй тухай байна.
Гуравдугаар хэсэгт иргэншлийн үнэ цэн дээр суурилсан дэлхийн дэг журам бүрэлдэх шатандаа, иргэншлийн нэг гарал үүслээр холбогдсон нийгмүүд хоорондоо нэгдэн нягтарч,хамтарч буй тухай байна.
Дөрөвдүгээр хэсэгт , өрнийхөн универсал төгс, нэгдмэл иргэншлийн тухай номлол бусад иргэншлүүдтэй үл ойлголцох байдалд хүргэж , ялангуяа лалын болон Хятадын иргэншилтэй мөргөлдөх тухайд олон таамаг оржээ.
Тавдугаар хэсэгт америкууд өөрсдөө өрнийн тэр онцлогоо хэрхэн баттай хамгаалах , хэдийгээр тэдний иргэншил онцгой давуу талтай ч универсал биш гэдгээ хүлээн зөвшөөрөх замаар шинэчлэл хийхгүй тул өрнийн бус бусад иргэншлээс тулгарах саадыг давж чадахгүй сөхөрч магадгүй тухай санаа сэрэмж байна.
– Та яагаад иргэншил гэж шинэ нэр томъёо гаргаж ирэх болов оо? Нэг л сондгой сонсогдох шиг?
– Манайхан цивилизация гэдэг орос үгийг монгол уруу хөрвүүлэхдээ соёл иргэншил гэж буруу буулгаснаас ихээхэн шуугиан дэгдсэн. Yнэндээ культура, цивилизация culture & clүillization гэж хоёр тусдаа үг байгаа шүү дээ. Номд аль алиныг нь нэн их ялгаж бичсэн тул Иргэншил гэж явах нь зүйтэй гэж үзсэн . Соёл иргэншил гэх буруу орчуулгаас үүдэн манайхны Нүүдлийн соёл иргэншил гэгч дэлхийд байхгүй иргэншлийн тухай домог үүсчээ.
– Та тэгэхээр Монголын нүүдлийн соёл иргэншил гэдгийг ор тас үгүйсгэж байгаа хэрэг үү?
– Огт үгүйсгээгүй , манайд соёл нь байна, Иргэншил нь их хожуу үүссэн. Монголыг чухам аль иргэншил, аль соёлын хүрээнийх вэ гэдэгт энэ ном хариу өгөхгүй , гэхдээ ерөнхий утгаараа алинд нь ч хамаарахгүй учираас манайхны нүүдлийн гэдгийг иргэншил биш гэсэн санаа номт хангалттай бий.
– Иргэншил талаасаа бид чинь хэн бэ гэдэг асуулт сонирхол татаж байгаа бус уу?
-Өнөөдөр улс үндэстнүүдийн хувьд Би хэн бэ ? гэдэг энгийн асуултанд хариу олох , түүндээ соёл ба иргэншлийн үнэт зүйлстэйгээ холбон авч үзэж байна.Улс үндэстэн бүр өөрийн онцлог төрхөө төрөл садан , шашин, хэл, түүх, эрхэмлэх үнэт зүйлс ,зан заншил, институци , иргэншлийнхээ хүрээнд тодорхойлохыг зорьж байна. Бид юуны өмнө өөрсдийгөө хэн юм бэ гэдгийг мэдэхийг хүсвэл эхлээд бид хэнд хамаарахгүй юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн санаа номд буй. Монгол бол Ази дахь ганцаардмал ,сондгой улс яах аргагүй мөн. Харин эрт цагийн Монголыгбуддын иргэншилд хамруулж байсан судалгаа бий Эдүгээ Буддын гэх иргэншил устаад, балар эртний гэх шахуу тодотголтой явж байна. Буддизм анх үүссэн уугуул нутагтаа иргэншиж чадаагүй хил давж алга болсноос тэр.
Ж.Алт
/Оллоо.МН/