Өсөхөө аваргын найр өргөн боллоо

Түүн дотор далай аваргын цолыг мялаах баяр хүлээгдсэн нь гарцаагүй. Баярыг хүлээсэн хотлын төлөөлөл болсон олон хурж Улаанбаатар рестораны зоог барих их танхимд уржигдар орой далай аваргын найрыг хөгжөөв.

Архангай нутгийн харцага, начин гээд л далай аваргаа түшсэн бөхчүүд нь найр эхлэх өргөөний үүдэнд зочдыг угтаж, урин оруулж байна. Танхимд далай аваргын аав, ээж гүн хөх өнгөт дээлээр ижилсэн тухлаж, төрийн түшээд, Архангай нутгийн алдар цуутнууд иржээ. Төдөлгүй танхимын голын хаалгаар гэргийгээ дагуулсан далай аварга зочдынхоо дундуур хундэтгэн гар даллан алхсаар хоймрын ширээнээ тухаллаа. Тэдний өмнө байрласан ширээнд суусан аваргын гурван хүүхэд үйл явдлыг их л гайхсан шинжтэй байна. Нэг насны зөрөөтэй болов уу гэмээр хоёр хүү нь ижилхэн дээл, жанжин малгай, монгол гутлаар гоёжээ.

Г.Өсөхбаяр аваргын бөхийн ертөнц рүү хөл тавьсан цагаас хойшхи замнал, бүх амжилтыг түүхчилсэн баримтат киног дэлгэцээр үзүүлсэн нь зочдын сэтгэлийг их л хөдөлгөв бололтой. Цолоо хүндэтгэх найртай нь давхцан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цол хүртээснийг зарлаж далай аварга Г.Өсөхбаяр найраа нээсэн. Тийнхүү морин хуурын чуулга найрыг хөгжөен, цэнгүүнийг хөтөлсөн МУГЖ Д.Сосорбарам дуугаа өргөснөөр зочид нүүр хагаран найр эхэллээ.

Наирын хамгийн хүндтэй зочдын нэг нь аваргын аав Гэлэгжамц байсан. Түүнд хөтлөгч микрофон шилжүүлснээр Миний хүүг дэмжсэн ард олны минь сэтгэлийн дээд зөн билиг өнөөдрийн эрхэм цолонд хүргэсэн. Далай аварга, гавьяат тамирчин гээд спортын энэ амжилт нь миний хүүгийн 25 жилийн хөдөлмөр, энэ хугацаанд хүүг минь түшиж, дэмжсэн хань, нөхөд, хайрлаж дээдэлсэн ард олны нь хишиг буян байлаа хэмээн сэтгэлийн үгээ хуваалцав. Дараа нь Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров далай аваргыг заан байх үед АНУ-д Монголыг сурталчлахаар явж байсан үеийнхээ халуун дурсамжийг дэлгэж, өөрийн уран бүтээлийнхээ цомгоос бэлэглэж байна.

Төрийн түшээдийг төлөөлсөн УИХ-ын дарга Ц.Нямдорж ч Японы мэргэжлийн сумод хүч үзэж байгаа Д.Дагвадоржийг барилдахад би өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд хоёр цаг шахуу үзээд хэвтчихдэг. Улсдаа идэр залуухан далай аварга төрж ард олноо баясгах, дэлхийн дэвжээн дээр нэр алдраа цуурайтуулж байгаа бөхчүүдтэйгээ цуг монгол төрийн сүлд хийморь мандан бадарч явдаг гэж би бэлгэшээдэг гэхчлэн хуучилсан. Дуучин С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Чулуунбаатар гээд зохиолын дуучид ч андын дуугаа дуулснаас эхлээд урлаг соёлын оддын цомхон тоглолт болсон гэж ч болох.
Аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ гээд бөхчүүд ирж, хилийн чинадад явсан Ж.Мөнхбат аварга мэндчилгээ ирүүлжээ.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-19 251)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button