Дулааны хэмнэлттэй хувийн орон сууц эрэлт ихтэй байна
НYБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын засгийн газартай хамтран энэхүү төслийг хувийн орон сууцыг дэмжих, бага төсөл материалаар хурдан хугацаандчанартай дулааны хэмнэлттэй орон сууцтай болох нөхцөл бололцоог нь бүрдүүлэх, энэхүү орон сууцыг эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор хамтран хэрэгжүүлээд байгаа билээ.
Энэхүү төслийнхөө хүрээнд өнөөдөр НYБ-ын Хөгжлийн хөтлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Пратиба Мехта, Монгол улсын Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаяр болон тус төслийн албаны хүмүүс Хан-уул дүүргийн 13-р хорооны Туул тосгонд дулаан хэмнэлттэй сүрлэн сууц шинээр барисан айл өрхүүдтэй очиж уулзаж ярилцсан юм.
Нийслэл Улаанбаатар, бусад хотуудад бага, дунд орлоготой айл өрх, хувийн хэвшлийнхнийг хамруулан хэрэгжиж байгаа Дулааны хэмнэлттэй хувийн орон сууцыг зах зээлд нэвтрүүлэх төсөл нь хувийн орон сууцаа дулаан тусгаарлалт сайтай материал болох сүрлэн барилгын технологоор дулааны алдагдал багатай барьж буй иргэдийн санаачлагыг урамшуулан, тэдэнд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн явцад Дархан, Эрдэнэт хотуудад Эрчим хүчний хэмнэлтийн төвийн (ЭХХТ) барилга, Багахангай дүүрэгт сургалтын төвийн барилгыг тус тус сүрлэн боодлоор барьсан бөгөөд эдгээр болон хувийн сууцны барилгууд дээр сүрлэн барилгын технологийн сургалт явуулж нийт 200 гаруй барилгын инженер, техникийн ажилтан, ажилчдыг хамруулсан ба Улаанбаатар хотод мөн ЭХХТ -ийн барилгыг сүрлэн боодлоор барьж байна.
2005 оны 10 сарын байдлаар нийт 13 айл хувийн сууцны барилгаа сүрлэн боодлоор барьж дуусгасан бөгөөд үүний 10 -ыг нь Улаанбаатар хотод барьсан байна. Барилгаа барьж дууссаны дараа барилгын нийт зардлын 20 хувийн төслөөс буцаан олгож байгаа юм. Одоогоор 13 өрхөд нийт 21,7 сая төгрөгийн урамшууллыг олгожээ. Одоо сүрлэн сууцны барилгаа барьж байгаа 12 айл байна. Тус төсөл дээрхи айл өрхүүдэд
о Сүрлэн барилгын технологийн сургалтад хамруулах
о Сүрлэн барилгын мэргэжлийн байгууллага, хүмүүстэй холбох,
о Төсөлд байгаа барилгын зургаас сонговол үнэ төлбөргүй олгох,
о Барилгын чанартай сүрлэн боодол нийлүүлэх
о Барилгын ажлын явцад мэргэжлийн хяналт хийж, зөвлөгөө өгөх
о Барилгаа технологийн шаардлагын дагуу чанартай барьж дууссан айл өрхөд барилгаа барихад гаргасан шууд зардлын 20 хүртлэх хувийг санхүүгийн урамшуулал болгон олгох зэрэг дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Уулзалт болж байгаа энэ тосгонд иргэн Е.Батмөнхийн барьсан хувийн сууцны даацын ханатай сурлэн барилга нь 37.0 ам метр ашигтай талбайтай, барилгын ханыг сүрлэн боодлоор хийсэн, ханан пийшинтэй, цэвэр усыг зөөврөөр хангана.
Энэхүү сууцны сүрлэн барилгыг 1.5 сарын хугацаанд барьсан бөгөөд нийт 4.2 сая төгрөгний шууд зардал гарсан ба барилгын 1 ам метр талбайд ноогдох зардал нь 113,500 төгрөг болсон.
Дулаан тусгаарлах өндөр чанартай сүрлэн боодлыг уг барилга хэрэглэсний үр дүнд халаалтандаа жилд 2.5 орчим тонн нүүрс хэрэглэх бөгөөд үүнд 80,000 орчим төгрөг зарцуулах юм. Ингэснээр үүнтэй ижил талбай бухий дүнзээр барьсан сууцтай харьцуулахад жилд 3,3 тонн нүүрс хэмнэж 4,5 тонн нүүрстөрөгчийн давхар исэл СО2 -ийг бууруулах тооцоо гарч байна.
Энэ нь уг сууцны эзэд хүйтний улиралд сууцаа халаахдаа бага түлш хэрэглэж тохь тухтай, эруүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх, түлшнээс хэмнэсэн мөнгөөрөө амжиргаагаа дээшлүүлэх төдийгүй, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулж, цаашлаад барилгад орох модон материалыг хэмжээг 3-3.5 дахин багасгахын дээр түлшиндээ мод, нүүрсийг сууцны ердийн барилгуултай харьцуулахад 2-3 дахин бага хэрэглэж байгаа нь байгалийн нөөцийг хамгаалахад чухал ач холбогдолтой болох юм.
Бага төсөр материалаар хурдан хугацаанд, чанартай орон сууцтай болох шаардлага хэрэгцээ их байгаа. Гэвч бага дунд орлоготой иргэд энэхүү орон сууцтай болохын тулд тааламжтай нөхцөл байгааг сайд тус уулзалтан дээр дуулгасан. Энэ нь үндсэндээ зээлийн хугацааг 30 жил, зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10 хувь болгох, зээлийн хүүг жилийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх талаар төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Yүний тулд урт хугацаны эх үүсвэр хэрэгтэй. энэ тал дээр яам ажиллаж байгаа бөгөөд Их хуралд хуулиуд оруулаад байгаа юм байна.
Төсөл ирэх 2006 онд сүрлэн барилгын технологиор хувийн сууцаа барих сонирхолтой, өөрийн өмчлөлийн газартай айл өрхүүдтэй дээр дурдсан дэмжлэгүүдийг үзүүлэн хамтран ажиллах зорилготой байна.
Төслийн дэмжлэгтэйгээр хувийн орон сууцаа сүрлэн боодлоор дулааны хэмнэлттэй барих сонирхолтой айл, өрх иргэдтэй хамтран ажиллахыг урьж байгаа юм байна.
Ж.Алт
/Оллоо.МН/